"82 сая дүрвэгч, Афган эмэгтэйчүүдийг би төлөөллөө"

Хуучирсан мэдээ: 2021.07.29-нд нийтлэгдсэн

Токио 2020

"82 сая дүрвэгч, Афган эмэгтэйчүүдийг би төлөөллөө"

"82 сая дүрвэгч, Афган эмэгтэйчүүдийг би төлөөллөө"

Афганистан гаралтай, дугуйн тамирчин Масома Али Зада Токиогийн олимпод оролцож байна. Тэрбээр Олон улсын олимпийн хорооны туган дор дүрвэгсдийн багийн нэрийн өмнөөс өрсөлдөж байгаа бөгөөд өчигдөр/2021.07.28/ эмэгтэйчүүдийн ганцаарчилсан уралдаанд оролцож, 25 дугаар байр эзэлжээ. Хэдийгээр Масома Али Зада хамгийн сүүлд орсон ч замаа амжилттай дуусгаж чадсан нь том амжилт.

Тэмцээний дараа тэрбээр хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Дэлхий дээрх 82 сая дүрвэгч, Афган эмэгтэйчүүд, дугуй унах эрхгүй хүмүүсийг төлөөлж, том үүрэг хариуцлага хүлээж оролцлоо. Дүрвэгсдийн багийг төлөөлснөөр маш том нэр хүндийг үүрч, итгэл найдвар, энх тайвны мессежийг дэлхийн дахинд түгээж чадлаа. Анх удаагаа цагийн уралдаанд оролцож үзлээ. Би уг нь холын зайн уралдаанд оролцъё гэж бодож байсан ч эцсийн мөчид цагийн уралдаанд оролцохоор шийдсэн. Үнэхээр мартагдашгүй сорилт боллоо” гэжээ.

Түүний өрсөлдсөн эмэгтэйчүүдийн ганцаарчилсан цагийн цуваа уралдаанд Нидерландын Аннемьек ван Вльютен түрүүлж, Швейцарийн тамирчин Марлен Рьюссер мөнгөн медаль, Нидерландын Анна ван дер Брегген хүрэл медаль тус тус хүртжээ.

2016 онд түүний төрөлх хот руу Талибанчууд дайрч, Масома гэр бүлийнхээ хамтаар Франц руу дүрвэжээ. Францад ирсэн хойно дугуйн спортоо орхилгүй хичээллэж, дүрвэгч-тамирчдад зориулсан олимпийн тэтгэлэг авч, өнгөрөгч тавдугаар сард олимпийн дүрвэгсдийн багийн төлөөлж, Токиод өрсөлдөх эрхтэй болсон аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХөөрхөнХөөрхөн
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж