Хоёр Солонгосыг холбосон шууд утсан холбоог сэргээлээ | News.MN

Хоёр Солонгосыг холбосон шууд утсан холбоог сэргээлээ

Хоёр Солонгосыг холбосон шууд утсан холбоог сэргээлээ

Хоёр Солонгосыг холбосон шууд утсан холбоог сэргээлээ

Хойд болон Өмнөд Солонгосын удирдагчид зогсонги байдалд орсон харилцаагаа эргэн сайжруулах амлалтыг бие биедээ өглөө. Вьетнамын Ханой хотноо 2019 онд Вашингтон, Пхеньяны дунд болсон дээд хэмжээний уулзалтаар талууд зөвшилцөлд хүрч чадаагүй нь хоёр Солонгосын харилцаанд мөн нөлөөлсөн юм. Тодруулбал, тухайн үед АНУ-ын төрийн тэргүүн байсан Трамп Хойд Солонгосыг цөмийн зэвсэггүй бүс болгох хүсэлтээ илэрхийлэхэд Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун татгалзсанаар уг түүхэн уулзалт өндөрлөсөн байдаг. Гэвч энэхүү нөхцөл байдлыг үл харгалзан хоёр Солонгос харилцаагаа хэвийн үргэлжлүүлэх болсноо ийн мэдэгдлээ.

Өмнөд Солонгосын Хөх ордны хэвлэлийн төлөөлөгч Пак Су Хён телевизээр өгсөн ярилцлагадаа “Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мүн Жэ Ин, Хойд Солонгосын удирдагч Ким нар аль болох хурдан хугацаанд харилцан итгэлцлээ сэргээж, харилцаагаа хөгжүүлэхээр  тохиролцлоо” гэсэн юм. Хоёр улсын төрийн тэргүүнүүд өнгөрсөн дөрөвдүгээр сараас хойш захидал солилцох болсон нь хүйтэн уур амьсгалыг эвдэх түлхэц болжээ. Хойд Солонгосын талаас өнгөрсөн оны зургадугаар сард шууд утсан холбоог тасалж, хоёр Солонгосын холбоо барих албыг татан буулгаад цэргийн сургуулилалтаа сэргээн, хилийн орчимд харуул хамгаалалтын постуудыг байгуулсан юм.

Тэгвэл Пхеньяны төрийн мэдлийн төв мэдээллийн агентлагийн мэдээлснээр “Нийт солонгос үндэстнүүд хоёр орныг харилцаагаа эргэн сайжруулахыг харж, хүлээж байсан. Тиймээс хоёр улсын тэргүүнүүд хувийн захидал солилцох замаар харилцаа холбооны шугамаа эргэн нээж, харилцан итгэлцлээ сэргээх тохиролцоонд хүрсэн” гэжээ.

Гэвч Трампын адилаар АНУ-ын одоогийн ерөнхийлөгч Жо Байден ч мөн Хойд Солонгосыг цөмийн зэвсгээс татгалзах ёстой гэж үзэж байгаагаа тавдугаар сард  БНСУ-ын ерөнхийлөгч Мүн Жэ Интэй хийсэн уулзалтынхаа үеэр илэрхийлсэн байна. Байдены хувьд Хойд Солонгос улсад чиглэсэн гадаад бодлого нь дипломат ёсонд үл харшлах, нээлттэй бөгөөд тандан туршсан байдалтай байх аж.

 С.НАРАНГАРАВ

ЭХ СУРВАЛЖ: AXIOS MEDIA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-07-28 202.9.46.0

Хоёр кимчи 2улаа бууны ноход. Тэд хэрэггүй болбол кимчи үндэстэнд түүх давтагдана. Цаг хугацааны л асуудал

Avatar

Zochin 2021-07-28 174.246.197.174

Ashgui2

Avatar

Зочин 2021-07-28 122.201.24.163

Энэ хоёрыг ойртмоор аядахаар хойд солонгосыг буруутгах нэг зохиомол хэрэг ёс шиг гаргадаг даа.

Avatar

Зочин 2021-07-28 122.201.31.178

Маргааш ахиал тасална ш дээ наад базаан чинь.ккккк

Avatar

Зочин 2021-07-28 64.119.17.62

а**с тархи угаахаа болио. Ким ердөө л баталгаа өгч, хоригоо цуцал тэгвэл цөмийн зэвсгээ устгана гэсэн ш дээ. а**с татгалзаа биз дээ. а**с зэвсгээ устгачих дараа нь Ирак шиг болгоод өгий гэж хэлээ биз дээ. Одоо болохоор бүх дэлхийн хүмүүсийн тархийг угааж, Кимийг мангас болгож байна. Ер нь албаар ингэж ОХУ, БНХАУ, БНАСАУ болон зарим нэг арабын орнуудыг мангас болгож, дэлхийн тархи угаалт явуулж, цаана нь зэр з****г, эдийн засгийн монополь, ашиг, алуур хийдэг ш дээ

Avatar

Зочин 2021-07-28 202.21.109.95

ЗА ЗА БОЛНО БАТАЛГАА

Avatar

иргэн 2021-07-28 192.82.67.233

Заавал хоорондоо дайтаж нэг нь нөгөөгөө дайнд ялж үй олон хүний амь нас, эвдрэл сүйтгэл учруулж /Веатнам шиг/ нэгдэх шаардлага орчин үед баймааргүй, харин харилцан тохиролцож нэгдэж болно биз дээ.2 солонгос нэгдэж нэг улс болбол э/з-ийн хувьд хүчирхэг цөмийн зэвсэгтэй бүс нутагтаа япон хятадтай өрсөлдөхүйц зуу гаруй сая хүнтэй орон болно. Ингэж нэгдэхэд нь зарим хөршүүд нь далдуур дүргүй байж мэдэх юм.

Avatar

Зочин 2021-07-28 64.119.17.62

а**с дургүй. Маргааш гэхэд хээрийн сургуулилт хийнэ гэж Мүнийг дарамталж, Кимийг уурлуулна

Avatar

ӨӨР ХҮН 2021-07-28 64.119.24.61

УЛСААН ГЭСЭН ЭХ ОРОНЧ УДИРДАГЧ ЭНГЭЖ АЖИЛДАГ ЮМ ДАЙРАХ ЦАГТААН ДАЙРСАН ШИГ ДАЙРДАГ ХИЙХ ГЭСНЭЭН ХИЙДЭГ ЯЛАГДАШГҮЙ ХҮЧТЭЙ БОЛОЖ ЧАДДАГ НЭГЭНТ БУСДЫН ХАВЧАЛТАНД ОРХООН БОЛОЖ ЧАДСАН ЦАГТ ЭВ ЗҮҮГЭЭР ЗЭРЭГЦЭН ОРШИХ БОДЛОГ БАРИДАГ ТҮҮНДЭЭН ХҮРЧ ЧАДАХ ХҮЧИЙГ ӨӨРТӨӨН ОЛДОГ ЮМ ЖЭНХЭН УДИРДАГЧ ХҮН ЮМ ЭНЭ ХҮН
МАНАЙ МОНГОЛД БОЛ ХАХУУЛЧ ХУЛГАЙЧ ЛУЙВАРЧИН АВАХ ЭДХИЙН ДОНТОН БУСДЫН БӨХСИЙГ ДОЛООЖ НОГООН МӨНГӨ ӨВӨРЛӨГЧ НАР МОНГОЛ ТӨРӨӨР ДҮҮРЭХ ЮМ

Avatar

зочин 2021-07-28 103.9.89.100

хойд со бол хятадын хараат тэжээвэр гөлөг, зуудаг нохой нь болсон хятадын өөртөө засах муж улс болсон ш дэ

Avatar

зочин 2021-07-28 183.177.99.230

Өмнөд Солонгос одоо Америкийн хараат байдлаас салах хэрэгтэй Америкчууд дайны жилүүдэд Солонгосын эмс охидыг хэдэн зуун мянгаар нь хүчиндэж хүчирхийлж байсан гэдэг

Avatar

зочин 2021-07-28 103.9.89.100

битгий ш**, муу орк. орос хятадууд харин масс хүчин хийдэг басан шүү

Avatar

Зочин 2021-07-28 202.21.117.34

Хойдууд цөмийн зэвсэгээрээ батлан хамгаалаад, өмнөдүүд эдийг засгийн хүчин чадлаа хангаад зэрэгцэж хөгжиж аажимдаа нэгдэнэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж