"Ресторан 00:00 цаг хүртэл ажиллах шийдвэр албажаагүй" | News.MN

"Ресторан 00:00 цаг хүртэл ажиллах шийдвэр албажаагүй"

Хуучирсан мэдээ: 2021.07.28-нд нийтлэгдсэн

"Ресторан 00:00 цаг хүртэл ажиллах шийдвэр албажаагүй"

"Ресторан 00:00 цаг хүртэл ажиллах шийдвэр албажаагүй"

Хариуцлагын гэрээ байгуулсан нийтийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний байгууллагуудыг шөнийн 00:00 цаг хүртэл ажиллуулах үүрэг чиглэлийг хотын дарга өгсөн байна. Тодруулбал, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар өнгөрсөн долоо хоногт болсон хурлын үеэр Нийслэлийн захирагчийн ажлын албанд иргэд, аж ахуй нэгжүүдээс ирж буй санал хүсэлтэд тулгуурлан зөвхөн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарыг уртасгасан цагийн хуваариар ажиллуулахыг үүрэг болгожээ.

Гэхдээ энэхүү үүрэг чиглэл саналын түвшинд байгаа бөгөөд эцэслэн шийдвэрлэгдээгүй байгаа юм байна. Нийтийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээ гэдэгт ресторан, түргэн хоолны нэгжүүд хамаарах юм. Харин баар, караокег уртасгасан цагийн хуваариар ажиллуулах зөвшөөрлийг нийслэлээс гаргах боломжгүй аж. Учир нь Улсын онцгой комиссоос гаргасан халдвар хамгаалалтын нөхцөл байдалд үйл ажиллагаа явуулах цагийн хуваарийн дагуу архи, согтууруулах ундаагаар үйлчилж буй байгууллагууд 22:00 цаг хүртэл ажиллах журам хэвийн үргэлжлэх юм байна.

Энэ дагуу захирамжийн төсөл боловсруулагдаж байгаа бөгөөд одоогоор 00:00 цаг хүртэл ажиллах зөвшөөрөл, журам хэрэгжиж эхлээгүй гэдгийг Захирагчийн албанаас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Eku 2021-07-28 122.201.26.242

00:00 tsag hurtel ajilluulahiig demjij baina

Avatar

Билгээ 2021-07-28 202.126.89.38

00:00 болгохыг дэмжиж байна!
2 хон цаг ч гэсэн үйлчилгээний газарт маш хүнд гарз болдог

Avatar

tuguldur 2021-07-28 64.119.16.203

demjij bna

Avatar

Emma 2021-07-28 139.5.217.209

Uneheer hetsuu tsag ueiig restoranuud tuulj bna. Bas nul urund orj uttund barigdlaa.. turees tatwar baraa material geed. Ter JDU-iin 3%-iin zeeliig ni yamar ni awaad bdag yum sanhuujilt duuschihsan l geh yum. Ogt irged aj ahuin negjuudiig demjsen bodlogo gargahguin baij negent neesen bol 24 tsag hurtel ajilluulahaar yawal gejdee

Avatar

Зочин 2021-07-28 122.201.26.242

Одоо тэгээд ААН-үүдээ дэмжнэ гээд байсан Ажиллах цагий нь сунгах хэрэгтэй шдээ. 2 цаг гэдэг ААН-үүдийн хувьд маш бодитой том дэмжлэг болно. 2 цагийн борлуулалт бол зарим газрын өдрийн борлуулалт болдог шдээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж