Дельта вирус америкчуудыг дахин амны хаалт зүүлгэв

Хуучирсан мэдээ: 2021.07.28-нд нийтлэгдсэн

COVID-19

Дельта вирус америкчуудыг дахин амны хаалт зүүлгэв

Дельта вирус америкчуудыг дахин амны хаалт зүүлгэв

Вакцинжуулалт эрчимтэй явагдаж буй АНУ-д covid-19 халдварын тархалт буураад байсан билээ. Иймд тус улсын эрх баригчид өнгөрсөн тавдугаар сараас эхлэн вакцины бүрэн тунд хамрагдсан иргэдэд амны хаалтгүй явахыг зөвшөөрч байв.

Одоо АНУ даяар өдөрт дунджаар 57,000 халдварын тохиолдол бүртгэгдэж, 24,000 хүн эмнэлэгт хэвтэж байна. Халдварын тохиолдлуудын ихэнх нь вакцинжуулалтад хамрагдаагүй хүмүүс байгаа юм. Харин вакцин хийлгэсэн хүмүүс хөнгөн өвчилж байгаа ч халдвар тараагч болсоор байгаа аж. Халдварын оргил үед тус улсад өдөрт 300 мянгаас дээш тохиолдол бүртгэгдэж байв.

Гэтэл тус улсад саяхнаас covid-19ийн мутацид орсон хувилбар болох дельта хувилбарын тархалт эрчимжиж эхэлсэн тул амны хаалт зүүх шийдвэрээ дахин сэргээж эхэлжээ. Ингэснээр америкчууд вакцинжуулалтад хамрагдсан эсэхээсээ үл хамааран иргэд олон нийтийн газруудад зорчихдоо амны хаалт заавал зүүхээр болж байна. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден холбооны Засгийн газрын бүх ажилтан, албан хаагчдад заавал вакцинжуулалтад хамрагдах шаардлага тавихаар зэхэж байгаагаа мэдэгджээ.

Эх сурвалж: Reuters, AP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж