ХАА-н бүтээгдэхүүн, махны экспортыг нэмэгдүүлэхэд санал нэгджээ

Хуучирсан мэдээ: 2021.07.28-нд нийтлэгдсэн

ХАА-н бүтээгдэхүүн, махны экспортыг нэмэгдүүлэхэд санал нэгджээ

ХАА-н бүтээгдэхүүн, махны экспортыг нэмэгдүүлэхэд санал нэгджээ

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И-гийн урилгаар өчигдөр тус улсад албан ёсны айлчлал хийлээ. Айлчлалын үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нарын долдугаар сарын 16-ны өдөр утсаар ярилцахдаа хүрсэн олон чухал тохиролцоог ажил хэрэг болгох үүднээс нягт хамтран ажиллахаар санал нэгдсэн байна.

Ялангуяа хилийн боомтуудаар бараа, бүтээгдэхүүний тээвэрлэлтийг нэмэгдүүлэх, урт хугацааны нүүрс худалдан авах гэрээг арилжааны зарчмаар байгуулах, тээвэрлэлтийн шинэлэг хэлбэрийг судлан хэрэгжүүлэх замаар Монголоос нийлүүлэх нүүрсний экспортыг нэмэгдүүлэхээр тохиролцжээ. Түүнчлэн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, баруун бүсээс мах экспортлохыг сэргээх явцыг түргэтгэхэд хамтран ажиллахаар санал нэгджээ.

Мөн цөлжилт, шороон шуургатай тэмцэх чиглэлээр хамтарсан төсөл хэрэгжүүлэхээр болсон байна.

Гадаад харилцааны сайдын айлчлалын бүрэлдэхүүнд Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Э.Одбаяр багтсан юм. Хоёр улсын Гадаад харилцааны сайд нар худалдааны эргэлтийг 10 тэрбум ам.долларт хүргэх, байгалийн хий нийлүүлэх хоолойг Монгол Улсын нутгаар дамжуулах төслийн ТЭЗҮ-ийг боловсруулах ажлыг урагшлуулахад дэмжлэг үзүүлэх, монгол оюутнуудыг БНХАУ-д танхимаар хичээллэх боломжоор хангах зэргийн талаар ярилцсан байна. Мөн Ковид-19 цар тахлын эсрэг хамтын ажиллагааг улам бүр идэвхжүүлэхээр хоёр тал санал нэгдэж, “Цар тахалтай тэмцэх хамтын ажиллагааг бэхжүүлэх тухай хамтарсан мэдэгдэл”-ийг гаргасан юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж