Эрүүл мэндийн яам Covid-19-ийн нөхцөл байдлын талаарх өнөөдрийн (2021.07.29) мэдээллийг танилцуулав.
Сүүлийн 24 цагт Covid-19 халдварын 1231 тохиолдол батлагдсан байна. Үүнээс нийслэл хотод 496, орон нутагт 734 тохиолдол бүртгэгджээ.
Халдварын улмаас зургаан хүн нас баржээ. Нас барсан зургаан иргэн 61-80 насны иргэн байжээ.
- Хөнгөн-6556
- Хүндэвтэр-2714
- Хүнд-928
- Нэн хүнд-181
Сүүлийн 24 цагийн байдлаар 10379 хүн хэвтэн эмчлүүлж байна. Үүнээс 1769 нь хүүхэд, 396 нь жирэмсэн эх эмчлүүлж байна.