Олимпийн сөрфингийн анхны аваргууд тодорлоо

Хуучирсан мэдээ: 2021.07.28-нд нийтлэгдсэн

Токио 2020

Олимпийн сөрфингийн анхны аваргууд тодорлоо

Олимпийн сөрфингийн анхны аваргууд тодорлоо

Энэ удаагийн Токиогийн олимпийн хөтөлбөрт шинээр багтаж буй спорт бол сөрфинг. Тэгвэл өчигдөр/2021.07.27/ энэхүү спортын олимпийн анхны медальтнууд тодорлоо. Эрэгтэй ангиллын алтан медалийн төлөө Бразилын Итало Фэррэйра болон Японы Каноа Игараши нар өрсөлдөж, Бразил тамирчин 15.14 оноо авснаар олимпийн сөрфингийн анхны аваргаар тодорч, Япон тамирчин мөнгөн медаль хүртлээ. Харин хүрэл медалийн төлөө Австралийн Оуэн Райт болон Бразилын Габриэль Медина нар өрсөлдөж, 11.97-11.77 гэсэн харьцаатай Австрали тамирчин ялалт байгуулжээ. Тэрбээр ердөө 0.20 оноо илүү хүрэл медаль хүртлээ.

Алтан медаль хүртсэн Фэррэйра “Би өөртөө супер итгэлтэй байсан. Эхлээд тавцангаа хугалчхаад гялз эрэг рүү гарч, шинэ тавцан аваад дахиад эхэлье гэж бодсон. Мэдээж, амьдралын минь хамгийн гайхалтай өдрүүдийн нэг байлаа. Эхэндээ бага зэрэг сандарч байсан ч давалгаан дээр гулгаж, хөгжилдөхийг хичээсэн. Сүүлийн хоёр сарын турш бэлтгэл хийж, мөрөөдөж, бодож завгүй гүйсээр байгаад таарсан. Харин одоо алтан медалиа аваад зогсч байна. Мөрөөдөл биеллээ” гэжээ.

Эмэгтэй ангиллын алтан медалийн төлөө АНУ-ын тамирчин Карисса Мур болон Өмнөд Африкийн Бианка Буитэндаг нар өрсөлдөж, 14.93-8.46 гэсэн харьцаатай Америк тамирчин илт давуу түрүүлж, олимпийн сөрфингийн анхны эмэгтэй аваргаар тодорлоо. Тэгвэл хүрэл медалийн Японы Амүро Цүзүки болон АНУ-ын Каролин Маркс нар өрсөлдөж, 6.80-4.26 гэсэн харьцаатай Япон тамирчин ялалт байгуулжээ.

Алтан медаль хүртсэн Карисса Мур “Үнэхээр хүнд медаль байна шүү. Би үнэхээр өөрөөрөө бахархаж байна. Сүүлийн хэдэн хоног галзуу өнгөрлөө. Өгсөж, уруудах олон зүйлтэй учирлаа. Гэхдээ тэр бүхний учрыг олж, гэр бүлээсээ хол байгаа ч өөртөө итгэж сурлаа” гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж