33 сая евро хожсон сугалаагаа түрийвчиндээ таг мартжээ

Хуучирсан мэдээ: 2021.07.29-нд нийтлэгдсэн

33 сая евро хожсон сугалаагаа түрийвчиндээ таг мартжээ

33 сая евро хожсон сугалаагаа түрийвчиндээ таг мартжээ

Германы нэгэн эмэгтэй  33 сая евро буюу 39 сая ам.доллар хожсон сугалааны тасалбараа хэдэн долоо хоногийн турш түрийвчиндээ авч явжээ.  45 настай тэрхүү эмэгтэй зургадугаар сарын 9-нд зохиогдсон сугалааны цорын ганц ялагч  болсон ч өчигдрийг хүртэл азтан болсноо мэдээгүй явсан аж. Түүнийг азтан болсныг өчигдөр зарлажээ.

Нэг хүүхдийн эх тэрбээр 1.2 еврогийн үнэтэй сугалааны тасалбар худалдаж авсан нь түүнд ийм том аз авчрах чинээ санаагүй аж. Нэрээ нууцлахыг хүссэн тэр эмэгтэй “Би 33 сая еврог хэдэн долоо хоногийн турш түрийвчиндээ хэнэг ч үгүй авч явсан байна шүү дээ. Бодоход л толгой эргэж байна” гэсэн юм. Мөн “Би дахиж сугалааны тасалбар худалдаж авахгүй гэж шийдсэн. Энэ мөнгө нөхөр, охин бид гуравт хангалттай хүрэлцэнэ” гэжээ. Тэрбээр энэхүү мөнгийг эрүүл хэв маягаар амьдарахад зарцуулах төдийгүй байгаль орчны сайн сайханд мөн зориулах гэнэ.

С.НАРАНГАРАВ

ЭХ СУРВАЛЖ: ASSOCIATED PRESS NEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж