Бокс: Э.Цэндбаатар өрсөлдөгчөө “зодлоо”

Хуучирсан мэдээ: 2021.07.28-нд нийтлэгдсэн

Токио 2020

Бокс: Э.Цэндбаатар өрсөлдөгчөө “зодлоо”

Бокс: Э.Цэндбаатар өрсөлдөгчөө “зодлоо”

МУГТ Э.Цэндбаатар Токиогийн олимпийн хоёр дахь тулаанаа Вьетнамын тамирчны эсрэг хийж, 5-0 гэсэн харьцаатай илт давуу ялалт байгууллаа. Тэрбээр гурван үеийн турш өрсөлдөгчөө “зодож” бэлтгэл сайтай байгаагаа харууллаа. Э.Цэндбаатар шөвгийн 8-д шалгарч байна. МУГТ Э.Цэндбаатар ирэх наймдугаар сарын 1-ний өдөр Оросын тамирчин Алберт Батыргазиевтай тулалдана. Ялсан нь хагас шигшээд шалгарна.


“ДААГАА НЭХЭЖ, МОНГОЛЫНХОО ДАЛБААГ ЗААВАЛ МАНДУУЛНА”

Олимпийн наадамд оролцсон Монголын анхны эмэгтэй боксчин М.Мягмаржаргал:

-Монголын эмэгтэй боксын төлөөлөл болоод олимпийн их наадамд оролцсондоо баяртай байна. Эхний ялалтаа авъя гэж бодсон ч чадсангүй. Намайг бэлдсэн багш, дэмжсэн гэр бүл, хүмүүсийнхээ итгэлийг алдаад хожигдчихлоо. Гэхдээ дэлхийн аварга байгаа. Гурван жилийн дараа дахиад олимп байна. Даагаа нэхэж, сайн оролцож Монголынхоо далбааг заавал мандуулна. Олимпод оролцож буй тамирчин бүр л сайн. Өрсөлдөгч тамирчнаа багштайгаа нийлж судалж тоглосон. Багшийнхаа хэлсэн ярьсныг биелүүлж чадсангүй. Мундаг тамирчин байлаа. Монголын эмэгтэй бокс хөгжөөд маш сайн тамирчид доороос гарч ирж байна. 2024 оны олимп ойрхон байна. Эмэгтэй таван жингээрээ дараагийн олимпод ормоор байна. Ээждээ хайртай шүү. Намайг өдий зэрэгт хүртэл дэмжээд туслаад олимпийн рингэн дээр гаргасанд баярлалаа. Би заавал төрийнхөө далбааг мандуулна. Хүмүүсийн итгэлийг алдсан уучлаарай.


БОКС: М.МЯГМАРЖАРГАЛ ЯЛАГДАЖ, ОЛИМПОО ӨНДӨРЛҮҮЛЛЭЭ

М.Мягмаржаргал Их Британийн тамирчин Лорен Прайстай тулалдаж, 5-0 гэсэн харьцаатай ялагдлаа. Түүний хувьд Токио 2020 олимпийн наадам дууслаа.

Сонирхуулахад, М.Мягмаржаргал нь олимпийн наадамд оролцсон Монголын анхны эмэгтэй боксчин болсон юм.


М.МЯГЖАРГАЛЫН ЭСРЭГ ЛОРЕН ПРАЙС

Боксын спортын эмэгтэйчүүдийн 75 кг-ийн тулаанууд өнөөдөр/2021.07.28/ эхэлж байна. Энэ өдөр Монгол Улсаа төлөөлөн М.Мягмаржаргал оролцож байгаа бөгөөд тэрбээр Их Британийн тамирчин Лорен Прайстай тулалдахад бэлэн болжээ.

Мөн өнөөдөр МУГТ Э.Цэндбаатар Токиогийн олимпийн хоёр дахь тулаанаа Вьетнам тамирчны эсрэг хийх болно. Түүний хувьд эхний шатандаа Кенийн боксчныг ялсан билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ЗөвЗөв
11
ХахаХаха
3
ХарамсалтайХарамсалтай
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж