Цагаан хаданд хулгайгаар нэвтэрсэн жолооч нарын С зөвшөөрлийг цуцална | News.MN

Цагаан хаданд хулгайгаар нэвтэрсэн жолооч нарын С зөвшөөрлийг цуцална

Цагаан хаданд хулгайгаар нэвтэрсэн жолооч нарын С зөвшөөрлийг цуцална

Цагаан хаданд хулгайгаар нэвтэрсэн жолооч нарын С зөвшөөрлийг цуцална

Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг Цагаан хад суурьшлын бүсэд нүүрс тээврийн аж ахуйн нэгжүүдийн жолооч нарыг татах түр журам батлагджээ. Энэ дагуу 400 гаруй жолоочийг эхний ээлжид татан авах ажлыг зохион байгуулж байна. 

Тодруулбал, жолооч нарыг Цогтцэций суманд тусгаарласны дараа татан авч байгаа аж. Гэвч хулгайн тээврээр жолооч нар ирэх зөрчил гарч байгаа тул аж ахуйн нэгж, байгууллагын С зөвшөөрлийг цуцлах арга хэмжээ авахаар болжээ. Энэ талаар аймгийн Замын цагдаагийн тасгийн дарга, дэд хурандаа О.Чинзориг “Нүүрсний экспортыг нэмэгдүүлэхээр мэргэжлийн байгууллагууд ажиллаж байна. Жолооч нарыг татан авахаас гадна хулгайн нүүрсний тээврийн жолооч нар суурьшлын бүсэд нэвтрэх зөрчил гарч байна. Иймд түр журмын дагуу жолооч нарыг түр хугацаанд татна. Энэ хугацаанд өндөр үнэ хэлж, нааш тээвэр хийхгүй байхыг анхаараарай. Зорчсон тохиолдолд аж ахуйн нэгж байгууллагуудын үйл ажиллагааг цуцлах хүртэл арга хэмжээ авна.  Мөн бүртгэлтэй, 14 хоног тусгаарлалтад орсон жолооч нар ачилт болон экспортод гарах учир хулгайн замаар өндөр зардлаар ирж эрсдэл үүрэхгүй байхыг онцгой анхааруулъя”  гэж санууллаа.

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-07-29 64.119.16.213

tvr orshib suugchiin zowshooroltei tsagaan hadand gertei huwiaraa vil ajillagaa erheldeg irgedee hediinees newtrvvleh yum be.

Avatar

Зочин 2021-07-29 202.9.46.4

nuhult sergeelt hiihgui bgaa companiudiin zuvshuurliig bas tsutsla, niigmiin daatgaliin mungu idsen nohdiig hori, zuvshuurulgui barilga barij bgaa nohdiin zuvshiirliig bas tsutsla

Avatar

зочин 2021-07-29 192.82.85.246

энэ зөвшөөрөл гэдэг чинь л авилга хээл хахууль.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж