860 сая төгрөгийг цар тахлыг даван туулахад зарцуулаад байна | News.MN

860 сая төгрөгийг цар тахлыг даван туулахад зарцуулаад байна

860 сая төгрөгийг цар тахлыг даван туулахад зарцуулаад байна

860 сая төгрөгийг цар тахлыг даван туулахад зарцуулаад байна

Есүс христийн хожмын үеийн гэгээнтнүүдийн сүм нь гишүүдийнхээ хандив тусламжаар 860 сая төгрөгийг цар тахлыг даван туулахад зарцуулаад байна

Улс орныхоо сайн иргэн байж, ядарсан зүдэрсэн цагт нэг нэгэндээ тустай байх зарчмыг гишүүддээ зааж сургадаг Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм нь цар тахлыг даван туулахад өөрсдийн хувь нэмрээ Монгол Улсад оруулсаар байгаа билээ.

Энэ 7 дугаар сард л гэхэд тус сүм Нийслэлийн 8 дүүргийн Эрүүл Мэндийн Төв болон  төрөх 3 эмнэлэгт 230 гаруй сая төгрөгийн үнэ бүхий хүчилтөрөгчийн аппарат, арбивир эм, зөөлөн эдлэл болох гудас, хөнжил, цагаан хэрэглэл, мөн халдвар хамгаалалын хэрэгслүүдийг хандив тусламжаар түгээж эхлээд байна. Цар тахлын ачаалал ихтэй, нөхцөл байдал амаргүй байгаа энэ цаг үед нэн шаардлагатай тоног төхөөрөмжүүд, эд зүйлсийг хүлээн авсандаа нийслэлийн эрүүл мэндийн байгууллагууд талархалтай байна.

Нийтдээ ЕХХҮГСүм нь 860 орчим сая төгрөгийн хандив тусламжийг цар тахал зарлагдсан цаг хугацаанаас хойш өөрийн гишүүдийн хандив тусламжаар санхүүждэг Дэзэрэт Олон Улсын Энэрэлийн Байгууллагаараа дамжуулан Монгол улсын шаардлагатай байгууллагуудад хүргээд байгаа юм.  Үүнд:

  • 2021 оны 7 сард Ховд аймгийн шинээр баригдсан дотрын эмнэлэгт өвчтөний 90 ширхэг энгийн үйлдэлт ор, гудас, хөнжил даавууны иж бүрдлийн хамт;
  • 2021 оны 5-р сард ХӨСҮТ-д 40 литрийн 50 ширхэг, 10 литрийн 5 ширхэг иж бүрэн зөөврийн хүчилтөрөгчийн баллон, зөөврийн дефиберлятор буюу зүрхний цахилгаан аппарат 6 ширхэг мөн ХӨСҮТ-ийн сүрьеэгийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдийн гал тогоонд иж бүрэн тоног төхөөрөмж;
  • 2021 оны 5-р сард Батлан Хамгаалах Яамны харьяа Цэргийн төв эмнэлэгт 3,200 хүчилтөрөгчийн баллон;
  • 2021 оны 4-р сард ХӨСҮТ-ийн сэхээн амьдруулах тасагт Япон улсын Рaramount үйлдвэрийн олон үйлдэлт универсаль автомат ор 10 ширхэг;
  • 2021 оны 4 дүгээр сард ЭМЯ-ны хүсэлтээр Дархан, Эрдэнэт, Сэлэнгэ, Мөрөн, Ховд, Өвөрхангай, Дорноговь зэрэг Ковидын нөхцөл байдал хүндэрсэн долоон аймагт 2,016 ширхэг ПСР оношлуур, болон хамгаалах хувцас хэрэгсэл;
  • 2021 оны 4 дүгээр сард ЭМЯ-нд маш хүнд өвчтөнд хэрэглэдэг ремдизевер тариа 370 ширхэг, хүндэвтэр өвчтөнд хэрэглэдэг авиган эм 3,220 ширхэг;
  • 2020 оны 4 -8 саруудад ЭМЯ, ХӨСҮТ, ЗӨСҮТ, ХСҮТ, УОК болон зарим аймаг, сумдын эрүүл мэндийн төвүүд болон бусад шаардлагатай байгууллагуудад хамгаалалтын хувцас хэрэгслүүд;
  • 2020 оны 12-р сард Улаанбаатар хот болон аймаг орон нутгийн зорилтот бүлгийн 700 өрхөд хүнсний багц тусламжийг гишүүдийнхээ сайн дурынхны оролцоотойгоор түгээсэн байна.

Зөвхөн Монгол улс гэлтгүй Дэлхийн бүхий л оронд цар тахлын эсрэг тусламж дэмжлэгийг цаг алдалгүй үзүүлж байгаа ЕХХҮГСүмийн хамт олонд талархал илэрхийлье. Дэлхийн хүн төрөлхтөн бүгд нэг гэр бүл билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
37
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

59 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-07-29 49.171.179.86

Сайн дурын үйлчлэл хийдэг сүмийн гишүүд удирдагч нартаа баярлалаа

Avatar

Enkhchimeg 2021-07-29 203.91.115.45

Ямар мундаг залуус вэ! Дэзэрэт олон улсын энэрлийн байгууллагадаа баярлалаа! Буян нь дэлгэрэг😌😁🤗👍👍👍

Avatar

Зочин 2021-07-29 202.126.89.246

Mash goy haragdaj bnaa vneheer ih setgel gargajee bvgded n bayrlla

Avatar

Зочин 2021-07-29 66.181.161.50

Сүмийнхээ үйл ажиллагааг дэмжиж үргэлж талархдаг.

Avatar

Заяа 2021-07-29 216.228.250.1

ЕХХҮГСүм бас Дэзэрэт Олон Улсын Энэрэлийн Байгууллагат гайхалтай тусламж бүрд нь баярлалаа. Ёстой хэрэгтэй тусламжууд үзүүлжээ.

Avatar

Baagii 2021-07-29 216.228.245.4

Unekheer bodit tuslamj uzuuljee buh tailan ni nertei ustaigaa. Getel manai tur zasag ch dee, teden say terbumaar ni avaal bdag tailan enter ni ch bhgui duusaad bdag nass.

Avatar

Bek 2021-07-29 216.228.245.4

Sum maani olon sain uilsiig niigemd hiideg bas olon olon humuusiig zov tolovshiltoi bolhod ni tusalj gaihaltai bolomjuudiig ogdog shuu!

Avatar

Туяа 2021-07-29 139.5.216.212

Ямар сайхан үйлс вэ? Баярлалаа .сүмийн бүх гишүүд удирдлагуудад н талархлаа. Мөнгөөр хэмжигдэж бгаа н энэ. Гэтэл хэмжигдэхгүй байга ямар олон сайн үйлс хийж бгаа билээ дээ. Улам олон гишүүдтэй болж олон нийтийг гэгээрүүлэх их үйлсэд н амжилт хүсье!

Avatar

Urnaa 2021-07-29 202.126.90.71

Bayrllaa tsagaa olson tuslamjiig ogj chaddagt

Avatar

Дөк 2021-07-29 216.228.250.1

Цагаа бас нүдээ олсон тусламж гэвэл үүнийг л хэлнэ. Энэ хамт олны нэг байгаадаа, энэ үйлчлэл тусламж ашиг хонжоо хардаггүй, зөвхөн тэр тусламж хэрэгтэй нэгэнд гараа харамгүй сунгадагт нь их баярладагдаа…..

Avatar

А. Буянзаяа 2021-07-29 216.228.250.1

Түгшүүртэй энэ цаг үед яг хэрэгтэй тусламжийг цаг алдалгүй ард иргэддээ түгээж буй үйлсэд нь маш их баярлалаа. Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн сүмийн дэлхий даяарх нийт гишүүдэд талархалаа илэрхийлэхийн ялдамд цаашдаа нийгэмд оруулах хувь нэмэрт нь амжилт хүсье.

Avatar

Мандухай 2021-07-29 216.228.250.1

Манай сүмийн энэрлийн үйлчлэл нь үнэхээр хэрэгтэй цагтаа бусдад хүрч очдгоор нь их бахархдаг шүү! Энэрэл хэзээ ч дуусахгүй!

Avatar

Зочин 2021-07-29 66.181.161.7

Мундаг юмаа

Avatar

Цэлмэг 2021-07-29 66.181.160.117

Ёстой нүдээ олсон тусламж байна. Энэ их хэцүү цаг үед үүнээс илүү тусламж гэж юу байх вэ. Та бүхэндээ маш их баярлалаа

Avatar

Ганчимэг 2021-07-29 90.129.208.3

ЕСҮС ХРИСТИЙН ХОЖМЫН ҮЕИЙН ГЭГЭЭНТНҮҮДИЙН СҮМ нийгэмд үргэлж сайн сайхан ажлыг хийж байдаг.Ямар сайхан сүм бэ.
Та нарт амжилт, сайн сайхан бүгдийг хүсэн ерөөж байна аа.

Avatar

Zochin 2021-07-29 202.126.89.241

Mash olon handiv tuslamjuud ugch baigaa hardsan. Niileed barag ter bum tugrug bolson bna. Ta buhen handivaa urgeljluulseer bgaad bayrlalaa. Mash ikh bayrlalaa.

Avatar

Хорлоо 2021-07-29 66.181.188.103

Цагаа олж их тусалсан байна.

Avatar

Зочин 2021-07-29 66.181.161.48

Svm yum chin geed dotroo l guigeed baih bish, uls oron olon niited heregtei ulger jishee bolson zuils hiij baigaa ni magtuushtai yum. Humuus muulaad bdg hedii Ch busdiin hiigeeguig l hiigeed baih shig bn

Avatar

Muugii 2021-07-29 202.55.188.88

Sain shu

Avatar

Зочин 2021-07-29 66.181.161.87

Та бүхний тусламж олон хүмүүст тус дэм болж байгаад баяртай байна баярлалаа

Avatar

Zochin 2021-07-29 192.82.70.100

Boditoor heregtei gazar ni zov tusladag mundag baiguullaga yumaa

Avatar

Мөөгий 2021-07-29 59.153.115.174

Олны хүч оломгүй далай гэдэг дээ… Бараг тэрбум төгрөг гэдэг чинь маш их мөнгө цуглуулж тусалсан байна шдээ. Шинэ жилээр бас одууд ТВ хөтөлбөрөөр иймэрхүү их мөнгө цуглуулж хоол хүнс тараасан шд.

Avatar

Энхзул 2021-07-29 202.21.119.230

Нийгэмрүү чиглэсэн сайн үйлс үзүүлж байгаа шашны байгууллага эднийхээс өөр алга шив дээ. Амжилт хүсэе

Avatar

Zolzaya 2021-07-29 66.181.161.94

Uneheer gaihaltaii ymaa. Ene tuslamjaar damjuulj olon olon hunii amidrald bayr huur awchirch bgadaa mash ih bayrllaa

Avatar

Энхбаяр 2021-07-29 192.82.76.210

Ямар их тусламж вэ. Та бүхэнд баярлалаа.

Avatar

Зочин 2021-07-29 192.82.70.100

Үнэхээр гайхалтай үзэл баримтлалтай юмаа…баярлалаа та бүхэнд……олон саар мэдээний хажуугаар сайхан мэдээ байна…..

Avatar

Зочин 2021-07-29 203.98.77.115

Wow baga mungu bish shuu uneheer setgel zurheeree tuslaj bgaa ni haragdaj bnsht

Avatar

Зочин 2021-07-29 202.126.88.54

Сэтгэлийн дэм багадахгүй ээ. Бид энэ өвчнийг давах ёстой юм шүү.

Avatar

Зочин 2021-07-29 192.82.66.72

Шар хантаазтангууд хэмээн нэрлэгдээд байгаа Есүс Христийн Хожмийн Үеийн гэгээнтнүүдийн сүмийн гишүүд болон Дезерэт Олон Улсын Хүмүүнлэгийн байгуулгийн хамт олонд цар тахал гээд энэ хүнд үед туслаж дэмжиж байгаад ард иргэдийнхээ өмнөөс маш их баярлалаа. Сайн үйлс дэлгэрэх болтугай.

Avatar

Altangerel 2021-07-29 202.21.101.246

Iim hetsvv ved geltgv vrgelj sain saihniig hiij bvteej ywdag mundag zaluustaa bayrllaa

Avatar

Зочин 2021-07-29 202.126.90.30

Ene hristiin sumiinhen l tuslah yum daa

Avatar

Амарбаясгалан 2021-07-29 103.140.11.217

Үргэлж тусламжын гараа сунгаж байдаг Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн хамт олондоо маш их баярлалаа!!

Avatar

Зочих 2021-07-29 66.181.161.18

Хаана хаанаа хүнд хэцүү бгаа ч сэтгэл санаа, хөрөнгө мөнгө, хэрэгтэй эд зүйлсээр тусалж дэмжсээр бгаа танай байгууллага, гишүүд, сайн санаат хүмүүст маш их баярлалаа. Сайн үйлс дэлгэрч, амьдрал тань дэгжиж байх болтугай!

Avatar

Зочин 2021-07-29 103.10.22.77

Бодит тусламж бүрт нь баярлалаа. Илүү ихийг хийж бүтээгээрэй.

Avatar

зочин 2021-07-29 202.9.47.12

Баярлалаа

Avatar

Tseba 2021-07-29 172.58.22.133

Urgelj humuusiig tusalj demjdegt bayarlalaa :))

Avatar

Gerelee 2021-07-29 66.181.177.245

Sain uils delgereh boltugai

Avatar

Onon 2021-07-29 216.228.250.1

Unheer bodit tuslamj uzuulsen ta buhend mash ih bayrllaa. Odoo tsagt nudend uzegdej gart barigdah zuileer tusalsan mundag hamt olon baina.

Avatar

Баяраа 2021-07-29 202.126.88.213

Монголын ард түмэн та бүхэнд маш их баярлаж байна.

Avatar

Zovhin 2021-07-29 66.181.161.14

Ymar saikhan setgeltei humuusiig burhan bidend uguu ve… gaikhaltai hamt olondooo Bayrlalaa buynii uil ni ulam Arvin bga. Ugdug ni avdgaasaa iluu eruultei gej sain saikhan iig husie

Avatar

Зочин 2021-07-29 66.181.161.94

Үнэхээр мундаг залуус шүү энэ үеийн нөхцөл байдалд хүн бүр өөрийн хийж чадах жоохон үйлчлэлийг хийж чадаж байна гайхалтай!

Avatar

March 2021-07-29 202.126.88.132

Хүнд хэцүү үед үргэлж дэм болдог сайхан хамт олон шүү.
Үйлс бүхэн нь өөдрөг байг ээ👍👍👍

Avatar

Зочин 2021-07-29 66.181.161.18

Хүмүүнлэгийн тусламжаар хандив тусламжаа хүргэж, гараа сунгаж бгаа танай байгууллагад болон хувь нэмэр оруулж бдаг гишүүд, сайн санаат хүмүүст маш их баярлалаа. Та бүхний ажил үйлс дэлгэрч, амьдрал тань дэгжиж байхыг ерөөе!

Avatar

Зочин 2021-07-29 202.126.89.193

Ta bugdiin hiisen buh uilchleld chin setgeleesee talarhaj bn shuu🙆‍♀️

Avatar

Otgonbileg Bataa 2021-07-29 216.228.250.1

Bayrlalaa. Zovoh tsagt haramgui setgeleer vrgeljlvvlen tusalj baigaad bayrlalaa.

Avatar

Otgonbileg Bataa 2021-07-29 216.228.250.1

Bayrlalaa. Zovoh tsagt nuhuriin chanar tanigdaj baina daa.

Avatar

Амарбаясгалан 2021-07-29 103.140.11.217

Далайд тусал нэмэр гэдэг үг байдаг. Та нарын гайхалтай тусламжаас үүдэн хэдэн хүн өнөөдөр өвдсөн ч гэсэн тохилог тухтай орчинд хэвтэж эмчлүүлэх боломжтой боллоо. Браво guys!!

Avatar

Zochin 2021-07-29 66.181.161.74

Shar hantaaztanguud urgeljluulsen tusalsaar baigaag haraad mash ih baharhaj baina😌 Uneheer talarhuushtai

Avatar

Гэгээннаран 2021-07-29 202.126.89.50

Ийм сайхан зүйлс хийж байгаад маш их баярлалаа!

Avatar

Zorigt 2021-07-29 160.18.136.29

Tur zasgiin hiij chadaaguig hiisen bna da ene zaluus… Bravo👏👏👏

Avatar

Zochin 2021-07-29 166.70.38.70

♥️thanks

Avatar

Сумьяа 2021-07-29 66.181.161.102

Зүгээр хараад суулгүй сайхан сэтгэлээр энэ хүнд үед тусламж үзүүлж байгаад ЕХХҮГСүмийх хамт олонд баярлалаа

Avatar

Khulan 2021-07-29 202.179.15.3

Bugdeeree zuvhun uursdiin togoon dotorhooo l bodolgui tend bas ulsuj bgaa zovoj bgaa yadarch bgaa humuus bdg gedgiiig urgelj sanadag humuusiin tod jishee bolj bna shu.

Avatar

Одгэрэл Очиржав 2021-07-29 202.126.88.54

Цар тахалтай тэмцэх үйл явдал нь өнөөдөр хүн бүрийн хүчин зүтгэлийн асуудал болоод байгаа учир уг сүмийн хамт олонд гүн талархал илэрхийлж байна. Бид бүгд хүчин чадлаа нэгтгэн байж энэ өвчнийг даван туулах нь тодорхой учир бүгдээрээ чармайцгаая.

Avatar

Гэрэлзаяа 2021-07-29 103.14.38.242

Ёстой сайхан сэтгэлтэй ЕХХҮГСүмийнхэндээ баярлалаа. Шашин шүтлэг үл хамааран бүхий л газруудад тусламжийн гараа сунгадаг мундаг хүмүүс юм аа.

Avatar

Зочин 2021-07-29 64.119.24.33

Браво. энэ нэг шар хантаазтай нөхдүүд цар тахалд их хувь нэмрээ оруулжээ.

Avatar

Зочин 2021-07-29 103.229.123.194

gadaad hun?

Avatar

Зочин 2021-07-29 66.181.161.110

bayrlalaa zoriltod bulgiin ail uruhd hyazgaargui jil bolgon tuslamj ugch bdag olon olon ger buld gerel bolj alban baiguulga eruulmendiin tuv geh metchilen heden ter bumaar toolj barashgui tuslamj tsag nar huleehgui tuslamj ugdugt uneheer ih tuuhend hovor ta nartaa bayrlalaa

Avatar

Зочин 2021-07-29 66.181.161.110

Nyamdavaa Tsetsegmaa

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж