“Дельта вирусийн тархах чадвар 40-80 хувиар нэмэгдсэн” | News.MN

“Дельта вирусийн тархах чадвар 40-80 хувиар нэмэгдсэн”

“Дельта вирусийн тархах чадвар 40-80 хувиар нэмэгдсэн”

“Дельта вирусийн тархах чадвар 40-80 хувиар нэмэгдсэн”

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулав. Энэ үеэр Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа “Монгол Улс хүн амынхаа 60 хувийг вакцинжуулж, бүрэн тунд хамрагдуулсан ч тайвшрах цаг болоогүй байгаа гэдгийг ЭМЯ-аас анхааруулж байна.

Монгол Улсад коронавирусийн мутацлагдсан вирус хувилбар буюу дельта хувилбар бүртгэгдсэн тухай танилцуулсан. Өөрөөр хэлбэл, дэлхийн 124 улсад тархаад буй дельта хувилбарын вирус нь маш өндөр хурдаар өвчлөлийн хүндрэл их байдаг. Дельта вирус нь тархах чадвар нь анхны хувилбараасаа 40-80 хувиар нэмэгдсэн. Ингэснээр эмнэлэгт хэвтэх эрсдэл хоёр дахин нэмэгдлээ.

Мөн есдүгээр сарын 1-нд хичээл сургуулийг эхлүүлэх хуультай. Хичээл сургуулийг эхлүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж ажиллахыг салбарын сайд, яамдын удирдлагуудад өгсөн. Энэ хүрээнд Л.Энх-Амгалан тодорхой мэдээллийг хүргэсэн. Есдүгээр сарын 1-нд хичээл эхэлнэ гэсэн хүлээлтийг иргэд зөвөөр ойлгох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл дельта вирусийн тархалтаас шалтгаалж, хичээл сургуулийн төлөвлөлтийг хийнэ.  Өвчний нөхцөл байдлыг харгалзан үзэж хичээл сургуулийн асуудлыг шийднэ” гэдгийг онцоллоо.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

R 2021-07-28 192.82.73.243

Taarsan taar shuudainuud yumdaa! ES ni oron garan, EM said ni dyinge, ene avgai ergyy!

Avatar

зочин 2021-07-28 124.158.70.150

Хятад вакцин Дельтаг дийлэхгүй, өөр вакцин хэрэгтэй байна

Avatar

Зочин 2021-07-28 202.126.89.251

Ийм хүмүүс энд тэндхийн ТВ-ийн мэдээ болон мэдээллийн сайтуудааг худал үнэн нь батлагдаагүй мэдээ уншиж буйгаа ажил хийж байна гэж ойлгодог бололтой…👎🏻👎🏻👎🏻

Avatar

Зочин 2021-07-28 202.55.191.45

Энэ авгай саяхан л Дээлтааг хугалсан ч гэлүү нугалсан ч гэлүү юм яриад бгаагүй билүү. Цаг уурын мэдээний онигоо шиг юм болох нь лдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж