Шинэ үеийн 3D тоглоом аюултай юу?

Хуучирсан мэдээ: 2010.08.13-нд нийтлэгдсэн

Шинэ үеийн 3D тоглоом аюултай юу?

Гурван хэмжээст дүрсний эрин үе эхлээд буй өнөө цагт видео тоглоом хүртэл яг л бодит мэт тань руу дэлгэцнээс тэмүүлэн гарч ирэх гэж байгаа. Яг л 3D кино шиг  тусгай нүдний шилний тусламжтайгаар та видео тоглоомоос таашаал авч болох нь. Видео тоглоомын асар том зах зээлд шинэ үеийн гурван хэмжээст ертөнцийг оруулах гэж мэрийж байгаа Sony мэтийн салбартаа эзэгнэгч болсон томоохон компаниудад нэгэн саад учраад байна.

АНУ-ын Лос-Анжелос хотын нүдний чиглэлээр мэргэшсэн алдартай нэгэн доктор гурван хэмжээст тоглоом нь хүний нүдэнд онцгой аюул учруулж болох тухай анхааруулсан мэдэгдэл ийнхүү асуудлын гол нь болоод байгаа аж. Доктор Марк Борхерт нь мэдэгдэхдээ гурван хэмжээст тоглоомын оптик нүдний шил нь кино театруудад хэрэглэгддэг мэтийн нүдний шилээ бодвол илүү нарийвчлал, их хэмжээний ачааллыг нүдний торлог бүрхэвчинд үзүүлдэг тул богино хугацаанд нүдийг гэмтээж нүдний төрөл бүрийн өвчлөлд хүргэж болох аюултай гэжээ.

Харин видео тоглоомын томоохон компаниуд энэ мэдэгдэл нь тэдэнд ямар том аюул авчрахыг ойлгосон бололтой үйлдвэрлэж буй бүтээгдэхүүнээ хамгаалж удаа дараа мэдэгдэл хийгээд байна.

Хүний нүдэнд онцгой хор хөнөөл учруулахааргүй бөгөөд холбогдох салбарын мэргэжилтнүүдийн хамтын туршилтын үндсэнд нүдний шилийг бүтээж буй хэмээж байна. Үүнийгээ ч баталж үйлдвэрлэлтэй холбогдох бүх төрлийн шинжлэл, туршилтыг олон нийтийн өмнө үзүүлэх гэнэ.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж