Дэлхийд танигдсан Монгол брэнд | News.MN

Дэлхийд танигдсан Монгол брэнд

Дэлхийд танигдсан Монгол брэнд

Хүн төрөлхтний эв нэгдлийн бэлгэ тэмдэг болсон Олимпын наадам маш олон хүндрэл, сорилт бэрхшээлийг туулсны эцэст амжилттай эхлэн, сэтгэл догдлуулам тоглолтуудаар үргэлжилж байгаа билээ. Дэлхийн өнцөг булан бүрд суугаа хэдэн тэрбум хүн үздэг тул Олимпын их наадам нь зөвхөн спортын төрлүүдээр өрсөлдөөд зогсохгүй, улс орнуудын соёлыг түгээн, таниулах гайхалтай боломж болдог. Тэр дундаа шигшээ баг тамирчдын нээлтийн арга хэмжээнд оролцохдоо өмсдөг хослолууд бол тухайн орны онцлогийг Дэлхийн тайзнаа гаргах үндэсний бахархлын бэлгэдэл юм.

Иймээс ч МУ-ын Засгийн Газраас 2019 оны 6-р сард "Токио 2020" зуны Олимп, Паралимпийн наадамд оролцох Монгол Улсын үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүний ёслолын болон спортын хувцас, дагалдах хэрэгслийг сонгон шалгаруулах уралдааныг зарласан юм. Уралдаанд нийт 10 загвар зохион бүтээгч оролцсоноос “Michel & Amazonka” үндэсний брэнд шалгарсан билээ.

Саяхан болж өндөрлөсөн олимпын наадмын нээлтийн үйл ажиллагаанд Монголын баг тамирчдын хувцас Монголчуудынхаа төдийгүй олон улсын анхаарлыг татаж, үзэгч болон тамирчид ялгаагүй өөрсдийн эерэг сэтгэгдлээ цахим сүлжээндээ нийтлээд буй.

Энэхүү хувцсыг урласан “Michel & Amazonka” брэнд анх 2013 онд эгч дүү дизайнерууд болох Чойгаалаагийн Янжиндулам (Michel) болон Нямханд (Amazonka) нар үүсгэн байгуулсан. Брэндийн онцлог нь Монголын уламжлалт хэв маягийг агуулсан европ загварын хувцаснуудыг “Haute couture” болон “Prèt-a-Porter” төрлөөр Монголдоо зохион бүтээж үйлдвэрлэдэг. Эгч дүү хоёр Fashion Asia Awards, Asia Model Awards, Байкалын загварын 7 хоног зэрэг олон улсын загварын шоунуудад амжилттай оролцохоос гадна Fashion Asia Awards-ийн шилдэг дизайнер гэх мэт олон шагнал урамшууллуудыг хүртсэн байдаг.

Харин сүүлийн жилүүдэд Монголын томоохон компаниуд Хятад улсаас бараа бүтээгдэхүүнээ захиалахаасаа илүүтэй боломж нь байвал үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжих хандлагатай болсон. Үүний томоохон илэрхийлэл нь АПУ, BAVARIA MOTORS "BMW", Ариг Банк зэрэг байгууллагууд Michel & Amazonka-тай хамтран дүрэмт хувцас болон нийгмийн хариуцлагын компанит ажлуудаа зохион байгуулсан түүхтэй.

Мөн олон улсын төвшинд Монгол Улсын банк, санхүүгийн нэр хүндийг төлөөлдөг үндэсний хамгийн том Худалдаа, хөгжлийн банк нь дотоодын үйлдвэрлэгчдээ байнга дэмжин ажилладаг уламжлалынхаа дагуу эгч дүү дизайнеруудтай хамтран ажилтнуудынхаа дүрэмт хувцсыг урлуулаад байна. Энэ мэт нэгнээ дэмжиж, эх орноо хөгжүүлэхийн төлөө хамтдаа ажиллаж буй үндэсний үйлдвэрлэгчдээ талархлаа илэрхийлэхийн ялдамд өөрийн хийж буй ажилдаа эзэн нь болж, эх орныхоо нэрийг өндөрт өргөж явдаг “Michel & Amazonka”-н хамт олон Та бүхэндээ баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
26
ЗөвЗөв
8
ТэнэглэлТэнэглэл
5
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж