Ерөнхий сайд БНСУ-ын Эксим банкны удирдлагуудтай уулзав | News.MN

Ерөнхий сайд БНСУ-ын Эксим банкны удирдлагуудтай уулзав

Ерөнхий сайд БНСУ-ын Эксим банкны удирдлагуудтай уулзав

Ерөнхий сайд БНСУ-ын Эксим банкны удирдлагуудтай уулзав

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-ын Ерөнхий сайд Ким Бү Гём-тэй уулзаж, Монгол, Солонгосын иж бүрэн түншлэлийн харилцааг стратегийн түншлэлд хүргэх талаар болон хоёр орны эдийн засгийн томоохон төслүүдийн талаар санал солилцсон билээ.

Мөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-ын ЭКСИМ банкны удирдлагуудтай уулзалт хийв.  Уулзалтын үеэр БНСУ-ын ЭКСИМ банкны Ерөнхийлөгч Бан Мүн Гю Монгол Улсын Засгийн газар иргэдээ 60 хувь бүрэн тунд хамруулсанд баяр хүргэж энэ оны сүүл, ирэх оны нэгдүгээр хагаст улс орнуудын эдийн засаг идэвхжих төлөвтэй байгааг тэмдэглэв.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-ын Засгийн газрын Хөгжлийн албан ёсны тусламж, дэмжлэг Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал хувь нэмэр оруулж ирснийг Монгол Улс өндрөөр үнэлдэгийг тэмдэглэж, талархал илэрхийллээ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “КОВИД-19” цар тахлын нөхцөл байдлын үед ч хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа өргөжин хөгжиж, зээл, тусламжийн төсөл хөтөлбөрүүд урагшилж байгааг дурдаад БНСУ-ын Засгийн газраас олгож буй “Солонго 1, 2 орон сууцны хороолол барих”, “Баянголын аманд түрээсийн орон сууц барих” төслүүд, түүнчлэн “10 аймгийн төвийн дулааны станц барих” төслийн хэрэгжилтийг эрчимжүүлэх шаардлагатай байгааг тэмдэглэв.

Талууд БНСУ-ын хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжийн хүрээнд цаашид тээвэр логистик (агаарын чингэлэг тээвэр), уул уурхай (катодын зэс боловсруулах үйлдвэр, төмрийн хүдэр боловсруулах үйлдвэр), зам гүүр болон дэд бүтэц, Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүсийн бүтээн байгуулалтын болон эдийн засгийн томоохон төсөлд анхаарал хандуулж, үр өгөөжтэй төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлэх, БНСУ-ын ЭКСИМ банк, Монгол Улсын Хөгжлийн банк хоорондын хамтын ажиллагааг дэмжиж хамтран ажиллахаа илэрхийлж, хамтарсан ажлын хэсгийг байгуулахаар болов. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ аялал жуулчлал, соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбарт БНСУ ихээхэн туршлагатайг тэмдэглэж, хоёр улс энэ салбарт хамтран ажиллах талаар санал солилцлоо.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ruth 2021-07-28 197.211.58.61

Бөөрөө мөнгөөр ​​зарах, эрүүл байх зөв газрыг хайж буй хүмүүст fortis эмнэлэгт хандаж, бид бөөрөө 760000 доллараар худалдаж авна. [Fortis.hospital.in@gmail.com]

Avatar

Заагч 2021-07-28 202.9.46.33

Хар вирус вакцинаар олон Монгол иргэдээ алчихаад явж байгаа махан толгойт хар хятадын баас идэгч ялзмаг МАН-ы мануухай салбадай.

Avatar

дотоодод ажлаа зохион байгуулаачээ 2021-07-28 49.0.142.96

тараах попрох мөнгө болгоод тараах гэсэн юм. бла бла бла. одоо байхгүй мөнгийг яаж тараана даа. мэдэхгүй. зарим байгууллага ажилчдын цалингаа нам засагтаа өргөн барьяа л гэнэ. орон сууцны конторуудын дарга нар өөрсдөө ажил хийхгүй зүгээр суугаад байгаагаа илүүтэй давхар мэдрээд ухамсар гаргаж байгаа нь. хоёр конторын дарга л дургүйцсэн гэнэ. хамаг ажил нугалдагууд чадуулах юм байх. цомхотгол хийгээчээ. ажилчид нь өргөх бичиг барьж байгаа гэсэн. юу болж байнаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж