“Тусгаарлалтад байгаа сурагчдаас ЭЕШ-ыг дахин авч магадгүй” | News.MN

“Тусгаарлалтад байгаа сурагчдаас ЭЕШ-ыг дахин авч магадгүй”

“Тусгаарлалтад байгаа сурагчдаас ЭЕШ-ыг дахин авч магадгүй”

“Тусгаарлалтад байгаа сурагчдаас ЭЕШ-ыг дахин авч магадгүй”

Элсэлтийн ерөнхий шалгалтыг ирэх сарын 19-22-ны өдөр зохион байгуулах тов гарсан. Үүнтэй холбоотойгоор Боловсролын үнэлгээний төвийн хэвлэл мэдээлэл, сургалт хариуцсан мэргэжилтэн Б.Цэрэннадмидаас ЭЕШ-ын  бэлтгэл ажлыг хэрхэн хангаж байгааг тодрууллаа.

Тэрбээр "Энэ сарын 19-ний байдлаар ЭЕШ өгөхөөр бүртгүүлсэн 40420 шалгуулагчийн 38 мянга гаруй нь вакцины бүрэн тундаа хамрагдсан байна. Шалгалтын товлолт хугацаа болоход бүртгүүлсэн шалгуулагчид бүрэн тундаа хамрагдах боломжтой гэж тооцоолж байгаа. Тиймээс наймдугаар сарын 19-22-ны өдрүүдэд шалгалт авахаар зарласан.

Covid-19 халдвараар өвдөж, тусгаарлалтад байгаа шалгуулагчаас есдүгээр сарын 2-5-ны өдөр шинэчилж, боловсруулсан материалаар дахин шалгалт авах төлөвлөгөөтэй байгаа. Гэхдээ энэ төлөвлөгөө одоогоор батлагдаагүй. Хэрэв батлагдвал халдвар авсны улмаас шалгалтад ороогүй сурагчийн эмчийн бичгийг үндэслэн дахин шалгалтад оруулна.

Элсэлтийн ерөнхий шалгалтыг улсын хэмжээнд 81 байранд зохион байгуулахаар бэлтгэл хангасан. Үүнээс орон нутагт 42, нийслэлд 39 сургууль байгаа юм. Нэг ангид дээд тал нь 15 хүүхэд шалгалт өгнө. Бичиг баримтын хувьд, шалгалтад орохдоо бүрдүүлж ирдэг үндсэн дөрвөн бичиг баримтаа л авч ирнэ. Вакцин болон шинжилгээний бичиг шаардахгүй. Шалгалтын байр болгон дээр 1-2 тусгай анги бэлтгэсэн. Халдвар авсан болон хавьтал болсон сурагчдаас тусгай ангид шалгалт авна.

Мөн шалгалтын байр болгоны гадаа гурван тусдаа нэвтрэх хэсэг бэлтгэж байгаа. Тодруулбал, нэгдүгээр нэвтрэх хэсгээр хэдэн цагт, тэр сурагч орно гэсэн байдлаар зохицуулалт хийнэ. Ингэснээр хүүхдүүд олноор бөөгнөрөхгүй. Тиймээс суудлын хуваарь дээр бичигдсэн цаг, минутаасаа хоцрохгүй байх хэрэгтэй. Их, дээд сургуулиудад элсэх нэгдүгээр курсийн оюутнуудын хичээл эхлэх хугацааг хойшлуулах зохицуулалт хийж болзошгүй. Гэхдээ одоогоор энэ талаар тодорхой мэдээлэл гараагүй байгаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-07-29 66.181.166.134

tegeh n zuv shuu, ene uvchnuus bolood shalgalt ugch, hussen surguulidaa oroh erhee hoishluulj bolohgui

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж