“ТОСК хууль зөрчиж байгаа учир шаардлага хүргүүлж байна” | News.MN

“ТОСК хууль зөрчиж байгаа учир шаардлага хүргүүлж байна”

“ТОСК хууль зөрчиж байгаа учир шаардлага хүргүүлж байна”

“ТОСК хууль зөрчиж байгаа учир шаардлага хүргүүлж байна”

Төрийн орон сууцны корпорацтай гэрээ байгуулан түрээсийн орон сууцанд оршин суудаг иргэдийн төлөөлөл өнөөдөр /2021.7.28/ төв талбайд мэдээлэл хийлээ. Тодруулбал, Хангай хотхон болон Буянт-Ухаа II хорооллын оршин суугчдын төлөөлөл Ерөнхий сайд болон Засгийн газарт шаардлага хүргүүлж байна.

Хангай хотхоны оршин суугч Э.Нэргүйцэцэг:

-Хангай хотхон, Буянт-Ухаа хорооллын зорилтот бүлгийн 800 гаруй өрхийн 6000 орчим иргэдэд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэнэ гэж Засгийн газрын төлөөлөл ам гарсан. Гэвч өнөөдрийг хүртэл жил гаруй хугацаанд асуудалд хэн ч анхаарал тавьсангүй. Тиймээс Засгийн газарт дараах гурван шаардлагыг хүргүүлж байна. Үүнд:

Эхнийх нь Засгийн газрын 2016 оны 298 дугаар тогтоолоор “Бэрэн” ХХК-ий барьсан Хангай хотхон дахь 221 айлын орон сууцыг 15 тэрбум төгрөгөөр Засгийн газар худалдаж авах асуудлыг зохицуулж журамласан. Тухайн үед метр квадратын үнэтэй холбоотой зүйлийг тогтоолд дурдаагүй байсан. ТОСК болон түрээслэгчид иргэний хооронд байгуулсан орон сууц түрээслэх гэрээний хавсралтаар орон сууцны метр квадратыг нэг сая 280 мянган төгрөг хэмээн тусгасан байсан. Гэтэл өнөөдөр нэг сая 880 мянган төгрөг болгож нэмэгдүүлэх асуудал яригдаж байна.

Хоёрдугаарт 2017 оноос хойш түрээслэгчдийн төлсөн төлбөрийг орон сууцны урьдчилгаанд тооцохыг шаардаж байна.

Гуравдугаарт орлого багатай зорилтот бүлгийн иргэд, түрээсийн орон сууцаа 15 жилээр түрээслээд өмчлөх хүсэлтэй байгааг төр дэмжиж өгөхийг тус тус шаардаж байгаа юм.

Хэвлэлийн хурлын үеэр оршин суугчдын зүгээс Засгийн газарт тавьж буй дээрх шаардлагын хариуг наймдугаар сарын 5-ны дотор шийдвэрлэж өгөхийг хүслээ. Хэрэв ямар нэгэн хариу өгөхгүй бол цар тахлын дэглэмийг сахиж суулт зарлахаа мэдэгдсэн юм.

ТОСК-тай гэрээ байгуулсан Хангай, Буянт-Ухаа-2 хотхоны оршин суугчид иргэдэд тулгаж буй хууль бус гэрээг эсэргүүцэж байна

Posted by News.mn on Tuesday, July 27, 2021

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ДАвар алнуудаа 2021-07-28 202.21.99.42

Даварсан алнууд вэ? Түрээсийнхээ төлбөрийг төлөөд дуйгүй байж чадахгүй бас түрээсэнд төлсөн төлбөрөө урьдчилгаанд суутгуулна гэдэг чинь юу гэсэн үг вэ?

Avatar

ХУУЛЬЧ 2021-07-28 192.82.64.190

ТӨРИЙН ЗОХИЦУУЛАЛТТАЙ НИЙГЭМД МЭДЭЭЖ ТӨР ЗАСАГ ХҮЧИНДЭЭД ИРГЭДИЙН ТАЛД ШИЙДЭХ БАЙЛГҮЙ ДЭЭ,,,,,,,ХАРИН ХҮМҮҮЛЭГ АРДЧИЛСАН ТОГТОЛЦООТОЙ ЗАХ ЗЭЭЛИЙН ХАРИЛЦААТАЙ НИЙГЭМД ЭНЭ АСУУДАЛ ТӨР ,ЗАСГЫН ГАЗРААС ХАМААРАЛГҮЙ Л ДЭЭ ,,,ХАРИН ГЭРЭЭ ХИЙГЧ НЬ ТӨРИЙН ӨМЧИЙН БАЙГУУЛЛАГА БАЙЖ БОЛДОГ ,,,ТИЙМЭЭС , ИРГЭН НЬ ИНГЭЖ ДУР ЗОРГООРОО ХУУЛЬГҮЙ ААШИЛДАГҮЙ Л ДЭЭ ,,,,,,ОДОО ТЭГЭЭД ДАВАРСААР ДАВГЫН ОРОНД ГЭЖ ЭНЭ ДЭЭ ,,,,,НЭГЭНТ ДҮРМЭЭРЭЭ ТОГОЛЖ ЧАДАХГҮЙ БОЛ ДҮРМЭЭ САХИЖ ТОГОЛДОГ ИРГЭДИЙГ ОРУУЛЖ СУР ,,,,

Avatar

Хэхэ 2021-07-28 82.132.227.243

Айлын өрөөнд түрээсээр амьдарч байгаад байрны эзэн байраа зарахад өмнө нь төлж байсан түрээсийн төлбөрөө байрны үнэд оруулах гээд дайраад байдаг оркууд шүү

Avatar

Зочин 2021-07-28 202.131.225.197

Даварсан гарууд. 15 жил түрээсэлж суугаад хувьдаа авна гэнэ үү. Ийм балай журам гаргаж орон сууцны үнийг хөөрөгдөхөө зогсоо. Хэдхэн даварсан гаруудын хүслийг гүйцээх гэж бор зүрхээрээ яваа, хурааж хумьсан мөнгөөрөө орон сууц авах гэсэн иргэд хохирч байна. Орон сууцны үнэ тэнгэрт хадлаа. БАЙГАЛИЙН ШАЛГАРЛААРАА ЯВМААР БАЙНА.

Avatar

Хэхэ 2021-07-28 82.132.227.243

Айлын өрөөд түрээсээр амьдарч байгаад байрны эзэн нь байраа зарах болохоор өмнө нь төлж байсан түрээсийн мөнгөө байрны төлбөртөө тооцуулна гээд байх юм. Хаха сайхан дураараа шүү бидний оркууд

Avatar

Зочин 2021-07-28 192.82.76.205

төр нь ингээд дамын наймаа хийгээд байгаа бол хувийн компаниуд үнээ нэмэх нь аргагүй юм бна

Avatar

Зочин 2021-07-28 66.181.161.6

Төрийн шийдвэрийг энэ хэдэн авгай нар мэддэг юмуу.. муусайн гуйлагчингууд

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж