“Сүүлийн эгзэгтэй мөчид салхиа унших тал дээр алдчихлаа”

Хуучирсан мэдээ: 2021.07.28-нд нийтлэгдсэн

Токио 2020

“Сүүлийн эгзэгтэй мөчид салхиа унших тал дээр алдчихлаа”

“Сүүлийн эгзэгтэй мөчид салхиа унших тал дээр алдчихлаа”

Байт харвааны тамирчин Б.Отгонболд:

-Анхны олимп маш гоё байлаа. Тайван харвалаа. Яг сүүлийн эгзэгтэй мөчид салхиа унших тал дээр алдчихлаа. Буруу тооцоолол хийлээ. Сэтгэл зүйн тал дээр ямар ч сандралгүй, маш тайван хийх зүйлсээ бүгдийг нь хийж харвалаа. Их туршлага суусан том тэмцээн болж өнгөрлөө. Салхитай өдөр байлаа. Бусад тамирчид 7, 8 оноо авч байсан. Тэгэхээр нь салхитай өдөр байна даа гэж бодсон. Тэгсэн хэдий ч салхиа уншиж чадсангүй. Харамсалтай юм боллоо.


БАЙТ: Б.ОТГОНБОЛД ХАРАМСАЛТАЙ ЯЛАГДЛАА

Байт харвааны эрэгтэй ганцаарчилсан төрөлд өрсөлдсөн Б.Отгонболд эхний шатандаа Хятадын Ли Жиалунтай учраа таарч, 6-4 гэсэн харьцаатай ялагдлаа. Б.Отгонболдын хувьд оноог тэнцүүлэх улмаар ялах боломж байсан ч харамсалтай нь чадсангүй. Ийнхүү тэрбээр олимпоо өндөрлүүлж байна.


"ЖААХАН ТУЛГАЖ ИРСЭН БОЛОХООР ОРЧИНДОО ДАСАЖ АМЖСАНГҮЙ"

Байт харвааны үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ю.Ганзориг:

-Өнөөдөр хувийн шигшээ харваа явагдлаа. Эхний ээлжинд манайхаас эмэгтэй тамирчин Б.Урантунгалаг маань харвалаа. Японы тамирчинтай харваж, 6-2 гэсэн харьцаатай ялагдаж, тэмцээнээ өндөрлүүллээ. Удахгүй Б.Отгонболд маань харвана. Гадаа харвахад салхи нөлөөлөх нь ойлгомжтой. Байгууламжийн завсраар орж ирж буй салхинууд их эргэлдсэн хулирсан байдаг тул тугны чиглэл өөрчлөгдөж, жоохон будиллаа. Өмнө нь энэ талбай дээр арай харваж амжаагүй байсан. Өрсөлдөгч тамирчинтайгаа ч таараагүй байсан. Цаг агаарын хувьд их халуун хөлс их гарч байна. Жоохон тулгаж ирсэн болохоор орчиндоо дасаж амжсангүй. Уг нь сүүлийн хэд хоног дасч байсан юм.


13:18

БАЙТ: Б.УРАНТУНГАЛАГ ЯЛАГДАЖ, ТЭМЦЭЭНЭЭ ӨНДӨРЛҮҮЛЛЭЭ

Байт харвааны эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд өрсөлдсөн Б.Урантунгалаг эхний тойрогтоо Японы Японы тамирчин Азүса Ямаүчид 6-2 гэсэн харьцаатай ялагдаж, тэмцээнээ өндөрлүүллээ.


12:46

БАЙТ: Б.УРАНТУНГАЛАГ ЯПОНЫ ТАМИРЧИНТАЙ ӨРСӨЛДӨНӨ

Олимпийн байт харвааны эмэгтэй, эрэгтэй ганцаарчилсан төрлийн тэмцээн өнөөдөр/2021.07.28/ явагдана. Энэ өдөр Монгол Улсаа төлөөлөн Б.Урантунгалаг Японы тамирчин Азүса Ямаүчитай өрсөлдөнө. Хоёр тамирчны тоглолт 12:50 цагаас эхэлнэ.

Харин эрэгтэй төрөлд Б.Отгонболд оролцож байгаа бөгөөд тэрбээр эхний шатандаа Хятадын Ли Жиалунтай таарсан. Тоглолт нь 16.18 цагт явагдах урьдчилсан хуваарь гарчээ.

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ХахаХаха
9
ТэнэглэлТэнэглэл
5
ГайхмаарГайхмаар
4
ЗөвЗөв
3
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж