УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлах уу? | News.MN

УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлах уу?

УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлах уу?

УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлах уу?

УИХ-ын хаврын чуулганаар бие даасан хууль 16, хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль 84, хууль хүчингүй болсонд тооцох тухай хууль найм, олон улсын гэрээ, хэлэлцээр соёрхон батлах тухай хууль гурав, Улсын Их Хурлын 52 тогтоол, нийт 163 хууль тогтоомж баталсан билээ. Тэгвэл ирэх есдүгээр сараас ээлжит бус чуулган зарлагдаж, Эдийн засгийн яам, Цахим хөгжлийн яамыг шинээр байгуулах сураг дуулдаж байна.

Тухайлбал, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Цахим үндэстэн болно гэдэг нь зөвхөн төрийн үйлчилгээг цахимжуулах биш, олон салбар, ялангуяа мэдээллийн технологийн салбарыг хөгжүүлнэ гэсэн үг. Иймээс ирэх намар Цахим хөгжлийн яам байгуулахаар төлөвлөж байна. Энэ салбарт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийн төлөөлөлтэй хоёр ч удаа уулзаж ярилцсан” хэмээн ярьж байсан.

Тэгвэл ирэх есдүгээр сарын эхээр УИХ-ын ээлжит бус чуулган зарлагдаж Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах шинээр хоёр яам байгуулах асуудлыг хэлэлцэж магадгүй байна. Хэрэв ээлжит бус чуулган зарлагдсан тохиолдолд мөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн мэдэгдсэн шүгэл үлээгчийн хуулийг батлах төлөвтэй байна.

Энэ талаар Хууль зүйн сайд Х.Нямбаатар өнгөрөгч долоо хоногт мэдэгдэл хийсэн. Тэрбээр  "Наймдугаар сард багтаж Засгийн газраас шүгэл үлээгчийн тухай хуулийн төслийг боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлнэ. Мөн Улс төрийн намуудын тухай хуулийг батлан гаргах үүрэг даалгавартай байгаа. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хүрээнд 2028 оноос эхэлж улс төрийн намуудын бүтэц нь нийт сонгогчдын нэгээс доошгүй хувийн гишүүнчлэлтэй байна. Үүнтэй холбоотойгоор улс төрийн намуудын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, санхүүжилтийг тодорхой болгох гэх зэрэг хууль эрх зүйн шинэчлэлт хийнэ” хэмээн мэдэгдээд байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ruth 2021-07-29 197.211.58.61

Бөөрөө мөнгөөр ​​зарах, эрүүл байх зөв газрыг хайж буй хүмүүст fortis эмнэлэгт хандаж, бид бөөрөө 760000 доллараар худалдаж авна. [Fortis.hospital.in@gmail.com]

Avatar

Зочин 2021-07-29 103.57.95.132

ЭЭЛЖИТ ХИЙХ ШААРДЛАГАГҮЙ ҮЕД НЭГ ШАЛТАГ ЯРИАД ЭЭЛЖИТ ЧУУЛГАН ХИЙ ГЭЖ ШААРДАНА. ИЙМ УЛС ТӨР Л МОНГОЛД БАЙДАГ

Avatar

бодол минь 2021-07-29 64.119.23.31

Нэн түрүүнд өмч нотлуулах,ТӨҮГ-г татаасгүй болгох ажлууд чухал баймаар юм.

Avatar

ХУУЛЬЧ 2021-07-29 192.82.64.190

ЭЭЛЖИЛТ БУС ЧУУЛГАН ГЭЖ СҮР ҮЗҮҮЛЭЭД ЯАХАВ ДЭЭ ,,,,ХАРИН ХУГАЦААНДАА ЭХЭЛЖ АСУУДЛАА ШУУРХАЙ ШИЙДЭХ НЬ ЧУХАЛ ДАА ,,,,ЧУУЛГАНААР ХЭТ УХААНТАЙ ,ЭХ ОРОНЧ БОЛОХ ГЭЖ ПОПРОХГҮЙ АЖЛАА ХИЙВЭЛ ЗҮГЭЭРСЭН

Avatar

Зочин 2021-07-29 64.119.20.245

ТӨРД ажиллаж үзсээн МАН гарахаараа 1менежертэй байсан газрыг 2 болгоно, 1 даргатай байсан бол дэд дарга хүртэл болгодог, худлаа гэвэл Агентлагуудыг сонгуулийн өмнө дараа гээд харахаар гараад ирнэ, ОЛОН Даргатай байх хэрээр нөгөө дарга нар нь ажлаа булаацалдана, хэрэггүй ажлууд нэмнэ, ядаж л өөрийгөө мэдрүүлэх гэж юм бүр дээр гарын үсэг зурах журамд өөрчлөлт оруулна, за тэгээд 1 даргийн хаалга сахидаг бсн бол 2 болно, 1 бичгээ 2 даргаар цохуулна, нөгөөх нь ажлаа мэдэхгүй байж ёсөн жорын юм нэмнэ

Avatar

зочин 2021-07-29 202.131.245.69

яам, төрийн төв байгууллагуудын тоог цөөлөх, ялангуяа аймаг, сум, дүүрэг, нийслэл дэх салбар шат дамжлагыг хасах хэрэгтэй. ажлын алба, зөвлөх, хэвлэлийн алба гэх мэт орон тоог шууд хасах. нэг газар нутагт байрласан нийслэл, дүүрэг дэх яам, төрийн төв байгууллагын салбар нэгжийг цлмхотгох эсвэл шууд яамны нэг хэлтэс болгох нь шат дамжлагагүй зөв шийдэл юм. нийслэлийн дүүрэг, хороодод харин тухайн асуудлыг хариуцсан нэгж салбар нь байх нь төрийн үйлчилгээ хүндээ хүнд сурталгүй шууд хүрнэ.

Avatar

Зочин 2021-07-29 64.119.19.20

ЦАХИМ ҮНДЭСТЭН ГЭЖ БАЙДАГ ЮМ УУ?

Avatar

Зочин 2021-07-29 202.126.89.94

УИХ амарч болсон одоо ажлаа хийх хэрэгтэй. Бүдүүн дарга нар энэ тэнд хор найруулаад хэцүү байна

Avatar

Зочин 2021-07-29 202.126.94.99

Яамыг нэмэх биш цомхотгох хэрэгтэй. Уогц бодлого, уялдаа холбоо гэж унэндээ алга, ийм уед нэгдсэн байхгуй тарч бутраад л!!! Терийн данхар бутэц, зардал хэтэрч бндаа!

Avatar

зочин 2021-07-29 202.21.104.2

цахимжуулна гэж олон жил хошгоруулж их ч мөнгө үрлээ. . Зикагийн үед өүр аймаар байсан. бараг л хүндээ, ямаанд хүртэл чип тавина гэж солиоруулсан. ер нь бол улстөрчдийн мөнгө угаах арга нь. одоо бид төрийн цахим системийн үр шимийг үзээд гийгүүлсэн ч юм алга. харинч бүх буруугаа компьютер, программ руу чихчихээд төрийн үйлчилгээ улам цалгар назгай болоод бн,,. ккк

Avatar

Зочин 2021-07-29 150.129.140.47

Жижиг намууд GG

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж