Эрүүл мэндийн яам Covid-19-ийн нөхцөл байдлын талаарх өнөөдрийн (2021.07.28) мэдээллийг танилцуулав.
Сүүлийн 24 цагт Covid-19 халдварын 1243 тохиолдол батлагдсан байна. Үүнээс нийслэл хотод 511, орон нутагт 732 тохиолдол бүртгэгджээ.
Халдварын улмаас найман хүн нас баржээ. Нас барсан найман иргэн 61-80 насны иргэн байжээ.
- Хөнгөн-6552
- Хүндэвтэр-2803
- Хүнд-944
- Нэн хүнд-178
Сүүлийн 24 цагийн байдлаар 10477 хүн хэвтэн эмчлүүлж байна. Үүнээс 1748 нь хүүхэд, 424 нь жирэмсэн эх эмчлүүлж байна.