Харри, Меган нарын охин залгамжлагчаар тодорлоо

Хуучирсан мэдээ: 2021.07.29-нд нийтлэгдсэн

Харри, Меган нарын охин залгамжлагчаар тодорлоо

Харри, Меган нарын охин залгамжлагчаар тодорлоо

Ханхүү Харри, Меган Маркл нар хэдэн долоо хоногийн өмнө Лилибет Диана охиноо өлгийдөн авсан билээ.  Ийнхүү дөнгөж хорвоод мэндлээд буй охин хааны гэр бүлийн албан ёсны залгамжлагчдын нэгээр тодорлоо. Тодруулбал, Их Британийн хааны гэр бүлийн албан ёсны вэбсайт дээр Лилибет Дианаг  Их Британийн хаан ширээг залгамжлах магадлалтай найм дахь хүнээр тодруулжээ. Хатан хаан II Элизабетагийн орыг залгах долоо дахь хүнээр бяцхан охины ах, хоёр настай Арчи, зургаа дахь хүнээр тэдний эцэг, ханхүү Харри тус тус тодорсон.

Лилибет Диана охин Калифорни дахь Санта Барбара Котиж эмнэлэгт өнгөрсөн зургадугаар сарын 4-нд мэндэлсэн юм.

Харин Меган Маркл энэ жагсаалтад багтахгүй. Учир нь хааны гэр бүлийн журмын дагуу Кейт Миддлтон, Майк Тиндалл, Йоркийн гүнгийн авхай Сара Фергюсон зэрэг хүргэн, бэрүүдэд ийм эрх олгогдохгүй.  Үе залгамжлалын эрх зүйн үндэс нь 17 дугаар зууны үе ба III Виллям хаанчлалын үеэс эхтэй. Хамгийн сүүлд 2013 онд эрэгтэй өв залгамжлагчдыг эмэгтэй залгамжлагчийн өмнө тодруулдаг системийг халжээ. Уг өөрчлөлтөөр хааны гэр бүлийн хүн Ромын католик шашинтантай гэрлэсэн тохиолдолд залгамжлагчаар тодруулахгүй гэх заалтыг мөн хассан аж.

Одоогийн байдлаар Британийн хаан ширээ залгамжлах нэгдүгээр хүн нь хунтайж Чарльз бол удаах хүн нь түүний том хүү ханхүү Уильям юм. Цаашлаад гурав, дөрөв, тавдугаар хүнээр Уильямын гурван хүүхэд болох найман настай хунтайж Жорж, зургаан настай гүнж Шарлотт, гурван настай ханхүү Луис нар тус тус тодорч буй. Хатан хаан II Элизабата 1952 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр хаан сэнтийд заларсан бөгөөд тухайн үед хүү Чарльз нь гурван настай байсан. Тэрбээр хамгийн удаан хугацаанд Их Британийн хаан ширээнд суусан хүн болж буй төдийгүй, түүний хүү хунтайж Чарльз хамгийн урт хугацаанд өв залгамжлалаа хүлээж байна.

 С.НАРАНГАРАВ

ЭХ СУРВАЛЖ: PEOPLE

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж