“Хил дээр гацсан барааны асуудлыг хэн ч шийдвэрлээгүй” | News.MN

“Хил дээр гацсан барааны асуудлыг хэн ч шийдвэрлээгүй”

“Хил дээр гацсан барааны асуудлыг хэн ч шийдвэрлээгүй”

“Хил дээр гацсан барааны асуудлыг хэн ч шийдвэрлээгүй”

Урд хөршөөс хараат зах зээлтэй Монгол Улсын хилийн нөхцөл байдал сайжрахгүй хэвээр байна. Учир нь хилээр нэвтрүүлэх ачаа тээвэртэй холбоотой асуудлыг удирдлагын шатанд зохион байгуулж шийдвэрлэх зохицуулалтыг хийгээд ойролцоогоор сарын хугацаа өнгөрлөө. Гэвч бодит байдал дээр бараагаа хүлээсэн худалдаа, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг карго компаниудын тоо буурахгүй байгаа юм. Бид хэд хэдэн карго үйлчилгээний компанитай холбогдож мэдээлэл авлаа. Мөн Гаалийн ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын газраас томилогдсон албан тушаалтнуудаас нөхцөл байдлын талаар тодруулсан юм.

ГААЛИЙН ХАШАА МАШИНААР БИШ ОВООЛГОТОЙ БАРААГААР ДҮҮРСЭН

Бид олон нийтийн сүлжээнд хандалт ихтэй, харилцагч олон “Хос жинчин экспресс”, “М карго”, “Аригун карго” зэрэг ачаа тээврийн үйлчилгээ үзүүлдэг компаниудтай холбогдож дараах мэдээллийг авав.

-Хөл хорио тогтоогоод хоёр жил болж байна. Ачааны үнэ тодорхой хэмжээнд нэмэгдэсэн байсан. Гэтэл сүүлийн саруудад бүр ч их нэмэгдсэн. Тавдугаар сард нэг машин 20-25 мянган юань байсан бол одоо хамгийн багадаа 65-75 мянган юаниар орж ирж байгаа. Урд хилээс ачаа ачигдаад Эрээн дээр асуудалгүй ирчихдэг. Гэвч Эрээний хил дээр дор хаяж дөрөв хонож Монголын хил рүү гарч байгаа. Хамгийн гол нь хөл хорионоос хойш түгжигдсэн ачаа барааны бөөгнөрөл огт арилахгүй байгаа учраас карго ачсан автомашинууд ариутгал халдваргүйтгэлийг хүлээж маш олон хоног саатаж байгаа. Ажлын хэсэг томилж, хэд хэдэн албан тушаалтнуудын сэлгээ хийснээс хойш хэд хоносон билээ. Хил дээр нөхцөл байдал хуучнаасаа дордсон уу гэхээс дээрдсэн зүйл байхгүй байна. Бид карго үйлчилгээ үзүүлж байгаа учраас тодорхой хэмжээний ашиг харна. Гэтэл жаахан бараа захиалсан онлайн шоп, хэдхэн хувцас захиалсан хэрэглэгчдийн тээврийн зардал.

Ихэнх карго үйлчилгээ эрхэлж буй компаниуд хувийн машинд бараагаа ачуулдаг. Тэдгээр автомашины жолооч нар нь үнийг хөөргөж, өөр сонголтгүй болгосноос үүдэж тээврийн зардал 3-4 дахин нэмэгдээд байна. Өмнө нь ачаатай 150-200 машиныг гаалийн хашаа руу оруулдаг.

Тэдгээр машинууд ачаагаа буулгаж, ачаад гарахаар дараагийн 100 машиныг сэлгэдэг байсан. Одоо бол дээд тал нь 50 машин нэвтрүүлж ариутгал халдваргүйтгэл гээд олон хоног алдаж байна.

Тав, зургадугаар сард бараа ачигдлаа гэхэд 5-7 хонож ирдэг байсан. Энэ сард сайд очиж чухам болохгүй байгаа бүхнийг сольсон учраас хурдан ирэх байхдаа гэж бодож суутал харин ч хойшилж 10-14 хонож ирж байна шүү дээ. Үйлчилгээ үзүүлж байгаа бидэнд их хүндрэл учирч, удаа дараа холбогдох яам, хариуцсан газруудад санал хүсэлт өгсөн. Нааштай хариу өгсөн газар байхгүй. Асуудлыг шийдвэрлэнэ, барааны тээвэрлэлт хэвийн явагдана гэж худал мэдээлэл өгснөөс болж иргэд бидэн рүү бухимдаж танайх л үйлчилгээ үзүүлж чадахгүй байна гэх мэтчилэн хэлж байна.

Ихэнх тээвэрлэлтийн үйлчилгээ үзүүлж буй хувь хүн, компаниуд хувийн машингүйгээс болж, Хятад машинуудын дарааллыг хүлээж цаг алдаж байна. Зарим машинууд нь бараагаа дүүргэх гээд эсвэл машин олдохгүй юм чинь ачуулж л таараа гэх хандлагаар өндөр үнэ хэлдэг. Үнэтэй ч хамаагүй хурдан бараагаа хүлээж авахыг хүссэн хүмүүс тэр хэлсэн мөнгийг нь өгөөд л жаахан бараагаа авч байна. Төр засгаас бодлогын хувьд энэ асуудалд онцгой анхаарах шаардлагатай.

Метр куб ачаа 300-400 юань байсан бол одоо 1200-1450 юань болсон. Тээвэрлэлтийн компаниуд зардлаа нэмээд 400-650 мянган төгрөгөөр зөөвөрлөж авч ирж байна. Үүнээс хамаараад жижиглэнгийн буюу килограммын үнийг нэмэхээс өөр сонголтгүй болсон.

Тухайлбал нэг килограмм цамцыг 2000 төгрөгөөр тооцдог байсан бол өнөөдөр 3000-4500 төгрөгөөр үнэлж байна. Хэрэглэгч, үйлчлүүлэгчид маш бухимдалтай байгаа.

Тээвэрлэлт хийж байгаа автомашинуудыг 100-150-аар нэвтрүүлж байна гэдэг худал. Иргэдийг төөрөгдүүлж ташаа мэдээлэл өгч байгаа албан тушаалтнуудад хариуцлага тооцох ёстой. Бодит байдлыг хараад сууж байж зохицуулалт хийж чадахгүй өдийг хүрсэн нь удирдлагуудын буруу. 3-4 сарын хорионы дүнд өнөөдөр гаалийн хашаанд овоолготой бараанууд дүүрч, цөөхөн машин л багтах зайтай байгааг удирдлагууд нуух хэрэггүй.

Карго тээврийн үйлчилгээ эрхэлдэг компаниудын асуудал хүндэрсэн болохыг хэлсэн юм. Харин Зам-Үүд сум дахь Бүрэн эрхт төлөөлөгч, ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга Ц.Жавхланбаатар:

-Томилогдсон ажлын хэсгийн бүрэлдэхүүн болон БНХАУ-ын Эрээн хотын удирдлага, Монгол Улсаас БНХАУ-ын Эрээн хот дахь Консулын газрын холбогдох албан тушаалтнуудын, хоёр улсын боомтын захиргааны хамтын ажиллагааны хүрээнд экспортын ачаа, бараа бүтээгдэхүүний халдваргүйжүүлэлтийг стандартын дагуу хийж гүйцэтгэж байгаа. Баримт нотолгоо, БНХАУ-д хүлээн авагч нь тодорхой болсон тохиолдолд хилээр нэвтрүүлэхээр харилцан тохирсон.

Замын-Үүд хилийн боомтын гарах чиглэлд өдөрт 110 автомашин гаргаж байгаа. Үүнээс ачаагүй 100, нүүрстэй 10 автомашин гарч байна. Орох чиглэлд ачаатай 100, импортын 50-60 автомашиныг өдөр бүр нэвтрүүлж байна.

Эрээн хотын ачаа барааны төвд ачаатай автомашины бөөгнөрөл байхгүй болж, монгол талаас гарч байгаа автомашинууд өдөр өдөртөө Эрээний талд ачаандаа орж дараагийн өдөр хилээр гарч байна. Ачаа тээврийн эргэлтийг сайжруулахын тулд шат дараатайгаар ажлуудыг хийнэ.

Харин Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас энэ асуудалд ямар хяналт тавьж ажиллаж байгааг асуухад гаалийн байгууллага холбогдох ажлуудыг хариуцаж байгаа. Манай байгууллага хамааралгүй бараа бүтээгдэхүүн асуудлыг хариуцахгүй. Ариутгалын хаалга гарах чиглэл нь ашиглалтад орж орох чиглэл одоогоор нээгдээгүй байгаа гэсэн мэдээллийг өглөө. Ямартай ч хил гааль дээрх ачаа тээврийн асуудал цэгцрээгүй байгааг албаныхан төдийгүй ачаа тээврийн компанийн төлөөллүүд хэлж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ХарамсалтайХарамсалтай
9
ТэнэглэлТэнэглэл
4
БурууБуруу
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

30 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Dulmaa 2021-07-29 103.229.121.95

Eh ornihoo bayalagiig yagaad gadni hvnd ogood baidag vum be tor zasag tvmen olon tag baigaad bgaa ni yamar uchirtai vum be

Avatar

Зочин 2021-07-29 59.153.112.210

Тамсагын нефтийнхээ ордыг очоод хаах хэрэгтэй. Ямар нэгэн шалтгаан хэлээд тамсагаас хятадуудыг түүхий нефть авах аргагүй болго. Бас тэнд байгаа бүх хөрөнгийг монгол улс түр битүүмжил. Өдий болтол ашиглахдаа татвар дутуу төлсөн гэдгийг сануул. Эрээний асуудлыг сайжирч ирэхгүй байвал Монгол улс шинэ худалдааны зам хайхаас өөр аргагүй.

Avatar

Заагч 2021-07-29 202.9.46.237

Хар хятадын бегс долоосон 30 жил Монголыг устгах там болов ер нь хог вирус хятадаас тахал хог бараа л Монголд овоологдсоор Монголд ашиг орлого байсан уу сохоруудаа даанч харамсалтай Япон Солонгос Энэтхэг Вьетнам Филиппин гээд асар олон орон байхадхог хятад руу алцайсан лалрууд хог барааг нь зееж нэгнийгээ шулсаар эдийн засгийн 100% харапт болох ч гэж дээ ямар сайхан vйлдвэртэй ажилтай орловской экспортлогч улс байлаа даа енеедер нvvрсээ зеесен хятад хог бараа чирсэн уналтын орон болох ч гэж дээ

Avatar

Iim archaagui zasag turtui uls! 2021-07-29 202.131.225.197

Hamag yumniihaa uniig nemuuleed baij baihdaa taarsan teneg humuus!

Avatar

Зочин 2021-07-29 103.229.121.36

тоног төхөөрөмж эрээнд ирээд 2,5 сар болж бна

Avatar

zochin 2021-07-29 192.82.89.10

Нөгөө баахан дарга нарыг солиод хэьийн болчихоогүй байсан юмуу

Avatar

Бод 2021-07-29 64.119.27.155

Манай дарга нар худлаа том яриад байгаа юмаа. Үнэн дээ бол Эрээн нь орох урсгалаа Монгол-оор заалгахгүй ковид-хязгаартай байгаа. Уг нь бодит байдал үнэнийг ард иргэддээ ойлгуулах л хэрэгтэйсэн….

Avatar

Зочин 2021-07-29 216.250.97.166

МАН – Ы СЭТГЭЛГҮЙ НОВШНУУДЫГ ТӨРӨӨС ЗАЙЛУУЛАХГҮЙ ГЭЭР ХӨГЖИХГҮЙ, БАС АН-Ы ЭНХБОЛДЫН СОНГУУЛИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН ГАЙГААР ӨНӨӨДӨР МАН ИНГЭЖ ДАВАРЧ БАЙГАА ЮМ, АН-Ы БАС УЛСАА БОДДОГҮЙ ЛИДЕРҮҮДИЙГ ЗАЙЛУУЛЖ БАЙЖ УЛС ОРОН ТЭНЦВЭРТЭЙ АРДЧИЛАЛТАЙ ХӨГЖИНӨ, ОДОО СОНГУУЛИЙН ХУУЛИА ХОЛИМОГ БОЛГОХГҮЙ БОЛ МАН ДАХИАД 4 ЖИЛ НОЁЛОЖ ХҮРЭЛСҮХ НАСААРАА ЕРӨНХИЙЛӨГЧ НЭРТЭЙ УЛСЫН ХАНГАМЖ ИДСЭН ИЙМ Л ДҮР ЗУРАГ ХАРАГДАЖ БА, АН ЗАЛУУС НАМАА ХУРДАН ШИНЭЧЛЭХ ХЭРЭГТЭЙ

Avatar

Зочин 2021-07-29 66.181.180.132

Нөгөө хүрэлсүг сүржин данзангын дүү, хөгшин хулхи нямкагын шавь нямбаатар гэх этгээд тэгээд бөөн сүр дуулиан болоод л байсан, нэг ч асуудал шийдээгүй юм уу. За аргагүй дээ… залуу охидыг с***р самуунд урхидаж явдаг нохойноос ч бид олигтой юм хүлээлтгүй….

Avatar

debil tsarailchaad 2021-07-29 103.229.120.242

doroo dewvhtseed muhuh tavilantai chukchanuud iom bnaa

Avatar

bold 2021-07-29 103.229.120.210

BID CHINI TSERGIIN ULS BOLTSON YUM UU/ GENERAL ACHAA ZUUDUG ALBA YUM UU/??????

Avatar

Зочин 2021-07-29 64.119.26.213

Үнийг Хятадууд тогтоож байгаа болохоос жолооч нар биш. Монгол жолооч нар хятадуудын хэлсэн үнэнд л явж байгаа. Бага тэнэгтэцгээгээрэй.

Avatar

Үнэн 2021-07-29 202.179.25.251

Эм эмнэлгийн бүтээгдхүүн Эрээнд 2 сар саатаж байнөө.

Avatar

иргэн 2021-07-29 202.21.117.26

Ковид гэж хэт их хэн сүржигсэн билээ санагтун, мартамхайнуудаа, энэ байдлыг ашиглаад урд хөрш маань л мөнгө хийж авч байна, тээвэрлэлт хадгалат ачилт буулгалт гэх мэт үнэхээээээр харамсалтаййй. Төр их оролцох тусмаа улам л үнэд орно. их л чанга ташуурдуулж байж хашрах нь дэээ заяа чинь дээээ

Avatar

dfsdaf 2021-07-29 119.40.98.106

zass чиний мэдээд байдаг ч юу ч билээ. амны зоргоор бурах юм. КОВИД гээд улс орнууд сүржигнэж байна. Тэгээд яах юм. Монголчуудын чадах юм халдвараа л бууруулах шүү дээ. Тэгээд бусдад шаардлага тавина. Хэт сүржигнэхгүй гээд яах юм. Халдвар нь нэмэгдээд бна. Чинийхээр тоолохгүй чимээгүй байх уу.

Avatar

Нисэх 2021-07-29 172.58.187.247

Тэгэхээр нисэх маш сайн ажиллах шаардлагатай, монополь байдлыг халах хэрэгтэй. Олон улсын нислэгүүдийг илшү олон болго

Avatar

Зочин 2021-07-29 139.5.219.52

Яг зөв.

Avatar

Зочин 2021-07-29 64.119.16.114

Ene zasag turd ajillaj baigaa humuus hudal yarij,hulgai hiihdee ch delhiid negdugeer bair ezleh bh olon udaa huurtlaa saihan bolj baigaa l geed hudlaa yarih yam bolj baigaa yam yag gazar deeree negch alga unendee odoo alban tushaaltanguudiin helj yarij baigaa yamand itgehee baisan sotsializmiin ued l hudal yarij ajil hiisen dur isgej deed darga naraa irehiig duulaad uridaas beldsen jaahan yamaa uzuuleed huuraad ungurdug baisan shig l bn kommunistuudaa gej

Avatar

Зочин 2021-07-29 202.9.47.61

Энэ ЕС, Ерөнхийлөгч 2 маань үнэхээр попрох ард түмний тархи угаахаас бусад ажилдаа маш муу юм байна!!! Аргагүйлдээ бүгдийг чаддаг хүн байдаггүй гэдэг биздээ.

Avatar

Зочин 2021-07-29 66.181.161.43

Залуу Ер.сайд маань очоод сүр-пар гээд л байсан, үр дүн алгаа!! Ийм төр засагтай байхад бидний амьдрал яаж өөдлөх вэ дээ??!! Ажил зохион байгуулах чадвар, туршлага гэж нэг юм байдаг юмшдээ, тэргүйгээр гудамжнаас гэнэт төрийн өндөр албанд очсон ойворгон банди нар яаж улсын ажлыг зөв удирдах вэ дээ??!!! Тэд ч яахав, хохирох юмгүй, харин муу жирийн иргэд л зутарч дуусах нь дээ?!! Яана даа, та минь?!?! Нөгөө том том үүрэг өгөөд дижигнээд байсан банди маань олимп үзээд Японд тууж явдаг, ирсэн үү??

Avatar

Залуу халууун хүн 2021-07-29 202.126.89.174

Залуу хүн ийм л байдаг даа

Avatar

Зочин 2021-07-29 139.5.219.52

Гудамжны залуу гудамжиндаа оч. Засгийн газрыг гудамжны залуу толгойлж авчявахгүй.

Avatar

Зочин 2021-07-29 202.131.231.186

Татварыг нь төлөөд вагонд ачуулаад явуулалдаа, машинд ачина гэдэг чинь татваргүй л оруулж ирэх гээд л байгаа юм биш үү.

Avatar

Зочин 2021-07-29 59.153.112.210

Хятадын юанийг гадаад худалдааны валютаас хасах хэрэгтэй. Удахгүй Америкийн санхүүгийн хоригт орвол доллар лхэрэг болно. Юань хэнд ч хэрэггүй цаас болно шүү.

Avatar

Зочин 2021-07-29 202.21.113.238

Тэмцэнэ гээд попроод ирсэн чинь өөрийнх цалин олдог хэрэгсэл байсныг Оэрдэнэ мэдсэнгүй дээ. Ингэж баллалдаг хүн дээ

Avatar

зочин 2021-07-29 192.82.91.4

Ажил ошт сайжраагүй юм байна

Avatar

Зочин 2021-07-29 150.129.142.165

Энэ боломжийг ашиглаад хятадын хулхи бараа зөөхөө болиод өөрсдөө үйлдвэрлэдэг божуул залхуу монголууд

Avatar

Иргэн 2021-07-29 66.181.161.40

Хятадаас бараа авахгүй л болчих л доо болж л таарна болгож л таарна шаал дэмий 2.р ээлжийг хоолонд нь оруулчихлаа

Avatar

Бод 2021-07-29 64.119.27.155

Энэ комментууд дотроос хамгийн тэнэг -ийг чи л бичих юм даа. Мэддэхгүй ойлгохгүй юмандаа … гариг-андуураад хэрэггүй ээ.

Avatar

Зочин 2021-07-29 202.126.90.27

Чам шиг эргүү хэт өндөр үнэтэй хулхи Монгол бараа авдагл байхдаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж