Их Британийн санхүүгийн байгууллага "Рио Тинто"-г шалгаж эхэлжээ | News.MN

Их Британийн санхүүгийн байгууллага "Рио Тинто"-г шалгаж эхэлжээ

Их Британийн санхүүгийн байгууллага "Рио Тинто"-г шалгаж эхэлжээ

Их Британийн санхүүгийн байгууллага "Рио Тинто"-г шалгаж эхэлжээ
Их Британийн Санхүүгийн хяналтын байгууллагаас Англи-Австралийн хамтарсан "Рио Тинто" компани нь Монголын говьд хэрэгжүүлж буй 6.75 тэрбум ам.долларын зэсийн гүний уурхайн төсөлтэй холбоотой хяналт шалгалтыг эхлүүлсэн талаар "Financial Times" мэдээлжээ.
Тус компани нь "Оюутолгой" төслийн гүний уурхайн бүтээн байгуулалтын зардал 1.2-1.4 тэрбум ам.доллараар нэмэгдэж, төслийн хугацаа 16-30 сарын хугацаагаар хойшлохоор болсон тухай анх 2019 оны долдугаар сард хөрөнгө оруулагчдад мэдэгдэж байв. Энэ нь хөрсний нөхцөл байдал хүнд байгаагаас шалтгаалсан гэж тайлбарлаж байсан юм.
Гэвч уурхайн бүтээн байгуулалтад хүндрэл учирсныг хөрөнгө оруулагчдад мэдэгдэхээс хэдэн сарын өмнө "Рио Тинто" мэдэж байсан гэж тус компанид ажиллаж байсан "шүгэл үлээгч" ажилтнууд болон зарим хөрөнгө оруулагчид мэдэгдсэн нь өнөөдрийн энэ нөхцөл байдалд хүргэсэн билээ.
Тухайн үед "Рио Тинто" компанийн гүйцэтгэх захирлаар Жан-Себастьян Жак ажиллаж байсан бөгөөд Австрали улс дахь уугуул иргэдийн үнэт өвд багтдаг эртний хоёр хадан агуйг сүйтгэсэн шалтгаанаар тэрбээр өнгөрсөн жил огцорсон.
"Рио Тинто" компани одоогоор энэхүү асуудлаар мэдээлэл өгөхөөс татгалзсан бөгөөд тус компани Оюу Толгой төслийн гүний уурхайн бүтээн байгуулалттай холбогдуулан мэдээлэл ил болгох үүргээ “тогтмол биелүүлсээр ирсэн” гэж өмнө нь мэдэгдэж байв.
Үүнээс өмнөхөн АНУ-ын Санхүүгийн зохицуулагч байгууллага мөн "Рио Тинто" компанийг Мозамбик улс дахь нүүрсний нөөцийн үнэлгээг хөөрөгдүүлсний улмаас залилан үйлдсэн гэх үндэслэлээр 27 сая фунт стерлингийн торгууль ногдуулсан.  Хэрэв "Оюутолгой" төсөлтэй холбоотой мэдээлэл үнэн нь тогтоогдвол тус компани дахин өндөр торгуульд унаж болзошгүй байна.
Эх сурвалж: FT
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ЗөвЗөв
3
ХарамсалтайХарамсалтай
3
БурууБуруу
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-07-28 192.82.88.167

Ашгүй дээ шударга шүүхээр үнэн зөвөө шалгуулчихвал дээр юмсан

Avatar

Оноч 2021-07-28 192.82.71.9

Энэ нийтлэлийг Ньюс.мн дор нь нуучиж байна шүү:.

Avatar

Зочин 2021-07-28 103.50.206.95

Өмнөговьд шаардлагатай хэдэн барилга барьчаад хөгжүүлж байна гэж шаана

Avatar

Зочин 2021-07-28 66.181.161.46

ulaan luivarchin company bnlee haa bsan iim yum olj hiilgej baihaar , japantaigaa niileh bsan yum shdee japan enetheg 2 orj irsen bol hangaltai bsan shuu

Avatar

Зочин 2021-07-28 192.82.91.223

Энд тэндхийн хамаг алдагдалаа тэнэг МОНГОЛЧУУДААС нөхөх гэж…….

Avatar

Оноч 2021-07-28 119.40.98.106

Асуулт бол хаа байсан Английн ЗГ монголд байгаа энэ уурхайн асуудлаар компаниа шалгаж чадаад байхад Монголд ажиллуулж байгаа уурхайн асуудлаар МУ-ын ЗГ ямар ч мэдээлэл энэ компаниас гаргуулж авч чадахгүй байгаа юм бэ гэдэг асуулт. Өнөөдөр монголын талын ажлын хэсгийн дарга нь ОТ гэдэг компаний ТУЗ-ын тайлангаас хэт ерөнхий учраас мэдээлэл нарийн ширийн авч чадахгүй байна, арга ядаад Туркойз Хилл компаний тайлангаас уншиж байна гээд байгаа шүү дээ. РИО бол мэдээллээ өгдөггүй гэд бгаа.

Avatar

Боги 2021-07-28 202.126.89.252

Монголын ганц Саалийн үнээг яагад оролдоод бна?:(

Avatar

Зочин 2021-07-28 202.126.90.155

Энэ Монголд л лав ашиггүй өмнөговьдоо хэрэгтэй байж магадгүй. Үүний оронд манай Эрдэнэт маш олон жил Монголыг авч явна. Цаашид ч өгчөөд жил ашиглах нөөцтэй сайхан газаршүү.

Avatar

Хотын уугуул иргэн 2021-07-28 192.82.70.58

Зөв. Сайн шалгах хэрэгтэй. Манайхан өөрсдөө яагаад шалгаж чадахгуй байна. Авлига аваад амаа таглуулчихаад байна уу… Рио Тинто ашгаа хэзээ Монголчуудад өгөх вэ.. Новшнуудыг хөөж явуулах юмсан..

Avatar

Нууц нийгэмлэг олзоо булаалдаа гэжүү? 2021-07-28 202.21.108.50

Хатан хааны эрх мэдэл хаана хүрэхийг харж Монголын ОТ -г хир наймаалцахыг харж дээ, давын өмнө баярлах хэрэггүй. Хатан хаан өөрийн хувь эзэмшдэг үндэстэн дамнасан корпорацаасаа л хувь нэхэн гаргуулж бна. Тэд олзоо л булаалдсан хэрэг. Маниуд олз.

Avatar

Оноч 2021-07-28 122.201.22.28

Ашгүйдээ, нэг ч гэсэн юм хөдөлж байна. РИО бол аюумшигтай компани шүү. Сайн л харж байхгүй бол. Зүгээр л цагаан сэтгэлээр итгэж найдвал тэгээд идүүлнэ.

Avatar

Зочин 2021-07-28 27.123.213.66

Манай төрийн томчууд нь Рио-тойгоо нийлээд монголын идэж дуусгаж байгаа ш дээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж