Хөшигийн хөндийн хот төлөвлөлт ба газар чөлөөлөлтийн асуудлаар өнөөдөр /2021.07.29/ Газрын харилцаа, Геодези зураг зүйн газраас хэвлэлийн бага хурал хийлээ.
Энэ үеэр холбогдох албаныхан "Чингис хаан" олон улсын нисэх буудлыг түшиглэн 34 мянган айлын орон сууцны хороолол барих ерөнхий төлөвлөгөө батлагдсан. Мөн "Шинэ Зуунмод", "Майдар хот"-ыг байгуулах ерөнхий төлөвлөгөө батлагдаад буй. Нийт 2000 орчим тээвэр ложистикийн төв байгуулна. Мөн худалдаа үйлчилгээний томоохон төвүүдийг байгуулна. Нийт 150 мянга орчим хүн амтай дагуул хот болох төлөвлөгөө гарсан. Олон улсын зэрэглэлд нийцсэн, эдийн засгийн тусгай бүс болно. Төв аймгийн Сэргэлэн сум нь хоёр хотыг хүнс хөдөө аж ахуйн чиглэлээр дэмжих болно. Бид аравдугаар сардаа багтан ерөнхий төлөвлөгөөгөө гаргаж, Засгийн газраар батлуулна" гэлээ.
БАРИЛГЫН ХӨГЖЛИЙН ТӨВИЙН ТЭРГҮҮН ДЭД ЗАХИРАЛ О.ОДБАЯР:
-Хөшигийн хөндийн орчмын нэгдсэн төлөвлөлтийг хийж буй шалтгаан нь “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудал баригдсан. Энэ хүрээнд 12 мянган га талбайг тусгай хэрэгцээнд авч нийт 34 мянган айлын орон сууцны хороололтой ерөнхий төлөвлөгөө батлагдсан. Мөн “Шинэ Зуунмод” хот, түүний хажууд 12 мянга га “Майдар” хот барих төлөвлөгөө батлагдсан юм.
Шинэ Зуунмод хотыг дайраад "Богд хаан" төмөр зам буюу Ази Европыг холбосон хурдны зам тавигдана. Ингэснээр тээвэр ложистикийн томоохон төв болно. Уг төв нь 2000 орчим га талбайг хамарсан тээвэр ложистикийн төв юм.
Ажлын байрыг дээрх төвүүдтэй уялдуулах ёстой. Ажлын байрны хангамжийг орчин үеийн технологийг холбосон үйлдвэр технологийн парк байдлаар төлөвлөж байна. Нийт Хөшгийн хөндий орчимд 150 мянга гаруй хүн амтай дагуул хот болно гэж төлөвлөлтөд тусгалаа. Шинэ нисэх буудлыг түшиглээд аялал жуучлал, эдийн засгийн том төвтэй байна. Энэ төв нь олон улсын зэрэгт нийцсэн эдийн засгийн тусгай бүс байхаар төлөвлөсөн.
Дээрх төлөвлөгөөтэй уялдан Сэргэлэн сумд хүндрэл үүссэн. Тиймээс уг суманд орон сууцны хороолол барих, хоёр том хотыг тэлэх, эдийн засгийн хувьд дэмжих, хүнс хөдөө аж ахуйн бараа бүтээгдэхүүнийг хангах буюу хүнс хөдөө аж ахуйн чиглэлээр дэмжих байдлаар төлөвлөсөн. Нийт 50 орчим мянга га-д төлөвлөсөн. Үүнээс 19 мянган га газрыг тусгай хэрэгцээнд авна.
ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДОЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗРЫН ОРЛОГЧ ДАРГА М.БУЯНДЭЛГЭР:
-Улсын тусгай хэрэгцээнд авахаар төлөвлөж буй 19 мянган га газарт газар чөлөөлөх ажлыг зохион байгуулахаар Барилга хот байгуулалтын сайдын 2021 оны 160 дугаар тоот газар чөлөөлөх ажлын хэсэг байгуулсан. Уг ажлын хэсэг энэ хугацаанд ажиллаад эхний үр дүнг танилцуулж байна. Энэ бүсэд 3173 иргэн аж ахуй нэгж байгууллагатай холбоотой асуудлыг газрыг улсын тусгай хэрэгцээнд авах журмын хүрээнд газар чөлөөлөх ажлыг зохион байгуулна. Газрыг нөхөн олговортой солих, хууль бус газар олголтыг цуцална. Эхний ээлжид 76 аж ахуй нэгжийн газрын зөвшөөрлийг цуцална.
Тиймээс Төв аймгийн Алтанбулаг, Сэргэлэн суманд газар эзэмшиж, ашигладаг, өмчилдөг иргэн аж ахуй нэгж байгууллагууд өнөөдрөөс буюу 2021 оны долдугаар сарын 29-ний өдрөөс наймдугаар сарын 15-ныг хүртэл хугацаанд Төв аймгийн Газрын харилцаа, хот байгуулалтын албанд ирж тайлбар саналаа хэлэхийг хүсч байна.
Зочин 2021-07-29 192.82.86.204
Газар чөлөөлөх гэхээр хуулын цоорхой бна
Зочин 2021-07-29 66.181.180.177
Хөшгийн хөндийн нисэх буудлыг аль 79 оноос хойш ярьж байгаа
ЦЭМЭНТЭН ШУГУЙ-2 ай хөөрхий.... 2021-07-29 202.126.89.190
УЛААНБААТРАА ШАВЖ СҮЙРҮҮЛЧИХЭЭД ОДОО ХӨШИГИЙН ХӨНДИЙГ ДАЙЛААР МОРДЛОО ХӨӨРХИЙ УЛААНБААТАРЧУУЛ….ХӨШИГИЙН ХӨНДИЙД ДАРААГИЙН ЦЭМЭНТЭН ШУГУЙ; БОХИРОН ӨМХИЙ ДАЛАЙГАА БАЙГУУЛАХ НЬ ДЭЭ….ЗАВХАРСЫН !!!
Зочин 2021-07-29 202.9.46.191
Тэрнээс өмнө нисэхийн тойрог замаа янзлахгүй бол битүү түгжирээ болохнээ гүүрэн зам хийвэл уг нь зүгээр юм бүр болохгүй бол ядаж 4 замын уулзвар болгомоор бана.
Зочин 2021-07-29 193.176.84.195
хаха тэгээд ч бариачдээ. Улаанбаатартаа шаваад л байгаа биздээ. Үмхий амаараа 1000 хот байгуулчихсан байх шүү. Шаагаад л мөрөөдөөл явах юмдаа. Тэнд хот байгуултлаа 100 жил.
Зочин 2021-07-29 202.126.88.148
Тгээд тэр хотоо Чингис хаан гд нэрлчээрэй кккккк
Zochin 2021-07-29 64.119.27.136
Хөшигийн хөндийд яармаг шиг гэр хороолол нэл утаа май болгохгүй л бгаасай, онгоц бууж чадахгүй мөн ч их буцдаг бсан буянт ухаад.
Нэг ч ширхэг утаа гаргадаг байшин гэр хороолол бхгүй байлгахаа эхлээд батлаарай.
Дараа сонгуулиар бөөн гэр хороолол болох биз
Зочин 2021-07-29 202.55.188.99
Онгоцны буудал барих сургаар зальт луйварчид газар авчихаад одоо том том тоотой нохен толбер нэхээд байна. 2000 оноос хойш авсан газрыг шууд хурааж авах ёстой
Зочин 2021-07-29 146.115.161.230
Хот нэртэй гэр хороолол болох биз
Зочин 2021-07-29 66.181.180.132
Энэ хавийн газрын үнийг өсгөн наймаалж, ашиг хонжоогоо олох сурталчилгаагаа эхлүүлж ээ, луйварчид. Аль хэзээний бүх газар нь эзэнтэй болчихсон байгаа. Эзэд нь МАН мафийнхан л даа, тодорхой. Одоо баахан хөөрөгдөж сурталчлаад зарах шатандаа орлоо доо
Зочин 2021-07-29 192.82.86.79
Төслөө танилцуулаачээ. Улсаас мөнгө гаргахгүй төсөл хэрэгжүүлж болно. Дандаа өөрсөддөө мөнгө завших ажил хийдэгээ болиочээ. Худал төсөл батлагдсан гээд маш буруу ямарч бодлогогүй явж байна . Яааяа даа. …
Зочин 2021-07-29 64.119.19.251
150 мянган хүн нь хаа бн аа!?
Зочин 2021-07-29 202.126.88.38
2012-2015 онд энэ хотууд, замуудын төлөвлөгөө хийгдэж ажлын хэсэг байгуулагдаж газрын тухай хуульд улсын тусгай хамгаалалтад авах нэмэлт орж, аймаг, сумуудын ИТХ-ын газар олгох тогтоолын төсөл хүртэл бэлэн болсныг газрын наймаачид хойшлуулсаар өдий хүрч улс баахан нөхөн төлбөр өгөх болгосондоо.
Зочин 2021-07-29 202.126.88.224
Zuunmod sots yed 20k orshin suugchtai bsan. Odoo buuraad 17k bolson. 150k hyniig nemj suurshuulna geed l chaajiina…
Зочин 2021-07-29 66.181.186.188
хулгарууд мөнгө ш*** аргаа л эрэлхийлж байна. Улс мөнгөтэй байж хои байгуулна. Үүний оронд үйлдвэр барь
Zochin 2021-07-29 202.70.36.122
Umnuh Ulaanbaatar hotiin asuudlaa ehleed shiidchih!!! ternii chine daraa bodoltsoj boloh ym!!!!
Зочин 2021-07-29 192.82.82.78
Хүлээсээр 10 гаруй жил болж байна даа. Санаанаас цаашгүй, Хувийн хэвшилдээ өгөөд бариулмаар
Мояа 2021-07-29 202.126.89.174
очоод гэрээ бариад гэвтчихдэг хэргээ
Zochin 2021-07-29 5.255.146.65
Dandaa 2 ajil hiih uym daa,ehneesee tolovlogoogoo gargaad,ded butsee hiisniihee daraa gazraa hudaldah bsan uym,odoo sunjirssn gazrin heruul bolno
Зочин 2021-07-29 66.181.161.76
цэцэрлэг сургууль барьж чадахгүй хэвтэж бж 150.0 …элгийн зда нар юмааа хаха.
Зочин 2021-07-29 66.181.161.30
150 myngan hujaatai yu
зочин 2021-07-29 66.181.161.75
Төа Сэргэлэн сумын газрын алба наад газрыг чинь аль хэдийн зарчихсан шүү дээ Алаг Мэндээгээс авхуулаад баяжчихсан шинэ Ланд200 унаад Туулын эрэг дээр том хаусанд орчихсон .