Монголын чөлөөт бөх, хүндийн өргөлтийн тамирчид Токиог зорив

Хуучирсан мэдээ: 2021.07.28-нд нийтлэгдсэн

Токио 2020

Монголын чөлөөт бөх, хүндийн өргөлтийн тамирчид Токиог зорив

Монголын чөлөөт бөх, хүндийн өргөлтийн тамирчид Токиог зорив

Монголын олимпийн баг тамирчдын гурав дахь ээлж өнөөдөр/2021.07.28/ Токиог зорилоо. Тодруулбал, хүндийн өргөлт, чөлөөт бөхийн баг тамирчид явав. Хүндийн өргөлтийн төрөлд Монгол Улсаас хоёр тамирчин, нэг дасгалжуулагч, нэг шүүгч гэсэн бүрэлдэхүүнтэй оролцож байна.

Хүндийн өргөлтийн олимпийн зэрэглэлийн шүүгч Л.Одгэрэл саяхан олимпийн эмэгтэй 49 кг-ийн финалыг ахлан шүүсэн.

Эмэгтэйчүүдийн +87 кг-ийн жинд өрсөлдөх Э.Билэгсайхан болон бол -87 кг-ийн жинд өрсөлдөх МУГТ М.Анхцэцэг нар наймдугаар сарын 2-ны өдөр тэмцээндээ оролцоно. Тэдний дасгалжуулагчаар ОУХМ Ц.Хосбаяр ажиллах болно.

Сонирхуулахад, саяхан Монголын хүндийн өргөлтийн холбоо шинэ ерөнхийлөгчөөр Ц.Батбаатар сонгогдсон билээ.

Тэгвэл чөлөөт бөхийн тамирчид өргөн бүрэлдэхүүнтэй Токиог зорьж байна. Энэ удаагийн олимпийн наадамд Монгол Улсаас эрэгтэй гурав, эмэгтэй зургаан тамирчин хүч үзнэ. Монголын багийн ахлагчаар П.Гансүх, албаны хүнээр Б.Батбаяр, П.Буяндэлгэр, ахлах дасгалжуулагчаар Б.Баттулга, дасгалжуулагчаар МУГД Ц.Баярсайхан, А.Цэдэнсодном, ОУХМ Ө.Ууганбаяр, Б.Батзориг нар ажиллана.

ТОКИОГИЙН ОЛИМПОД ОРОЛЦОХ БӨХЧҮҮД:

Эрэгтэй тамирчид

  • 57 кг: Э.Бэхбаяр
  • 65 кг: Т.Тулга
  • 125 кг: М.Лхагвагэрэл

Эмэгтэй тамирчид

  • 50 кг: Ц.Намуунцэцэг
  • 53 кг: Б.Болортуяа:
  • 57 кг: Б.Хонгорзул
  • 62 кг: Х.Болортуяа
  • 68 кг: С.Батцэцэг
  • 76 кг: О.Бурмаа
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж