860 сая төгрөгийг цар тахлыг даван туулахад зарцуулаад байна

Хуучирсан мэдээ: 2021.07.29-нд нийтлэгдсэн

860 сая төгрөгийг цар тахлыг даван туулахад зарцуулаад байна

860 сая төгрөгийг цар тахлыг даван туулахад зарцуулаад байна

Есүс христийн хожмын үеийн гэгээнтнүүдийн сүм нь гишүүдийнхээ хандив тусламжаар 860 сая төгрөгийг цар тахлыг даван туулахад зарцуулаад байна

Улс орныхоо сайн иргэн байж, ядарсан зүдэрсэн цагт нэг нэгэндээ тустай байх зарчмыг гишүүддээ зааж сургадаг Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм нь цар тахлыг даван туулахад өөрсдийн хувь нэмрээ Монгол Улсад оруулсаар байгаа билээ.

Энэ 7 дугаар сард л гэхэд тус сүм Нийслэлийн 8 дүүргийн Эрүүл Мэндийн Төв болон  төрөх 3 эмнэлэгт 230 гаруй сая төгрөгийн үнэ бүхий хүчилтөрөгчийн аппарат, арбивир эм, зөөлөн эдлэл болох гудас, хөнжил, цагаан хэрэглэл, мөн халдвар хамгаалалын хэрэгслүүдийг хандив тусламжаар түгээж эхлээд байна. Цар тахлын ачаалал ихтэй, нөхцөл байдал амаргүй байгаа энэ цаг үед нэн шаардлагатай тоног төхөөрөмжүүд, эд зүйлсийг хүлээн авсандаа нийслэлийн эрүүл мэндийн байгууллагууд талархалтай байна.

Нийтдээ ЕХХҮГСүм нь 860 орчим сая төгрөгийн хандив тусламжийг цар тахал зарлагдсан цаг хугацаанаас хойш өөрийн гишүүдийн хандив тусламжаар санхүүждэг Дэзэрэт Олон Улсын Энэрэлийн Байгууллагаараа дамжуулан Монгол улсын шаардлагатай байгууллагуудад хүргээд байгаа юм.  Үүнд:

  • 2021 оны 7 сард Ховд аймгийн шинээр баригдсан дотрын эмнэлэгт өвчтөний 90 ширхэг энгийн үйлдэлт ор, гудас, хөнжил даавууны иж бүрдлийн хамт;
  • 2021 оны 5-р сард ХӨСҮТ-д 40 литрийн 50 ширхэг, 10 литрийн 5 ширхэг иж бүрэн зөөврийн хүчилтөрөгчийн баллон, зөөврийн дефиберлятор буюу зүрхний цахилгаан аппарат 6 ширхэг мөн ХӨСҮТ-ийн сүрьеэгийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдийн гал тогоонд иж бүрэн тоног төхөөрөмж;
  • 2021 оны 5-р сард Батлан Хамгаалах Яамны харьяа Цэргийн төв эмнэлэгт 3,200 хүчилтөрөгчийн баллон;
  • 2021 оны 4-р сард ХӨСҮТ-ийн сэхээн амьдруулах тасагт Япон улсын Рaramount үйлдвэрийн олон үйлдэлт универсаль автомат ор 10 ширхэг;
  • 2021 оны 4 дүгээр сард ЭМЯ-ны хүсэлтээр Дархан, Эрдэнэт, Сэлэнгэ, Мөрөн, Ховд, Өвөрхангай, Дорноговь зэрэг Ковидын нөхцөл байдал хүндэрсэн долоон аймагт 2,016 ширхэг ПСР оношлуур, болон хамгаалах хувцас хэрэгсэл;
  • 2021 оны 4 дүгээр сард ЭМЯ-нд маш хүнд өвчтөнд хэрэглэдэг ремдизевер тариа 370 ширхэг, хүндэвтэр өвчтөнд хэрэглэдэг авиган эм 3,220 ширхэг;
  • 2020 оны 4 -8 саруудад ЭМЯ, ХӨСҮТ, ЗӨСҮТ, ХСҮТ, УОК болон зарим аймаг, сумдын эрүүл мэндийн төвүүд болон бусад шаардлагатай байгууллагуудад хамгаалалтын хувцас хэрэгслүүд;
  • 2020 оны 12-р сард Улаанбаатар хот болон аймаг орон нутгийн зорилтот бүлгийн 700 өрхөд хүнсний багц тусламжийг гишүүдийнхээ сайн дурынхны оролцоотойгоор түгээсэн байна.

Зөвхөн Монгол улс гэлтгүй Дэлхийн бүхий л оронд цар тахлын эсрэг тусламж дэмжлэгийг цаг алдалгүй үзүүлж байгаа ЕХХҮГСүмийн хамт олонд талархал илэрхийлье. Дэлхийн хүн төрөлхтөн бүгд нэг гэр бүл билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
37
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж