Ерөнхийлөгчийн утасны яриа ба урд хөршид хийсэн хэлэлцээ

Хуучирсан мэдээ: 2021.07.29-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгчийн утасны яриа ба урд хөршид хийсэн хэлэлцээ

Ерөнхийлөгчийн утасны яриа ба урд  хөршид хийсэн хэлэлцээ

Сарын өмнө ОХУ-д ажлын айлчлал хийсэн Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг  хоёр хоногийн өмнө өмнөд хөршид очиж, Ван И-тэй хэлэлцээ хийгээд ирлээ. Оросуудад “тоогдсон” тэрбээр хятадуудад барьц алдсангүй. Ямар ч байсан “гэрийн даалгавраа” амжилттай гүйцэтгэсэн болох нь айлчлалын албан мэдээллээс уншигдаж байна.

ГХЯ-ны албаны мэдээлэлд  хоёр улсын Төрийн тэргүүн нарын утсаар ярьсан тохиролцооны дагуу Монголоос нийлүүлэх нүүрсний болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг экспортыг нэмэгдүүлэхээр болсныг онцолжээ. Мөн  хоёр улсынТөрийн тэргүүн нарын утсаар ярьж, тохиролцсоны дагуу Цөлжилттэй тэмцэх, шар шороон шуурганы нүүдэл, түүнээс урьдчилан сэргийлэх хамтын ажиллагааг идэвхжүүлэх тухай протокол”-д гарын үсэг зурсан төдийгүй  “Хил орчмын ой, хээрийн түймэртэй тэмцэх талаар хамтран ажиллах тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг шинэчлэн байгуулахаар болсон гэнэ.

  Долдугаар сарын 16-нд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Хятадын удирдагч Ши Жиньпин нар утсаар ярих үеэр “Монголоос бараа бүтээгдэхүүнийг илүү ихээр импортлоход  бэлэн” байгаагаа Бээжин илэрхийлсэн юм. Түүнчлэн байгаль орчны хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, цөлжилт, шороон шуургатай тэмцэх төслийг хамтран хэрэгжүүлэхээр тохиролцсон байдаг.  Нэг ёсондоо Ерөнхийлөгчийн утсаар ярьсан тохиролцоо Гадаад харилцааны сайдын ажлын айлчлалын үеэр албан ёсоор “баталгаажсан” бололтой.

 “Анти Чайна” үзэлтэй Ерөнхийлөгч асан Х.Баттулга АНУ-д албан ёсны айлчлал хийж явахдаа Оросын түймэрт санаа зовсоор ирж байсан бол дөрвөн жил таг гацсан гадаад харилцааны бодлогод өөрчлөлт орох нь гэсэн эерэг хүлээлт өдгөө  гадаад, дотоодод бий болжээ. Үүний илрэл нь   “Улс төрийн харилцан ойлголцол, итгэлцлийг бэхжүүлэх нь бүх салбарын хамтын ажиллагааг улам өргөжүүлэх таатай нөхцөлийг бүрдүүлнэ” гэсэн Бээжингийн байр суурь.  Энэ удаад Бээжин Монголын улс төрийн тогтвортой байдалд илүү “итгэл үзүүлж” байгаа бололтой, хэвлэлүүдээр цацагдсан мэдээллээс харвал шүү дээ.  Монголын талаас төр засаг нь үргэлж солигдож, шийдвэр нь өөрчлөгддөг учраас хамтран ажиллахад хүндрэлтэй байдгийг айлчлал болгоноор л хятадууд шүүмжилдэг, сануулдаг байв. Харин энэ удаагийн айлчлалаар хятадууд илүү бодит амлалтууд өгсний нэг нь шар шороон шуургатай хамтарч тэмцэхээр болсон явдал.

Монголоос эхтэй шар шороон шуурга зүүн Азийн орнуудын толгойны өвчин болчхоод байгаа. Тиймээс зүүн Азийн орнуудтай хамтарч Монголын цөлжилт, шар шороон шуургатай тэмцэх нь цагаа ч, нүдээ ч олсон санаачилга гэж хэлэхэд болно. Энэ асуудлыг шийдэхэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн оролцоо, идэвх, манлайлал маш чухал болсон ч үнэн.

Монголын  цөлжилттэй тэмцэхгүйгээр Бээжин ч шар шороон шуурганы зовлонгоосоо салж чадахгүй. Тэгэхээр цөлжилттэй тэмцэх Хятадын туршлага, эдийн засгийн дэмжлэгийг авч байж л Монгол цөлжилтийг хязгаарлаж чадна гэж байгаль хамгаалагчид ярьдаг. Хятад бид хамтрахад хэзээд бэлэн гэж, манай төрийнхөн л залхааж, хашраачихгүй бол шүү дээ.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гүйцэтгэх засаглалын тэргүүнээр ажиллаж байхдаа Хятадад айлчилж, хоёр талын худалдааны эргэлтийг 10 тэрбум ам.долларт хүргэхээр тохиролцсон байдаг.  Айлчлалаар уул уурхай, эрчим хүч, хөдөө аж ахуй, дэд бүтэц, байгаль орчныг хамгаалал зэрэг салбарт томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, ойрын хугацаанд хоёр талын худалдааны эргэлтийг 10 тэрбум ам.долларт хүргэхээр хэлэлцжээ. Гэхдээ энэ бүхэн мэдээж, монголчуудаас шууд хамаарна.

Мэдээж, айлчлалын хамгийн анхаарал татсан асуудал нь экспорт, импортын гацаа. Хятадын зүгээс халдвар хамгааллын нөхцөлөө бүрдүүлчихвэл экспорт, импортын хэвийн үргэлжлүүлэхэд асуудалгүй гэсэн байна. Гэхдээ төрийн дунд, доод шатныхан нь  хүнд суртал гаргаж, авлига хараад байх юм бол  дээрээ хятадуудтай мянга тохиролцоод нэмэргүй.  Яагаав, Замын-Үүдэд ямар хаалга барьчихсан байлаа даа! Ёстой л нүглийн нүдийг гурилаар хуурна гэж түүнийг л хэлэх байх.

Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
ЗөвЗөв
15
ТэнэглэлТэнэглэл
4
БурууБуруу
3
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж