Тэргэнцэр дээрээс олимпийн алтан медальд хүрсэн нь

Хуучирсан мэдээ: 2021.07.29-нд нийтлэгдсэн

Токио 2020

Тэргэнцэр дээрээс олимпийн алтан медальд хүрсэн нь

Тэргэнцэр дээрээс олимпийн алтан медальд хүрсэн нь

Токио-2020 олимпийн хөтөлбөрт багтсан спортын шинэ төрлүүдийн нэг бол 3х3 сагсан бөмбөг. Энэ төрлийн олимпийн анхны аваргууд өчигдөр/2021.07.28/ тодорлоо.


Эрэгтэй аваргын алтан медалийг Латвийн баг хүртсэн. Тэд шигшээ тоглолтод Оросын багтай учраа тааран тоглож, 21-18 гэсэн харьцаатай хожив. Энэ тоглолтын хожлын хоёр оноог Латвийн Ласманис авсан бөгөөд түүний багийн анд Эдгарс Круминс тоглолтын үеэр шагайгаа далий гишгэж, үзэгчдийг сандаргаад амжсан.

Хүрэл медалийн төлөө дэлхийн чансааг тэргүүлэгч Серби болон Монголыг хожиж олимпийн эрх авах замаа зассан Бельгийн шигшээ багууд тоглосон. Зөвхөн алтан медаль авах зорилготой ирсэн ч бүтэлгүйтсэн Душан Булут тэргүүтэй Сербичүүд өрсөлдөгчөө 21-10 гэсэн харьцаатай хожиж, хүрэл медаль хүртэв. Тэд хагас шигшээд Оросын багт хожигдсон.

Эмэгтэй алтан медалийн төлөө АНУ болон Оросын багууд тоглосон. Тоглолтын эхнээс Америк бүсгүйчүүд онооны зөрүү үүсгэж, эсрэг багаа алдааны асуудалд оруулсан. Оросууд хэдийгээр муу эхлэлийг тавьсан ч тоглолтын төгсгөлд хэмнэлээ олж, онооны зөрүүг ойртуулсан. Гэвч Келси Плам, Стефанье Долсон нар чухал үед хэрэгтэй оноонуудыг авч, АНУ-ын шигшээ баг 18-15 харьцаатай ялж, олимпийн аваргууд болов.

Хүрэл медалийн төлөө Хятад, Францын багууд тоглож, Азийн тивийн төлөөлөл Хятадууд 16-14 гэсэн харьцаатай ялалт байгуулжээ. Энэхүү тоглолтод Хятадын багаас Лили Ван шилдэг тоглолтоо үзүүлж, есөн оноо авсан аж.

АНУ-ын эмэгтэй сагсан бөмбөгчин Келси Пламын хувьд ердөө нэг жилийн өмнө зүүн хөлнийхөө ахиллисийн шөрмөсийг гэмтээж, хагалгаанд орж, тэргэнцэр дээр хэсэг хугацааг өнгөрүүлсэн. Хэдийгээр тэрбээр гэмтлийн улмаас WNBA-ийн 2020 оны улирлыг бүтэн өнжсөн ч, 3х3 сагсан бөмбөгийн АНУ-ын шигшээ багт нэрлэгдэж, эцэст нь 26 насандаа олимпийн аварга болж байна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж