Бутан улс иргэдээ долоо хоногийн дотор вакцинжууллаа | News.MN

Бутан улс иргэдээ долоо хоногийн дотор вакцинжууллаа

COVID-19

Бутан улс иргэдээ долоо хоногийн дотор вакцинжууллаа

Бутан улс иргэдээ долоо хоногийн дотор вакцинжууллаа

Өнгөрсөн долоо хоногт насанд хүрсэн нийт хүн амынхаа 90%-ийг вакцинжуулснаа Бутаны хаант улсын Эрүүл мэндийн яамнаас энэ Мягмар гаригт мэдэгдлээ. Хятад, Энэтхэг хоёр улсын дунд буйдхан оршдог энэ улс нийт 800 мянган хүн амтай юм.

Тус улс энэ сарын 20-ноос 27-ны хооронд иргэдээ хоёр дахь тунд хамруулж дуусгасан нь цар тахлын үеийн хамгийн шуурхай вакцинжуулалтад тооцогдож байна.

Энэтхэгээс өнгөрсөн дөрөвдүгээр сард 550 мянган тун "АстраЗенека" вакцины тусламж орж ирсний дагуу мөн тооны хүмүүс эхний тунд хамрагдаад байжээ. Гэвч "АстраЗенека" вакцины гол ханган нийлүүлэгч Энэтхэг улс дотооддоо гарсан халдварын улмаас вакцин экспортлох аргагүй болсноор тус улсад вакцинжуулалт хэдэн сарын турш зогссон юм. Харин өнгөрсөн долоо хоногт Ковакс хөтөлбөрийн хүрээнд АНУ-аас хагас сая тун "Модерна" вакцин хандивласан нь вакцинжуулалтыг дахин эхлүүлэх боломжийг олгожээ. Дашрамд, Ковакс нь баян, ядуу аль ч улс орнуудад Сovid-19-ийн эсрэг вакцинд тэгш хамрагдах боломжийг олгох санаачилгын хүрээнд бий болсон хөтөлбөр.

Коваксаар дамжуулан Файзер вакцины 5000 орчим тунг мөн хөнгөлөлттэй үнээр авчээ. Түүнчлэн сүүлийн хоёр долоо хоногт Дани, Хорват, Болгар улсуудаас 40 мянга гаруй тун "Астразенека" вакцины тусламж ирсэн аж.

Вакцинжуулалт амжилттай хэрэгжихэд цөөн хүн амаас гадна тус улсын өндөр дээд албан тушаалтнууд вакцины талаарх эерэг ойлголтуудыг түгээж чадсан, вакциныг хадгалж байрлуулах хөргүүрийн систем боловсронгуй байсан зэрэг нөлөөлсөн байна. Түүнчлэн эрүүл мэндийн байгууллагын 3000 гаруй ажилтан вакцинжуулалтын аянд нэгдэж, улс даяар вакцинжуулалтын 1200 төв ажиллуулсан нь ихээхэн нэмэр болжээ.

Эрүүл мэндийн ажилтнууд зарим тохиолдолд хөрсний нуралт, хур бороо зэрэг байгалийн хүчин зүйлсийг сөрөн хэдэн өдрийн турш явган алхсаар өндөр уулын оройд байх алслагдсан тосгодод хүрч тэдгээр тосгоны иргэдийг вакцинжуулдаг байжээ.

Бутан бол Гималайн нуруунд үлдсэн Буддын шашинт сүүлчийн хаант улс төдийгүй үнэмлэхүй хаант засаглалаас ардчилсан, үндсэн хуульт хаант засаглал руу шилжиж чадсан орон ажээ.

С.НАРАНГАРАВ

ЭХ СУРВАЛЖ: ASSOCIATED PRESS NEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Zochin 2021-07-28 202.70.36.122

MAHgaruudiin turuukeh geed baisan uraldaand Butan turuulsen bn. Harinmanaid POProh turluur ali hediin Alt, Mungu, Khurel avchihsan.
Manau tur zasag Butanaas hamaagui ih bolomjtoi hernee hamaagui muu archaagui ajillsand haramsaj bn

Avatar

Зочин 2021-07-28 202.21.113.238

manai okino-g bodlvol sn bn shuu

Avatar

Зочин 2021-07-28 202.179.27.244

Бутаны хаан нь ч Бутан ард иргэд нь ч Бутан юм байна

Avatar

Зочин 2021-07-28 124.158.68.19

Өндөр үр дүнтэй вакцин тариулжээ. Модерна

Avatar

Зочин 2021-07-28 66.181.190.188

Энэ улсын чинь гэр бүл болгоноос дор хаяж заавал нэг эр хүн лам болдог бичигдээгүй хуультай. Нөгөө ид шидийн бор үрэл ямартаа ч энэ олон лам нараас нэг нь ч бүтээсэнгүй. Харин манай нөгөө өөрийгөө хаан гээд зарлачихсан нөхөр чинь бор үрэл ээ ярих аа больчихлоо, яасан юм болдоо. Ойрын хүрээлэл дотор оо хүртэцгээгээд вакцин макцины шаардлага байхгүй холуур яваа байлгүй дээ….

Avatar

Зочин 2021-07-28 103.212.118.113

Манай дарга нар өнгөрсөн 2-р сард Монгол вакцинжуулатаар дэохий дээгүүр орлоо гээд байсан байхаа. Тэр хурдан, зохион байгуулалтаа яагаад алдчихваа.

Avatar

Зочин 2021-07-28 66.181.161.103

Аз жаргалын индексээрээ нэлээн дээгүүрт ордог улс.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж