"Сүнс урлал" хамтарсан үзэсгэлэн дэлгэгдэнэ

Хуучирсан мэдээ: 2021.07.28-нд нийтлэгдсэн

"Сүнс урлал" хамтарсан үзэсгэлэн дэлгэгдэнэ

Миний жилүүдэд хэн амьдардгийг, чи мэднэ…

Хага хөлдсөн хөхөө шархиран хорсохыг үл анзаарч бэлтрэгээ амлуулах

Халуун хэвлийт саарал чоно гуравдугаар сард амь ордгийг чи мэднэ

Зүрх нэвт сүлбэх ирт соёоноос намайг хамгаалах гэж чи

Зүүдэн дотор минь анчлан орж ирдгийг чинь ч, би мэднэ…

Зураач О.Золбоотөгөлдөр, зохиолч, яруу найрагч Э.Бүжинлхам нарын СҮНС УРЛАЛ хамтарсан үзэсгэлэн Mongol Art Gallery-д 2021 оны 08 сарын 01-10 ны өдрүүдэд дэлгэгдэнэ.

Уран бүтээлчдэд заяагдсан далд ухамсрын урсгал чимээг утга уянгын ухаарал бодрохуйн цогц  нэгдэл болгон харуулах дотоод ертөнц, оюун санааны илэрхийлэл болсон үзэсгэлэнд уран зураг, яруу найраг сонирхогч  эрхэм та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж