Улс орнууд медаль авсан тамирчдаа хэрхэн урамшуулдаг вэ?

Хуучирсан мэдээ: 2021.07.28-нд нийтлэгдсэн

Токио 2020

Улс орнууд медаль авсан тамирчдаа хэрхэн урамшуулдаг вэ?

Улс орнууд медаль авсан тамирчдаа хэрхэн урамшуулдаг вэ?

Саяхан Филиппин улс олимпийн анхны аваргаа өлгийдөн авч, амжилтыг нь үнэлэн хоёр байшин, 660 мянган ам.доллар бэлэглэсэн билээ. Тэгвэл улс орнууд олимпоос медаль авсан тамирчдаа хэрхэн урамшуулдаг вэ? гэдгийг хүргэе.


Монгол Улс

Хэрэв Монгол Улсын тамирчин олимп, паралимпоос алтан медаль авбал сар бүр 4 сая төгрөг, мөнгөн медаль авбал сар бүр 3 сая төгрөг, хүрэл медаль авбал сар бүр 2 сая төгрөг тус тус хүртэнэ. Мөн ивээн тэтгэгч байгууллагууд, нутгийн зөвлөл, бизнес эрхлэгчдийн шагнал нэмэгдэнэ.

Жишээлбэл, Н.Түвшинбаяр аварга олимпоос нэг алт, нэг мөнгөн медаль хүртсэн учир сар бүр 7 сая төгрөг авдаг.

Дэлхий нийт

Улс орнууд олимп, паралимпоос медаль авсан тамирчдадаа дараах мөнгөн шагналыг зөвхөн нэг удаа олгодог. Жишээлбэл, хэрэв АНУ-ын тамирчин олимп, паралимпоос алтан медаль авбал нэг удаад 37,500 ам.доллар, мөнгөн медаль авбал нэг удаад 22,500 ам.доллар, хүрэл медаль авбал нэг удаад 15,000 ам.доллар тус тус хүртэнэ.

Гурван алтан медаль авбал 112,500 ам.доллар(37,500×3) хүртэнэ гэсэн үг.

УЛСАЛТАН МЕДАЛЬМӨНГӨН МЕДАЛЬХҮРЭЛ МЕДАЛЬ
СИНГАПУР744,000 ам.доллар372,000 ам.доллар286,000 ам.доллар
ХОНГКОНГ644,000 ам.доллар322,000 ам.доллар161,000 ам.доллар
КАЗАХСТАН250,000 ам.доллар150,000 ам.доллар75,000 ам.доллар
ИТАЛИ212,400 ам.доллар106,200 ам.доллар70,800 ам.доллар
УНГАР167,500 ам.доллар125,600 ам.доллар95,500 ам.доллар
ОРОС61,000 ам.доллар38,000 ам.доллар26,000 ам.доллар
ФРАНЦ65,000 ам.доллар25,000 ам.доллар15,000 ам.доллар
АНУ37,500 ам.доллар22,500 ам.доллар15,000 ам.доллар
ӨМНӨД АФРИК37,000 ам.доллар19,000 ам.доллар7,000 ам.доллар
ГЕРМАН22,000 ам.доллар17,000 ам.доллар11,000 ам.доллар
КАНАД16,000 ам.доллар12,000 ам.доллар8,000 ам.доллар
MАЛАЙЗ241,000 ам.доллар72,200 ам.доллар24,100 ам.доллар
БРАЗИЛ47,500 ам.доллар28,500 ам.доллар19,000 ам.доллар
ЯПОН45,200 ам.доллар18,100 ам.доллар9,045 ам.доллар
АВСТРАЛИ15,100 ам.доллар11,400 ам.доллар7,600 ам.доллар

Малайз улс Монголтой адил олимпийн медаль авсан тамирчиндаа нэг удаагийн мөнгөн шагналаас гадна сар бүр тэтгэмж олгодог. Хэрэв тус улсын тамирчин олимп, паралимпоос алтан медаль авсан бол 1,182 ам.доллар, мөнгөн медаль авсан бол 709 ам.доллар, хүрэл медаль авсан бол 437 ам.доллар тус тус насан туршдаа сар бүр хүртэнэ.

Их Британи олимп, паралимпоос медаль авсан тамирчиндаа мөнгөн шагнал олгодоггүй. Харин үүнийхээ оронд олимпоос медаль авсан тамирчин бүртээ 36,000 ам.долларын хуримтлал бий болгодог. Тухайн тамирчин нь энэхүү мөнгийг бэлтгэл сургуулилтандаа болон гадаад руу тэмцээнд явахдаа зарцуулдаг.

Сонирхуулахад, Олон улсын олимпийн хорооны гишүүд олимпийн наадамд уригдан, томилолтын мөнгө гэж 7 мянган ам.доллар авдаг.

ЭХ СУРВАЛЖ: moneyunder30, legalinfo.mn

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
33
ЗөвЗөв
15
ГайхмаарГайхмаар
13
ТэнэглэлТэнэглэл
12
ХарамсалтайХарамсалтай
9
ХөөрхөнХөөрхөн
6
ХахаХаха
6
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж