Орон нутаг: Хяналт шалгалтгүй нэвтрүүлэх үү? | News.MN

Орон нутаг: Хяналт шалгалтгүй нэвтрүүлэх үү?

Орон нутаг: Хяналт шалгалтгүй нэвтрүүлэх үү?

Орон нутаг: Хяналт шалгалтгүй нэвтрүүлэх үү?

Орон нутаг руу зорчиж буй иргэд тухайн аймаг руу нэвтрэхэд вакцины гэрчилгээ болон түргэвчилсэн шинжилгээ өгч буй. Тэгвэл Дархан-Уул аймгийн Онцгой комисс өчигдөр хуралдаж, ирэх сараас хяналт шалгалтгүй зорчигчдыг нэвтрүүлэхээр болсныг мэдэгдсэн. Мөн бусад аймаг руу нэвтрэх журамд өөрчлөлт орох уу гэдгийг Улсын онцгой комиссын Шуурхай штабаас тодруулахад “Орон нутагт аймгийн  Онцгой комиссын шийдвэрийг дагаж мөрдөнө. Тиймээс тухайн аймаг руу нэвтрэх журмыг аймгийн Онцгой комисс гаргах тул нэгдсэн журам гарахгүй. Аймаг тус бүр Онцгой комиссын шийдвэрээ дагаж мөрдөнө” гэлээ.

Өнөөдрийн байдлаар 21 аймгийн дийлэнх нь хяналт шалгалтын постоор иргэдийг нэвтрүүлэхдээ вакцины гэрчилгээг шалгах, түргэвчилсэн шинжилгээ авч байна. Цаашид орон нутагт Дархан-Уултай адил  21 аймаг руу түргэвчилсэн шинжилгээ, вакцины гэрчилгээгүй, хяналт шалгалтгүй нэвтрэх боломжтой эсэхийг зарим аймгаас тодруулав.


УОК-ЫН ШИЙДВЭРИЙГ ДАГАНА

Увс аймгийн Засаг дарга Ч.ЧИМЭД:  

-Улсын онцгой комиссын журмыг мөрдөж байна. Энэ дагуу аймаг руу нэвтрэхэд вакцины гэрчилгээ болон түргэвчилсэн шинжилгээг авна. Тиймээс аймгийн Онцгой комиссоос ямар нэгэн шийдвэр гаргаагүй. Хяналт шалгалтгүй нэвтрүүлэх эсэхийг бид биш Улсын онцгой комисс шийднэ.

ХАЛДВАРЫН НӨХЦӨЛ БАЙДАЛ НАМЖТАЛ ХЯНАЛТЫГ СУЛРУУЛАХГҮЙ

Өвөрхангай аймгийн Засаг дарга А.ИШДОРЖ:

-Халдварын нөхцөл байдал намжих хүртэл хяналт шалгалтыг сулруулахгүй. Өнөөдрийн нөхцөлд иргэдийг аймаг руу нэвтрүүлэхэд вакцины гэрчилгээг шалгаж түргэвчилсэн шинжилгээ  авч байна. Вакцины гэрчилгээтэй иргэдэд ч бас  түргэвчилсэн шинжилгээний бичигтэй байх шаардлага тавьж байна. Сүүлийн үед вакцины хос тунд хамрагдсан хүн ч  халдвар авах тохиолдол гарч байна. Иймд вакцины бүрэн тунд хамрагдсан ч иргэд түргэвчилсэн шинжилгээ өгөх хэрэгтэй. Ер нь халдварын нөхцөл байдал хүндэрвэл хяналтыг  чангаруулна.

     ХЯНАЛТЫГ СУЛРУУЛАХ ЭСЭХИЙГ АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС ШИЙДВЭРЛЭНЭ

Говьсүмбэр аймгийн Засаг дарга Г.БАТЗАМ: 

– Говьсүмбэр аймаг өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг наймдугаар сарын 31 хүртэл сунгасан. Энэ хугацаанд шалган нэвтрүүлэх постоор аймаг руу нэвтрэх хүсэлт гаргасан, вакцины хоёр тунд хамрагдсан, вакцинд хамрагдаагүй бол иргэдийг түргэвчилсэн шинжилгээний бичгээр нэвтрүүлнэ. Цаашид шалган нэвтрүүлэх постоор хяналт шалгалтгүй нэвтрүүлэх эсэхийг аймгийн Онцгой комиссын хурлаар шийдвэрлэнэ. Одоогоор хяналт шалгалтгүй нэвтрүүлэх талаар ямар нэгэн санал гараагүй.

ИРГЭДЭЭС ВАКЦИНЫ ГЭРЧИЛГЭЭ, ТҮРГЭВЧИЛСЭН ШИНЖИЛГЭЭ ШААРДАХГҮЙ

Говь-Алтай аймгийн Засаг дарга О.АМГАЛАНБААТАР:

-Аймгийн хэмжээнд шалган нэвтрүүлэх постгүй иргэдийг саадгүй нэвтрүүлж байна. Уг шийдвэрийг Үндэсний их баяр наадмын өмнө гаргасан. Иргэдээс вакцины гэрчилгээ, түргэвчилсэн шинжилгээний бичиг шаардахгүй. Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу л хяналт шалгалтыг сулруулсан.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Иргэн 2021-07-28 66.181.178.123

Зөв шийдэж Ямар юмны шинжилгээ хвах Одооо иргэд өөрсдөө хамгаалалтын дэглэмээ л барих болохоос хөдөө орон нутгагт шалгана гнж юу бхйхав

Avatar

зочин 2021-07-28 202.21.120.66

Дарханы засаг дарга жинхэнэ поп нөхөр худлаа рекламдаад хэрэггүй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж