Хог тээврийн 25 автомашиныг найман дүүрэгт хүлээлгэн өглөө

Хуучирсан мэдээ: 2021.07.28-нд нийтлэгдсэн

Хог тээврийн 25 автомашиныг найман дүүрэгт хүлээлгэн өглөө

Хог тээврийн 25 автомашиныг найман дүүрэгт хүлээлгэн өглөө

Нийслэлийн хог тээврийн автомашины парк шинэчлэлтийн хүрээнд найман дүүрэгт хог тээврийн 25 автомашиныг өнөөдөр /2021.7.28/ хүлээлгэн өгөв.

Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны хог хаягдлын удирдлага зохицуулалтын хэлтсийн дарга С.Аригун:

-2012 оноос хойш нийслэлийн хог тээврийн парк шинэчлэлтийн ажилд дорвитой шинэчлэлт хийгдээгүй. Өнөөдөр нийслэлийн есөн дүүргийн хог хаягдлын цуглуулалт, тээвэрлэлтийн үйлчилгээнд 240 гаруй машин тогтмол ажиллаж байна. Машин техникийн тухайд насжилтын асуудлууд мөн яригдана. Тухайлбал наймаас дээш жил үйлчилгээнд явсан, эвдрэл гэмтэл маш их байгаагаас үүдэн хог тээврийн хуваарь алдагдах, ил задгай хог хаягдал үүсэх нөхцөл байдал тулгарч байгаа юм.

Энэ нөхцөлд улс, нийслэлээс онцгой анхаарч, тухайн жилийн эдийн засаг санхүүгийн боломж нөөцөөс хамаараад 2020 онд хог тээврийн 10 автомашиныг авч дүүргүүдэд хуваарилсан. Мөн 2020 онд дахин 25 автомашин авах парк шинэчлэлийн шийдвэр гарч төсвийг шийдвэрлэсэн хэдий ч Covid-19-тэй холбоотойгоор санхүүгийн тодорхой хүндрэлүүд гарч энэ жил хүлээлгэж өгч байна. Өнөөдрийн энэхүү үйл ажиллагаа бол парк шинэчлэлтийн ажлын эхлэл. 2022 онд нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль хэрэгжиж эхэлснээр нийслэлийн эдийн засаг сайжирна гэж харж байгаа. Үүнтэй холбоотойгоор хог тээврийн автомашиныг жил бүр нэмэгдүүлж, 2024 он гэхэд дүүргүүд хог тээврийн автомашинаар бүрэн хангагдана.

Нийслэлийн зүгээс Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг шинэ түвшинд гаргах, хог хаягдлыг эдийн засгийн эргэлтэд оруулан нийслэлийн иргэдийн ая тухтай, цэвэр орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхээр ажиллаж байгааг албаны хүмүүс онцолсон юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж