Филиппинчүүд олимпийн аваргадаа 2 байшин, 660 мянган доллар бэлэглэв | News.MN

Филиппинчүүд олимпийн аваргадаа 2 байшин, 660 мянган доллар бэлэглэв

Филиппинчүүд олимпийн аваргадаа 2 байшин, 660 мянган доллар бэлэглэв

Филиппинчүүд олимпийн аваргадаа 2 байшин, 660 мянган доллар бэлэглэв

Токио 2020 олимпийн наадмын албан ёсны тав дахь өдөр өчигдөр/2021.07.27/ ярих зүйлс ихтэй болж өнгөрчээ.


Эмэгтэйчүүдийн уулын дугуйн уралдаанд гурван Швейцарь бүсгүй тэргүүлж, алт, мөнгө, хүрэл медалийн эзэд болжээ. Тэргүүн байранд зургаан сарын өмнө гараа хугалаад байсан Йоланда Нефф орж, түүний араас Сина Фрэй, Линда Индерганд нар удаалав.

Алтан медаль хүртсэн Нефф “Би энэ зүүднээсээ сэрэхгүй гэж найдаж байна. Энэ бол миний зүүд. Би зүгээр л замаа амжилттай туулж, хөгжилдөхийг хүссэн. Хөгжилдөж чадлаа” гэв.

Тэгвэл Оросууд өөрсдийн мөнхийн өрсөлдөгч Америкийг хоёр спорт дээр ялав. Эхнийх нь волейболын тэмцээн дээр тохиосон. Оросын эрэгтэй шигшээ баг Америкийн багийг 3-1 гэсэн харьцаатай ялж, хэсгээ тэргүүлж эхлэв.

Харин дараа нь гимнастикийн тэмцээн дээр Оросын эмэгтэй шигшээ баг Америкийг ялав. Хамгийн сонирхолтой нь АНУ-ын гол тамирчин Саймон Байлс эмэгтэй багийн төрлийн шигшээ шатнаас нэрээ татсан. Тэрбээр энэ талаараа тайлбарлахдаа “Эхний үзүүлбэрийн дараа би үргэлжлүүлэхийг хүсээгүй. Би өөрийн сэтгэл зүйн эрүүл мэнддээ анхаарах хэрэгтэй болсон. Одоо үед сэтгэл зүйн эрүүл мэнд спортод чухал гэж би бодож байна” хэмээжээ.

Өдгөө 24 настай Саймон Байлс нь 2016 оны Риогийн олимпоос дөрвөн алт, нэг хүрэл медаль хүртэж байсан билээ. Тэрбээр одоогоор гимнастикийн таван төрлийн финалын шатанд шалгараад байна.

Ийнхүү Оросын охид 169.528 оноогоор түрүүлж, АНУ-ын баг 166.096 оноогоор мөнгөн медаль, Их Британийн баг 164.096 оноогоор хүрэл медаль тус тус хүртжээ.

Мөн Филиппин улс олимпийн анхны медалиа хүртсэн. Хүндийн өргөлтийн эмэгтэйчүүдийн 55 кг-ийн төрөлд өрсөлдсөн тус улсын тамирчин Хидилин Диаз 224 кг өргөж, олимпийн рекордыг шинэчлэн аварга авсан юм. Түүнээс өмнөхөн Хятадын Лиао Киүюн олимпийн рекордыг шинэчилж 223 кг өргөөд байсан юм.

“Bloomberg”-ийн мэдээлж буйгаар Филиппиний Засгийн газар болон нэгэн бизнесмен олимпийн анхны аваргадаа хоёр байшин бэлэглэж, 660 мянган ам.доллартай тэнцэх мөнгөн шагнал олгосон гэнэ. Нэг байшинг нь Засгийн газраас нь, нөгөө байшинг нь Филиппиний бизнесмен өгчээ.

ЭХ СУРВАЛЖ: bbc.co.uk, insider.com

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
67
ЗөвЗөв
20
ГайхмаарГайхмаар
11
ХөөрхөнХөөрхөн
10
БурууБуруу
9
ХахаХаха
4
ХарамсалтайХарамсалтай
4
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Баги 2021-07-28 202.126.88.148

Филипин Монгол мэт-н ядарцан орнууд бдг хамаг мөнгөө Олимпод гөвчихдөг юм кккк

Avatar

Wow 2021-07-28 49.97.97.188

Yoo ymar goe yum be buur

Avatar

Зочин 2021-07-28 17.150.223.73

philippinchuud ymar mungutei bnaa?

Avatar

Зочин 2021-07-28 103.80.210.183

мөнгөтэйдээ биш үнэ хямд байна

Avatar

Зочин 2021-07-28 17.150.209.97

$660000 tegeed tednii huvid hyamd uu?

Avatar

Зочин 2021-07-28 66.181.169.91

Зуны дэлгэр цагт сэтгэлээ сэргээх стрессээ тайлмаар л хүн байна даа, ямар нэрээр байлаа ч Оросын л баг шүү дээ

Avatar

Зочин 2021-07-28 64.119.19.190

юун оросын баг юун унгас вээ хаха

Avatar

Бадарчийн найз 2021-07-28 202.126.89.193

Яасан унгаад байгаа юмуу чи

Avatar

amerikuud boon doping ch dee. 2021-07-28 103.212.118.15

amerikiin bagiin ter tatgalzsan har emegtei bol boon doping shahuulsan gar ch dee. olon udaa shinjilgee ogson ch dandaa zvgeer gedeg ch bie haraad vzeerei dee..

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж