“Би медаль авах гэж зорьж, бүх юм аа зориулсан”

Хуучирсан мэдээ: 2021.07.29-нд нийтлэгдсэн

Токио 2020

“Би медаль авах гэж зорьж, бүх юм аа зориулсан”

“Би медаль авах гэж зорьж, бүх юм аа зориулсан”

НЭМЭЛТ:

Эрэгтэй -100 кг-ийн жинд өрсөлдсөн Л.Отгонбаатар "Хоёр дахь удаагаа олимпод оролцлоо. Дөрвөн жилийн хугацаанд медаль авна гэж зорьж бэлдсэн. Ялагдлаа. Цар тахал бүгдэд л нөлөөлсөн. Хожих боломжтой, өөрийнхөө тактикийн дагуу барилдаж байгаад оноогоор уначихлаа. Харамсалтай юм боллоо. Намайг олимпоос медаль авна гэж маш олон хүн итгэж дэмжиж байсан. Тэр хүмүүсийнхээ итгэлийг талаар болголоо. Би медаль авах гэж зорьж, бүх юм аа зориулсан. Харамсалтай байна.

Л.ОТГОНБААТАР ЯЛАГДАЖ, ТЭМЦЭЭНЭЭ ӨНДӨРЛҮҮЛЛЭЭ

НЭМЭЛТ:

Л.Отгонбаатар Израилийн Петер Палтчиктай барилдаж, нэмэлт цагт ялагдал хүлээн тэмцээнээ өндөрлүүллээ. Монголын жүдочдын хувьд өнөөдөр дахиж барилдахгүй.

О.МӨНХЦЭЦЭГ ЭХНИЙ ТОЙРГООСОО ХАСАГДЛАА

НЭМЭЛТ:

Олимпийн жүдо бөхийн эмэгтэй -78 кг-ийн жинд Монгол Улсыг төлөөлөн оролцсон О.Мөнхцэцэг эхний барилдаанаа Израилийн Инбар Ланиртай хийж, ялагдал хүлээн тэмцээнээ өндөрлүүллээ.

Л.ОТГОНБААТАР ЭСТОНИЙН БӨХИЙГ ЯЛЛАА

Олимпийн жүдо бөхийн эрэгтэй -100 кг болон эмэгтэй -78 кг-ийн барилдаанууд өнөөдөр/2021.07.29/ 10.00 цагаас эхэллээ. Энэ өдөр Монгол Улсаа төлөөлөн Л.Отгонбаатар болон О.Мөнхцэцэг нар барилдана.

Л.Отгонбаатар эхний барилдаанаа Эстонийн Григори Минаскинтай хийж, ялалт байгууллаа. Тэрбээр дараагийн шатандаа Израилийн Петер Палтчиктай таарлаа. Харин О.Мөнхцэцэг Израилийн Инбар Ланиртай удахгүй барилдана.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ХарамсалтайХарамсалтай
7
ТэнэглэлТэнэглэл
4
ХөөрхөнХөөрхөн
3
ЗөвЗөв
3
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж