Португалийн нэрт хөлбөмбөгч Кристиано Роналдогийн эгч “Covid-19”-ийн халдвар авч, уушгины хатгалгаа болсноор эмнэлэгт хэвтжээ. Катиа Авейро нь өвдөхөөсөө өмнө “Covid-19 бол амьдралдаа харсан хамгийн том луйвар” хэмээн мэдэгдэж байв. Тэрбээр өчигдөр инстаграм хуудсандаа халдвар хэрхэн авч, эмнэлэгт хэвтсэн тухайгаа бичсэн байна. Катиа Авейро долдугаар сарын 17-нд шинжилгээ өгөхөд хариу нь эерэг гарч, өөрийгөө тусгаарласан аж. Гэвч долдугаар сарын 23-наас биеийн байдал нь хүндэрч, эмнэлэгт хэвтжээ.
Өдгөө 43 настай түүний бүтэн нэр нь Лилиана Катиа Перейра Сантос Авейро юм. Тэрбээр хөлбөмбөгч Роналдогийн эгч гэдгээсээ гадна Роналда гэх тайзны нэрээрээ алдартай дуучин аж.
Эх сурвалж: RT
Холбоотой мэдээ