ЗГ: III тунг наймдугаар сард хийх төлөвлөгөөг ЭМЯ танилцуулсан

Хуучирсан мэдээ: 2021.07.28-нд нийтлэгдсэн

ЗГ: III тунг наймдугаар сард хийх төлөвлөгөөг ЭМЯ танилцуулсан

НЭМЭЛТ: 12.30 цаг

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа мэдээлэл өглөө. Тэрбээр “Өнөөдрийн байдлаар нийт хүн амын 60 хувийг вакцинд хамруулаад байна. Засгийн хуралдаанаар 10 гаруй асуудал хэлэлцлээ. Хэдийгээр Монгол Улс хүн амынхаа 60 хувийг вакцинд хамруулсан ч тайвшрах цаг болоогүйг ЭМЯ-аас мэдээлж байна.

Засгийн газрын ээлжит хуралдаанаар эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөөний хэрэгжилтийг долоо хоног бүр танилцуулдаг. Уг танилцуулгад зээлийн нийт гүйцэтгэл 3.2 их наяд, буюу 32 хувьтай байна. Цогц төлөвлөгөөг хэрэгжүүлснээр 210 мянган ажлын байрыг хадгалж чадсан тухай Сангийн яамнаас мэдээлсэн.

Замын-Үүдийн чөлөөт бүсийг нээж байнгын ажиллагаанд оруулах тухай Засгийн газрын тогтоол баталсан. Чөлөөт бүсээс гадна Замын-Үүд дэх боомтын үйл ажиллагааг жигдрүүлэх зорилгоор ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНХАУ-д албан ёсны айлчлал хийж буй. Энэ хүрээнд хил гаалийн ачаа тээврийн нэвтрэлтийг сайжруулах, нүүрсний гарцыг нэмэгдүүлэх гэх мэт Монголын талаас тавьсан бүх саналуудад БНХАУ-ын тал нааштай хариу өгсөн.

Замын-Үүдийн хилийн боомтын гарах чиглэлд 110 машин гарч буй бөгөөд үүнээс 100 авто машин ачаагүй, нүүрстэй 10 машин гарч байна. Орох чиглэлд ачаатай 100, импортын 50-60 автомашиныг өдөр бүр нэвтрүүлж байна.

ДЭМБ-аас хараахан гурав дах тунг зөвлөөгүй байна. Шалтгаан нь дэлхий дахинд цар тахлын эсрэг вакцинжуулалт хүртээмжгүй байгаа. Дэлхийн зарим улс оронд “Бүүстэр” буюу гурав дах тун байтугай эхний тунг хийж амжаагүй байхад гурав дах тунг хийнэ гэж ярих нь зохимжгүй гэж үзсэн талаар ДЭМБ-аас зөвлөсөн. ЭМЯ-наас өгсөн өнөөдрийн мэдээллээр наймдугаар сард багтаж зорилтот бүлэгт хандсан гурав тунгийн вакцинжуулалтыг эхлүүлнэ гэсэн төлөвлөгөөг танилцуулсан. Гэхдээ Засгийн газар, УОК-оос шийдвэр гараагүй. Зөвхөн төлөвлөлтөө хийх, судалгаа хийх үүрэг даалгавар өгсөн. Энэ дагуу ЭМЯ, ГХЯ нь вакцины татан авалт дээр ажиллаж эхлээд байна.

ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДЛЫГ ХАРГАЛЗАН ҮЗЭЖ ХИЧЭЭЛ СУРГУУЛИЙН АСУУДЛЫГ ШИЙДНЭ

ХӨСҮТ-өөс дархлаажуулалттай холбоотой насны бүлгийн мэдээллийг гаргадаг. Дээрх мэдээллээс харахад залуусын хувьд дархлаажуулалтын идэвх нь бага байна. 12-17 насны хүүхдүүдийн дархлаажуулалтын идэвх өндөр байна. 18-аас насны залуусын дархлаажуулалтад хамрагдах бусад насныхантай харьцуулбал бага хувьтай байна.

Монгол Улс гэлтгүй дэлхий даяар хямралын дараах сэргэлт буюу түүхий эдийн үнийн өсөлттэй холбоотой өргөн хэрэглээний барааны үнэ өсөх, инфляцын өсөлт ажиглагдаж байна. Ачаа тээвэртэй холбоотой бараа бүтээгдэхүүний үнэ өсч байна. Үүнтэй холбоотойгоор боомтуудад үүсч буй ачаа тээврийн гацааг гаргахын тулд тодорхой ажлууд хийгдээд явж байна.

Есдүгээр сарын 1-нд хичээл сургуулийг эхлүүлэх хуультай. Хичээл сургуулийг эхлүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж ажиллахыг салбарын сайд, яамдын удирдлагуудад өгсөн. Энэ хүрээнд Л.Энх-Амгалан тодорхой мэдээллийг хүргэсэн. Есдүгээр сарын 1-нд хичээл эхэлнэ гэсэн хүлээлтийг иргэд зөвөөр ойлгох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл дельта вирусийн тархалтаас шалтгаалж, хичээл сургуулийн төлөвлөлтийг хийнэ.  Өвчний нөхцөл байдлыг харгалзан үзэж хичээл сургуулийн асуудлыг шийднэ.


ЗАСГИЙН ГАЗАР ХУРАЛДАЖ БАЙНА

Засгийн газар өнөөдөр /2021.07.28/ хуралдаж байна. Засгийн газар Лхагва гариг бүрт хуралддаг билээ. Харин өнгөрөгч долоо хоногт Ерөнхий сайд Япон улсад айлчлал хийсэн бөгөөд Засгийн газрын хуралдаан түр завсарлаад байсан юм.

Эргэн сануулахад, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Япон улсад айлчлал хийж Токиогийн Олимпийн наадмын нээлтийн ажиллагаанд оролцоод буцах замдаа БНСУ-аар дамжин БНСУ-ын Ерөнхий сайд Ким Бү Гём-тэй уулзсан юм.

Өнөөдрийн хуралдаанаар цаг үеийн асуудал болон цар тахлын нөхцөл байдлыг хэлэлцэж байгаа аж. Хурлын талаарх мэдээллийг 12.00 танилцуулах юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж