Эрүүл мэндийн даатгал төлсөн иргэд даатгалын сангаас ямар төрлийн тусламж үйлчилгээг авч, хөнгөлөлт эдлэх талаарх мэдээллийг хүргэе. Даатгуулагч иргэн улиралд нэг удаа урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд хамрагдах эрхтэй байдаг аж.
Урьдчилан сэргийлэх үзлэгт тогтмол хамрагдах нь өвчнүүдийг эрт илрүүлэхэд ач холбогдолтой талаар эмч, мэргэжилтнүүд анхааруулдаг. Иймд Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Эрүүл мэндийн яамнаас хамтран гаргасан эрт илрүүлэг үзлэгт насны ангиллын дагуу хэдэн насанд ямар шинжилгээ, үзлэгт хаана хамрагдах талаарх мэдээллийг хүргэж байна. Үзлэг, шинжилгээнүүдийг харьяа өрх, сум, дүүргийн Эрүүл мэндийн төвдөө эрүүл мэндийн даатгалаар үнэ төлбөргүй үзүүлэх аж. Эрүүл мэндийн даатгал төлдөг иргэн улиралд хамрагдах эрхтэй юм байна. Тухайлбал, өнгөрсөн долоо хоногт урьдчилан сэргийлэх үзлэгт 1377 хүн эрүүл мэндийн даатгалаа ашиглан 100 хувь үнэ төлбөргүй хамрагджээ.
Хэрэв та урьдчилан сэргийлэх үзлэгтээ хамрагдаж амжаагүй бол эрүүл мэндийн даатгалын газартай гэрээт байгууллагуудад хандан өөрт тохирох насны багцад, товлолт хугацааны дагуу хамрагдах боломжтой. Даатгуулагч та Эрүүл мэндийн даатгалаараа дараах эмнэлгүүдэд урьдчилан сэргийлэх үзлэгт орно.
18-29 нас-Энэ насны эрэгтэй, эмэгтэй хүмүүс жилд нэг удаа цусны даралт, таван жилд нэг удаа холестерол илрүүлэх, гурван жилд нэг удаа чихрийн шижин, элэгний В, С вирус илрүүлэх шинжилгээг хоёр жилд нэг удаа, мэдрэхүйн эрхтний үзлэгийг таван жилд нэг удаа үзүүлэх хэрэгтэй. Харин эмэгтэй умайн хүзүүний өмөний шинжилгээг гурван жилд нэг удаа өгөх юм.
30-39 нас-Энэ насны эрэгтэй, эмэгтэй хоёр жилд нэг удаа цусны даралт үзэх, гурван жилд нэг удаа холестерол илрүүлэх, гурван жилд нэг удаа чихрийн шижин, элэгний В, С вирус илрүүлэх шинжилгээг хоёр жилд нэг удаа, мэдрэхүйн эрхтний үзлэгийг таван жилд нэг удаа, эмэгтэй умайн хүзүүний өмөнг гурван жилд нэг удаа, хөхний хавдрын шинжилгээг хоёр жилд нэг удаа өгнө.
40-49 нас-Энэ насны эрэгтэй, эмэгтэй хүмүүс жилд хоёр удаа цусны даралт үзэх, жилд нэг удаа холестерол илрүүлэх, гурван жилд нэг удаа чихрийн шижин хоёрдугаар хэв шинж, элэгний В, С вирус илрүүлэх шинжилгээг хоёр жилд нэг удаа, мэдрэхүйн эрхтний үзлэгийг таван жилд нэг удаа мөн ясны сийрэгжилтийн шинжилгээг гурван жилд нэг удаа өгнө. Харин энэ насны эмэгтэй умайн хүзүүний өмөнг гурван жилд нэг удаа, хөхний хавдар жилд нэг удаа, эрэгтэй төмсөг болон түрүү булчирхайн хавдрын шинжилгээг гурван жилд нэг удаа өгнө.
50-59 нас-Энэ насныхан цусны даралт, бие махбодын үзүүлэлт, биеийн жингийн индекс, урьдчилан сэргийлэх үзлэг, зөвлөгөөг жил бүр авах, цусны даралтаа жилд дөрвөн удаа үзэх, жилд нэг удаа холестерол илрүүлэх, чихрийн шижин хоёрдугаар хэв шинжээ гурван жилд нэг удаа, элэгний В, С вирус илрүүлэх шинжилгээг хоёр жилд нэг удаа, мэдрэхүйн эрхтний үзлэгийг таван жилд нэг удаа, ясны сийрэгжилтээ хоёр жилд нэг удаа, бүдүүн гэдэсний хавдрын шинжилгээг гурван жилд нэг удаа, уушгины хавдрын шинжилгээг гурван жилд нэг удаа, эмэгтэйчүүд умайн хүзүүний өмөнг гурван жилд нэг удаа, хөхний хавдар жилд нэг удаа, эрэгтэйчүүд төмсөг болон түрүү булчирхайн хавдрын шинжилгээг гурван жилд нэг удаа өгснөөр та өөрийгөө хавдар, даралт ихсэх, чихрийн шижин, зүрхний өвчнийг хүндрүүлэхгүй эрт үед нь илрүүлж, эмчлэх боломжтой юм байна.
Холбоотой мэдээ