Хүн амын 60 хувь вакцины бүрэн тунд хамрагджээ | News.MN

Хүн амын 60 хувь вакцины бүрэн тунд хамрагджээ

COVID-19

Хүн амын 60 хувь вакцины бүрэн тунд хамрагджээ

Хүн амын 60 хувь вакцины бүрэн тунд хамрагджээ

Монгол Улс өнгөрсөн гуравдугаар сараас эхлэн вакцинжуулалтыг эхлүүлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар нийт хүн амын 60 хувийг вакцины бүрэн тунд хамруулжээ. Тодруулбал, улсын хэмжээнд нийт хүн амын I тунгийн хамралт 66,2  хувь, II тунгийн хамралт  60,1 хувь  байна.

2021 оны долдугаар сарын 27 -ны өдрийн 19 цагийн байдлаар улсын хэмжээнд зорилтот бүлгийн хүн амаас эхний тунд 2,155,040  буюу 91,4 хувь, давтан тунд 1,956,183 буюу 83,0 хувь хамрагджээ.

Монгол Улс нийт дөрвөн төрлийн 5,3 сая орчим вакциныг татан авч, иргэдээ вакцинжуулж байгаа бөгөөд нийт хүн амынхаа 11,3 хувийг хандив тусламжийн вакцинжуулалтад хамруулсан бол үлдсэн вакциныг худалдан авчээ.

  • АстраЗенека
  • Пфайзер/БиоНТех
  • Спутник-В
  • Синофарм

Зорилтот бүлгийн, үйл ажиллагаа нь тасралтгүй үргэлжлэх шаардлагатай байгууллагын нийт 263,225, худалдаа, үйлчилгээний байгууллагын 86,242, төр, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын 117,674, боловсролын байгууллагын 76,020, хариу арга хэмжээний багийн 43,544, батлан хамгаалах, зэвсэгт хүчний салбарын 26,006, архаг хууч өвчтэй 30,861, цагдаагийн байгууллагын 10,375, хил хамгаалах байгууллагын 5,105, онцгой байдлын байгууллагын 3,688, гаалийн байгууллагын 814, мэргэжлийн хяналтын байгууллагын 780 ажилтан, албан хаагч, иргэд болон гадаадын 1,031 иргэн идэвхтэй хамрагджээ.

Тайлбар: ЭМЯ-ын 2021.07.28-ны өдрийн тоон мэдээлэл.

Вакцинд хамрагдсан хүмүүсийн 83,7 хувь нь 15-аас дээш хоносон байна.

Насны ангиллаар харьцуулбал зорилтот бүлгийн 65-69 насны 64,469 хүн, 60-64 насны 107,212 хүн, 55-59 насны 142,818  хүмүүс хамрагдалтаар тэргүүлжээ.

Нийслэлчүүдийн хувьд 18-аас дээш насны иргэдээс эхний тунд 1,069,783  буюу 99,4 хувь хамрагдсан бол бүрэн тунд 975,166  буюу 90,6 хувь хамрагдсан байна. Улсын хэмжээнд нийт 16-17 насны хүүхэд 60,900, 12-15 насны хүүхэд 131,649 жирэмсэн эмэгтэй 5,154, хөхүүл эмэгтэй 3,393 вакцинд хамрагджээ.

 Харин орон нутгийн хувьд вакцинжуулалтаар Өмнөговь аймаг тэргүүлж байгаа бол  Говьсүмбэр аймаг, Сүхбаатар  аймгуудыг тэргүүлж байгаа бол Дундговь, Өвөрхангай, Хөвсгөл аймгууд вакцинжуулалтын хувь хамгийн бага байгаа юм байна.

Монгол Улсын Засгийн газраас наймдугаар сарын 10-н гэхэд нийслэлчүүдийг, наймдугаар сарын 20-н гэхэд орон нутгийн иргэдийг бүрэн вакцинжуулахаар төлөвлөөд байгаа аж. Мөн III тун буюу бүүстер тун хийх асуудлыг албаныхан судалж байгаа аж.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Дорж 2021-07-28 145.255.172.174

Вакцинжуулалтыг найман сард дуусгах хэрэгтэй. Хүйтрэхээс өмнө бүх хүн вакцин тариулах нь зүйтэй.
Хүн бүр өөрийгөө хамгаалж маск зүүх хэрэгтэй.
Вакцин тариулсан хүмүүс ч маск зүүхгүй бол өвддөг хүмүүсийн тоо буурахгүй.

Avatar

К.К.К. 2021-07-28 202.72.242.139

Наад сүрэг мүрэг ч гэх шиг. Арай өөр орчуулга баймаар л юм. Амьтан араатан биш дээ. Ер нь би, чи, та, бид нараас л болно ш дээ.60 бас яах вэ? Рамандаа л бна.

Avatar

Зочин 2021-07-28 202.131.225.197

Дөнгөж 60 хувь. Сүргийн дархлаа тогтох яагаа ч үгүй.

Avatar

hujaa hortoi usaar hiilgeed nemergui ch dee.. 2021-07-28 103.212.118.15

gol hujaa vaktsin hiilgeed darhlaa togtohgui bna ch dee.. tiimees iim ondor dvntei hiilgeed ch nemer algaa..

Avatar

Зочин 2021-07-28 66.181.161.103

вакцинжуулалт ийм их хүн хамрагдчихсан байхад халдварын тоо олигтой буурахгүй байгаа нь нэн сонин. халдвар авсан иргэдийн тоо, нийт хүн амын таван хувьд хүрч байна. ийм байхад хөл хорионы дэглэм нь ч утгаа алдаж, маск зүүхээ больж байна, иргэд чинь

Avatar

Зочин 2021-07-28 66.181.183.38

Цэрэг цагдаа 40 000, онцгой байдлынх 4000 ч хүрэхгүй юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж