Эрдэс баялаг, эрчим хүчний яам ажилчдынхаа дунд спартакиад зарлажээ

Хуучирсан мэдээ: 2010.03.15-нд нийтлэгдсэн

Эрдэс баялаг, эрчим хүчний яам ажилчдынхаа дунд спартакиад зарлажээ

 “Биеийн тамир спортыг дэмжигч ажлын байр-2010” жилийн арга хэмжээний хүрээнд Эрдэс баялаг, эрчим хүчний яаманд нэг сарын аян өрнөж байна. Батлан хамгаалах яамнаас сарын аяны тугаа хүлээж авсан тус яамныхан нийт ажилтнуудын дунд  сагсан бөмбөгийн тэмцээн зохион байгуулжээ.
Мөн “Чөлөөт цаг- идэвхтэй амралт” өдөрлөгийг өнгөрсөн бямба гаригт Жаргалантын аманд хийсэн байна. Өдөрлөгийн үеэр зохиогдсон  хөл бөмбөгийн тэмцээнд Сайдын ажлын албаны баг түрүүлсэн бол олс татах тэмцээнд Санхүү хөрөнгө оруулалтын газрынхан тэргүүн баг тэргүүлжээ. Сарын аяны хамгийн эхний сагсан бөмбөгийн тэмцээнд Түлшний бодлогын газрын баг нэгдүгээр байр эзэлсэн аж.
Биеийн тамир, спортыг хөгжүүлэх талаар Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан зорилтыг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөнд яам, агентлагийн хоорондох таван төрөлт тэмцээнийг зохион байгуулахаар тусгаад байгаа юм.
Л.ХАЛИУ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж