Үзэсгэлэнт Алиса | News.MN
Үзэсгэлэнт Алиса

“Дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй тамирчин” гэгдэж буй Германы хөнгөн атлетикийн тамирчин Алиса Шмидт хэвлэлийнхний анхааралд байна. Түүнийг энэ удаагийн “Хүмүүс” буландаа онцолж байна.

Блиц:

Нэр: Алиса Шмитд

Төрсөн огноо: 1998.11.08

Төрсөн газар: Вормс, Герман

Орд: Матар

Өндөр, жин: 171 см, 58кг

ҮЗЭСГЭЛЭНТ АЛИСА

Тэрбээр Германы шигшээ багийн 4х400 метрийн буухиа төрөлд өрсөлдөж буй тамирчин юм. Үзэсгэлэн төгөлдөр царай, өв тэгш бие хаагаараа бусдаас ялгарч буй Алиса 1998 оны арваннэгдүгээр сарын 8-нд Германы Вормс хотноо мэндэлжээ.

Алиса хоёр жилийн өмнө “Busted Coverage” хэмээх Австрийн сэтгүүлээс шалгаруулсан Дэлхийн хамгийн дур булаам тамирчин бүсгүй гэх санал асуулгад тэргүүлснээр олны анхаарлыг татаж эхэлсэн юм. Тэгэхэд 19 настай Алиса Европын Залуучуудын АШТ-ий 4х400-гийн буухиагаас мөнгөн медаль хүртсэн Германы дөрвөн тамирчны нэг байв. Буухиагийн дөрвийнхөө дунд ч спортын үзүүлэлт, амжилтаараа нэг их илүү гарахгүй энэ тамирчин гоо үзэсгэлэнгийнхээ ачаар тэр даруй л алдаршиж эхэлжээ.

Тэр маш олон компанитай гэрээ байгуулж, сурталчилгааг нь хийж өгдөг. Тиймээс сошиал хаягтаа нийтэлж буй постынх нь бараг 70 хувь реклам. Гэлээ ч дагагчид нь нэг их эгдүүцдэггүй. Түүний инстаграм хаягийг 2.1 сая хүн дагадаг. Олон арван санал ирж байснаас тэр “Puma” брэндийг сонгож, нүүр царай нь болжээ. Түүнд мөн алдарт “Playboy” сэтгүүлээс хүртэл санал ирж байсан гэнэ.

СПОРТ БОЛ ТҮҮНИЙ АМЬДРАЛЫН ХАМГИЙН ЧУХАЛ ЗҮЙЛ 

Тэр “Хамгийн дур булаам тамирчин” гэх энэ тодотголд нэг их таатай ханддаггүй гэдгээ нэг бус удаа илэрхийлж байжээ. Түүний хувьд бол спорт амьдралынх нь дугаар нэгд бичигддэг зүйл гэнэ. Олимпийн эрх авахын тулд олон ашигтай гэрээнээс татгалзсан гэнэ билээ. Ингэж байж Токиогийн олимпод оролцох гол зорилгоо ямартай ч биелүүлж чадсан юм.

Өдгөө 22 настай Алиса 2017 онд 20-иос доош насны Европын аварга шалгаруулах тэмцээнд мөнгөн медаль хүртэж байсан ба түүнийг Германы хамгийн өсөх ирээдүйтэй хөнгөн атлетикч гэж дүгнэдэг. Гэхдээ Герман улсын хувьд хөнгөн атлетикийн төрлөөр дэлхийд тийм ч сайн амжилт үзүүлдэггүй. Алисагийн хувьд ч гоц сайн тамирчдын эгнээнд байдаггүй. Хэдий ганцаарчилсан төрөлд шалгарч чадаагүй ч холимог төрөл буюу хоёр эмэгтэй, хоёр эрэгтэй гэсэн багийн буухиа төрөлд багтаж, хүүхэд насныхаа мөрөөдлийг биелүүлэхээр Токиогийн олимпод хөл тавиад буй нь энэ гэнэ.

Алисагийн энэ “төгс” гэмээр биеийн нууц бол тэр байнга фитнессээр хичээллэдэгтэй холбоотой. Дортмундын уугуул тэрбээр хөлбөмбөгийн Боруссиа Дортмунд клубийн үнэнч шүтэн бишрэгч, фитнесийн хувийн дасгалжуулагч юм. Боруссиа Дортмунд клубийн зөвшөөрөлтэйгөөр тус клубийн бэлтгэлийн баазад бэлтгэлээ базаадаг ажээ.

БАГА НАС, ХУВИЙН АМЬДРАЛ

Бага байхдаа үргэлж л гүйж харайж явдаг байсан түүнийг эцэг эх нь үргэлж зөөлөн явахыг сануулдаг байсан тухайгаа дурсан ярьжээ. Гэр бүлээрээ аялах дуртай Шмидтийнхэн Алисаг зургаан настай байхад нь аяллаар яжээ. Тэр үед Алиса гүйлтийн мэргэжлийн дасгалжуулагч Томас Кремерийн анхаарлыг ихэд татаж, эцэг эхэд нь охиноо дугуйланд бүртгүүлэхийг санал болгосноо Алиса охин нэг ёсондоо энэ спортод хөл тавьсан байна. Дараа жилээс нь л сургууль болон бүсийн чанартай хүүхдийн уралдаануудад оролцож амжилт үзүүлэх болжээ.

Шмидт ахлах сургуулиа төгсөөд Потсдам руу нүүж, Бранденбургийн хөнгөн атлетикийн холбоонд элсэв. Тэндээ нэг жил орчим байж байгаад Германы шигшээ багт орж, Берлинийг зорьжээ. Харин хувийн амьдралын хувьд тэр фитнесс дасгалжуулагч Фреди Ричер гэх залуутай үерхдэг гэх мэдээлэл бий. Тэд харилцаагаа ихэд нууцалдаг бөгөөд цахим сүлжээнд ч тэр бүр хамтдаа авхуулсан зургаа нийтэлдэггүй байна.

 

 

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-07-29 66.181.160.116

alizee bol goy

Avatar

bnyy 2021-07-29 216.38.195.77

1 najim

Avatar

10000 times better than gold digger 2021-07-29 66.181.161.30

Shelly-Ann Fraser-Pryce OD (née Fraser; born December 27, 1986) is a Jamaican track and field sprinter who competes in the 60 metres, 100 metres and 200 metres. Widely regarded as one of the greatest sprinters of all time, she became the fastest woman alive in 2021 after running 10.63 seconds in the 100 m in Kingston.[4]

Avatar

Зочин 2021-07-29 66.181.161.30

tiim baisan ch yvrop tiveesee garaad l udaan yst melhii de

Avatar

ev+am 2021-07-29 216.200.84.189

afty

Avatar

kazak shig xynyys. 2021-07-29 216.200.84.189

jijig maxir xamartai,churgurt durlaj, +indn baliusan.

Avatar

Зочин 2021-07-29 202.131.225.150

Hail Hitler

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж