УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлах уу?

Хуучирсан мэдээ: 2021.07.29-нд нийтлэгдсэн

УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлах уу?

УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлах уу?

УИХ-ын хаврын чуулганаар бие даасан хууль 16, хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль 84, хууль хүчингүй болсонд тооцох тухай хууль найм, олон улсын гэрээ, хэлэлцээр соёрхон батлах тухай хууль гурав, Улсын Их Хурлын 52 тогтоол, нийт 163 хууль тогтоомж баталсан билээ. Тэгвэл ирэх есдүгээр сараас ээлжит бус чуулган зарлагдаж, Эдийн засгийн яам, Цахим хөгжлийн яамыг шинээр байгуулах сураг дуулдаж байна.

Тухайлбал, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Цахим үндэстэн болно гэдэг нь зөвхөн төрийн үйлчилгээг цахимжуулах биш, олон салбар, ялангуяа мэдээллийн технологийн салбарыг хөгжүүлнэ гэсэн үг. Иймээс ирэх намар Цахим хөгжлийн яам байгуулахаар төлөвлөж байна. Энэ салбарт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийн төлөөлөлтэй хоёр ч удаа уулзаж ярилцсан” хэмээн ярьж байсан.

Тэгвэл ирэх есдүгээр сарын эхээр УИХ-ын ээлжит бус чуулган зарлагдаж Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах шинээр хоёр яам байгуулах асуудлыг хэлэлцэж магадгүй байна. Хэрэв ээлжит бус чуулган зарлагдсан тохиолдолд мөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн мэдэгдсэн шүгэл үлээгчийн хуулийг батлах төлөвтэй байна.

Энэ талаар Хууль зүйн сайд Х.Нямбаатар өнгөрөгч долоо хоногт мэдэгдэл хийсэн. Тэрбээр  "Наймдугаар сард багтаж Засгийн газраас шүгэл үлээгчийн тухай хуулийн төслийг боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлнэ. Мөн Улс төрийн намуудын тухай хуулийг батлан гаргах үүрэг даалгавартай байгаа. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хүрээнд 2028 оноос эхэлж улс төрийн намуудын бүтэц нь нийт сонгогчдын нэгээс доошгүй хувийн гишүүнчлэлтэй байна. Үүнтэй холбоотойгоор улс төрийн намуудын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, санхүүжилтийг тодорхой болгох гэх зэрэг хууль эрх зүйн шинэчлэлт хийнэ” хэмээн мэдэгдээд байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж