Хонгконг залууд терроризмын хэргээр насаар нь хорих ял оноов

Хуучирсан мэдээ: 2021.07.28-нд нийтлэгдсэн

Хонгконг залууд терроризмын хэргээр насаар нь хорих ял оноов

Хонгконг залууд терроризмын хэргээр насаар нь хорих ял оноов

Олон нийтийн таамаглаж байснаар Хятад улсаас санаачлан баталсан Хонгконгод аюулгүй байдлыг сахиулах тухай хатуу хуулиар ардчиллыг дэмжигч босогчдыг  яллах нь тодорхой боллоо. Энэ хуулийн дагуу терроризм буюу алан хядах ажиллагаа зохион байгуулах, Хятадаас салан тусгаарлах үзлийг дэвэргэсэн тохиолдолд насаар нь хорих зэрэг хатуу ял оногдуулах юм.

Тухайлбал, Хонгконгийн эсэргүүцлийн жагсаалд оролцогчдын нэг, 24 настай Тонг Ин Китийг шүүх хуралдаан энэ Мягмар гаригт болжээ.  Гурван шүүгчийн бүрэлдэхүүнтэйгээр 15 хоног үргэлжилсэн тус шүүх хуралдааны дүнд түүнийг мотоциклоороо цагдаа нарыг дайрч гэмтээсэн төдийгүй  салан тусгаарлах үзлийг сурталчилсан гэж буруутгасан юм. Улмаар түүнд насаар нь хорих ял оноолоо. Тэрбээр өнгөрсөн оны долдугаар сарын 1-нд мотоциклдоо эсэргүүцлийн сурталчилгаа байрлуулж, Хонгконгийг тойрсон бөгөөд түүнийг саатуулах гэж оролдсон цагдаа нартай мөргөлдсөнөөр гурвыг нь бэртээжээ.

Энэхүү баривчилгааны улмаас Хонгконгт үүссэн эсэргүүцлийн хөдөлгөөн улам гаарч хэдэн сарын турш эмх замбараагүй байдал үүссэн.  Учир нь түүний хийсгэж явсан сурталчилгаан дээр “Хонконгийг чөлөөлөгтүн. Бидний хувьсгалын эрин үе” хэмээх үг бичээстэй байсан нь ийн буруутгахад хүргэжээ.

Өдгөө ардчиллыг дэмжигч өөр 60 гаруй улстөрч шинэ хуулийн дагуу явагдах шүүх хурлаа хүлээж байгаа юм.

С.НАРАНГАРАВ

ЭХ СУРВАЛЖ: DAILY BEAST

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ХарамсалтайХарамсалтай
5
БурууБуруу
3
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж