Украины агаарын тээврийн "SkyUp" компани 100 гаруй жилийн өмнөөс мөрдөгдөж ирсэн эмэгтэй онгоцны үйлчлэгчдийн уламжлалт хувцаслалтын дүрмийг халахаар шийджээ.
Тус компани нь саяхнаас нислэгийн дүрэмт хувцсаа шинэчилсэн бөгөөд онгоцны үйлчлэгчид нь үүнээс хойш өндөр өсгийт бус "Nike"-ийн пүүз өмсөхөөр болж байна.
Учир нь олон цагаар өндөр өсгийт өмссөнөөр цусны эргэлт саатаж, венийн судас өргөсөх зэрэг эрүүл мэндийн асуудал үүсдэг байна. Мөн банзалны оронд өмд өмсөхөөр болжээ. Харин эрэгтэй онгоцны үйлчлэгчдийн дүрэмт хувцас өөрчлөгдөхгүй хэвээр байх болно.
Эх сурвалж: Kievpost
Холбоотой мэдээ