ОБЕГ: Увсад 12 настай хүүхэд үерт урсчээ | News.MN

ОБЕГ: Увсад 12 настай хүүхэд үерт урсчээ

ОБЕГ: Увсад 12 настай хүүхэд үерт урсчээ

ОБЕГ: Увсад 12 настай хүүхэд үерт урсчээ

Орон нутагт үер бууж айл өрхүүд усанд автаж, мал хорогдох, хүний амь эрсдэх аюулын хэмжээнд хүрээд байна. Онцгой байдлын алба хаагчид усанд автсан айлуудыг аюулгүй газарт нүүлгэсэн байна. Мөн 12 настай хүүхэд усанд урссан байна. Тодруулбал,

  • Увс аймгийн Тариалан сумын Цалгар гэх газар өчигдөр мал хариулж явсан 12 настай эмэгтэй У нь үерт урссан байна. Энэ тухай дуудлага өчигдөр орой 18:30 цагийн үед аймгийн Онцгой байдлын газарт бүртгэгдсэн байна. Алба хаагчид эрлийн ажиллагааг зохион байгуулсан ч үр дүнд хүрээгүй байна. Эрлийг сумын Гүрэн хадны-Ам гэх газраас Сэртгэрийн-Ам хүртэл зохион байгуулжээ. Өнөө өглөө эрлийг дахин үргэлжлүүлж байна.
  • Ховд аймгийн Алтай сумын Бодонч багийн Нарийн гэх газарт үерт дөрвөн гэр, нэг адуу, нэг автомашин урссан. Сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд үерийн усанд хорогдсон малын сэг зэмийг устгалд оруулсан байна.
  • Орхон аймгийн нутаг, Баян-Өндөр сумын Шанд, Шанд Баруун задгай, Их залуу, Уртын гол Баянзам багт өчигдөр орсон түр зуурын усархаг борооны улмаас зургаан гэр, долоон байшин, хоёр хүүхэд, нэг том хүн усанд автсан байна. Алба хаагчид 3, 7 настай охин У, С нарыг гаргаж аав М-д нь хүлээлгэн өгчээ. Мөн иргэн 75 настай С-ийг аюулгүй газарт гаргаж 152 м3 үерийн усыг мотопомпоор соруулсан байна.
  • Баян-Өлгий аймгийн Буянт сумын нутаг Холбоо нууранд осолдсон хоёр хүний цогцсыг алба хаагчид гаргаж, цагдаагийн байгууллагад шилжүүлэв. Тодруулбал, 21 настай Е, 12 настай Н нар энэ сарын 26-нд нууранд сэлж байгаад осолдсон. Алба хаагчид  өчигдөр өглөө талийгаачдын цогцсыг нуурын найман метрийн гүнээс олсон байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж