2021 оны 7 дугаар сарын 28-ны өдөр энгийн арилжаагаар 37 хувьцаат компанийн 273,880,258.56 төгрөгийн үнийн дүн бүхий 812,563 ширхэг хувьцаа арилжигдсанаас 13 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 20 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 4 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Монгол шевро" ХК (MVO+15.00%) болон "Материалимпекс" ХК (MIE +14.77%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Шивээ овоо" ХК (SHV -14.71%) болон "Ремикон" ХК (RMC -11.98%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.“Үндэсний хувьчлалын сан" хамтын хаалттай ХОС-ийн 32,921 ширхэг нэгж эрхийг нийт 7,691,977 төгрөгөөр арилжигдсан байна.
ТOP-20 индекс 1.41 хувиар буурч, 31901.31 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 3,881,074,568,826.98 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ