Японд халдварын хамгийн олон тохиолдол бүртгэгдэв

Хуучирсан мэдээ: 2021.07.29-нд нийтлэгдсэн

COVID-19

Японд халдварын хамгийн олон тохиолдол бүртгэгдэв

Японд халдварын хамгийн олон тохиолдол бүртгэгдэв

Япон улс даяар өчигдөр /2021.07.28/ Сovid-19-ийн халдварын 9000 гаруй тохиолдол бүртгэгдсэн нь тус улсад цар тахал эхэлснээс хойших хамгийн өндөр үзүүлэлт болжээ. Зөвхөн нийслэл Токио хотод 3177 тохиолдол шинээр бүртгэгдсэн нь мөн цар тахал эхэлсэн цагаас хойших хамгийн өндөр өсөлт болсон байна.

Олимпийн наадам эхэлсэн өдрөөс хойш тус хотод нэг өдөрт бүртгэгдсэн халдварын тохиолдол анх удаа 3000 давж байгаа юм. Ийнхүү халдварын тохиолдол огцом өсч буй нь зөвхөн олимпийн наадам бус дельта хувилбарын тархалттай холбоотой гэж мэргэжилтнүүд үзэж байна.

Өчигдөр шинээр илэрсэн тохиолдлуудын 16 нь олимпийн наадамтай холбоотой тохиолдлууд байжээ. Одоогийн байдлаар олимпийн наадамд оролцогчид, зохион байгуулагчдаас нийтдээ 169 халдварын тохиолдол илрээд байна.

Токио хот нь долдугаар сарын 12-ноос онц байдалд шилжсэн бөгөөд "Токио-2020" наадамд оролцохоор гадаадаас нийт 38 мянга гаруй зочид төлөөлөгч, тамирчид ирээд байгаа аж. Япон улсын иргэдийн 25.5 хувь нь вакцинжуулалтад бүрэн хамрагдсан бол нийт халдварын тохиолдлын тоо 879 мянга давж, 15 мянга гаруй хүн нас баржээ.

Эх сурвалж: NHK

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж