Монгол Улсын экспортыг нэмэгдүүлэхээр тохиролцов | News.MN

Монгол Улсын экспортыг нэмэгдүүлэхээр тохиролцов

Монгол Улсын экспортыг нэмэгдүүлэхээр тохиролцов

Монгол Улсын экспортыг нэмэгдүүлэхээр тохиролцов

БНХАУ-д албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван Иэй 2021 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Тяньжин хотноо албан ёсны хэлэлцээ хийв.

Хэлэлцээний үеэр Гадаад харилцааны сайд нар Монгол, Хятадын хоёр талын хамтын ажиллагаа болон бүс нутаг, олон улсын харилцааны өргөн хүрээний асуудлаар санал солилцов.

Улс төрийн харилцан ойлголцол, итгэлцлийг бэхжүүлэх нь бүх салбарын хамтын ажиллагааг улам өргөжүүлэх таатай нөхцөлийг бүрдүүлдэг хэмээн санал нэгдэж, хоёр улсын төрийн тэргүүн, парламентын удирдлага, Засгийн газрын тэргүүн нар утсаар ярьж, хоёр улсын харилцааг хөгжүүлэх олон чухал тохиролцоонд хүрснийг тэмдэглэж, хоёр улсын удирдлагуудын хүрсэн тохиролцоог хэрэгжүүлэх чиглэлээр идэвхтэй хамтран ажиллахаар тохиролцов.

 

Монгол Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд нарын айлчлалыг цар тахлын нөхцөл байдлыг тогтворжсоны дараагаар аль болох эрт хэрэгжүүлэх, парламент хоорондын байнгын уулзалтын механизм болон Гадаад харилцааны яамд хоорондын стратегийн яриа хэлэлцээний механизмын уулзалтыг зохих хэлбэрээр зохион байгуулахаар санал нэгдэв. Хоёр улс Covid-19 цар тахлын амаргүй нөхцөлд харилцааны идэвхтэй харилцааг хадгалж, цар тахлын эсрэг үлгэр жишээ болохуйц байдлаар хамтран ажиллаж буйг тэмдэглэв. Covid-19 цар тахлын эсрэг хамтын ажиллагааг улам бүр идэвхжүүлэхээр хоёр тал санал нэгдэж, Цар тахалтай тэмцэх хамтын ажиллагааг бэхжүүлэх тухай хамтарсан мэдэгдэл”-ийг гаргав.

Хамтарсан мэдэгдэлд цар тахлаас урьдчилан сэргийлэх болон худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг сэргээн хөгжүүлэх ажлыг цогцоор урагшлуулж, Монгол, Хятадын хилийн боомтын “Ногоон гарц”-ын түр журмыг бүрэн ашиглаж, худалдааны эргэлт, бараа бүтээгдэхүүний тээвэрлэлтийг нэмэгдүүлэхийг онцлон тэмдэглэлээ.

 

Талууд хөгжлийн бодлогыг уялдуулан хэрэгжүүлэх ажлыг идэвхжүүлж, уул уурхай, эрчим хүч, хөдөө аж ахуй, дэд бүтэц, байгаль орчныг хамгаалал зэрэг салбарт томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, хоёр талын худалдааны эргэлтийг 10 тэрбум ам.долларт хүргэх зорилтод ойрын хугацаанд хүрэхийн төлөө идэвхтэй хамтран ажиллахаа нотоллоо.

Covid-19-ийн халдварын тархалтаас сэргийлэх арга хэмжээг авсны  үндсэн дээр Замын-Үүд-Эрээн, Гашуунсухайт-Ганцмод, Шивээхүрэн-Сэхээ зэрэг хоёр улсын боомтуудаар бараа бүтээгдэхүүн нэвтрүүлэлтийг нэмэгдүүлэх, урт хугацааны нүүрс худалдан авах гэрээг арилжааны зарчмаар байгуулах, тээвэрлэлтийн шинэлэг хэлбэрийг судлан хэрэгжүүлэх замаар Монголоос нийлүүлэх нүүрсний экспортыг нэмэгдүүлэхээр тохиролцов. Мөн Монголоос нийлүүлэх хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг экспортыг нэмэгдүүлэх, Монгол Улсын баруун бүсээс мах экспортлохыг сэргээх явцыг түргэтгэхэд хамтран ажиллахаар тохиролцов. Талууд Эрдэс баялаг, эрчим хүч, дэд бүтцийн хамтын ажиллагааны Монгол, Хятадын зөвлөлийн ээлжит хуралдааныг энэ оны гуравдугаар улиралд зохион байгуулж, эрчим хүч, дэд бүтцийн томоохон төслүүдийг нарийвчлан ярилцахаар тогтов.

Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын хилийн шугам огтлолцох цэгийг тогтох ажлыг эрчимжүүлэхээр талууд тохиролцов.

Хятадын Засгийн газрын хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжаар Монголд хэрэгжүүлж буй төслүүдийн явцыг түргэтгэх, цар тахлын улмаас тулгарч буй хүндрэлүүдийг шийдвэрлэхэд хоёр талын холбогдох байгууллага илүү анхаарал хандуулж ажиллахаар тохиролцов.

Хоёр улсын төрийн тэргүүн нар утсаар ярих үеэр цөлжилт, шороон шуургатай тэмцэх хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд онцгой анхаарахаар тохиролцсоны дагуу хоёр талын холбогдох байгууллагуудын хооронд мэдээлэл солилцоог шуурхай болгож, хамтарсан төсөл хэрэгжүүлэх чиглэлээр нягт хамтран ажиллахаар санал нэгдэв. “Цөлжилттэй тэмцэх, шар шороон шуурганы нүүдэл, түүнээс урьдчилан сэргийлэх хамтын ажиллагааг идэвхжүүлэх тухай протокол”-д гарын үсэг зурсан болон “Хил орчмын ой, хээрийн түймэртэй тэмцэх талаар хамтран ажиллах тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ыг шинэчлэн байгуулахаар тохиролцсон нь чухал ач холбогдолтой болохыг тэмдэглэв.  

Талууд хоёр улсын соёл, боловсрол, хүмүүнлэгийн хамтын ажиллагааг цар тахлын нөхцөлд аль болох хэвийн явуулахын төлөө байгаагаа илэрхийлэв. Халдвар хамгааллын нөхцөлийг бүрдүүлсний үндсэн дээр хоёр улсын иргэд харилцан зорчихыг үе шаттайгаар сэргээхийн төлөө ажиллахаар тогтов. Монгол оюутнууд БНХАУ-д ирж танхимаар үргэлжлүүлэн суралцуулах асуудлыг хятадын тал нааштай судлан үзэхээ илэрхийлэв.

Талууд Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын гурван талт хамтын ажиллагааг хөгжүүлэхэд өндөр ач холбогдол өгч буйг нотолж, “Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийн хэрэгжилт, түүний дотор ОХУ-аас БНХАУ-д байгалийн хий нийлүүлэх хоолойг Монгол Улсын газар нутгаар дамжуулан байгуулах төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулах ажлыг урагшлуулах талаар гурван улсын холбогдох аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв.

Хэлэлцээний үеэр талууд бүс нутаг, олон улсын харилцан сонирхсон асуудлуудаар санал солилцож, энэ чиглэлийн найрсаг, нягт хамтын ажиллагааг цаашид ч үргэлжлүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлэв.

Эх сурвалж: ГХЯ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

26 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ruth 2021-07-28 197.211.58.61

Бөөрөө мөнгөөр ​​зарах, эрүүл байх зөв газрыг хайж буй хүмүүст fortis эмнэлэгт хандаж, бид бөөрөө 760000 доллараар худалдаж авна. [Fortis.hospital.in@gmail.com]

Avatar

ЗОчин 2021-07-28 202.179.26.176

Энэ нэг цэрвэс харахад их дөлгөөн сайхан авгай юм шиг харагдсан казиночин, тендерчин, монголын бүх үнэт цаасуудыг хэвлэдэг ёстой мэргэжлийн гэхэд хилсдэхээргүй зальтай, бас бус маш их явдалтай% заль нь дэндсэн , Хүрэлсүхий найз авгайг одоо улсынхаа гадаад бодлого тодорхойлуулж байгаагаа зогсоогооч ээ. Болиоч ээ Цаана чинь Мөнх Оргил, Цогтбаатараас эхлээд олон арван жил ажилласан жинхэнэ мэргэжлийн сургуулий нь төгссөн дипломатчид зөндөө байна.

Avatar

Зочин 2021-07-28 31.10.153.221

МАН алсын хараагүй зөвхөн өнөө маргаашаа бодож тусгаар тогтнолоо золиосолж эхэллээ

Avatar

Заагч 2021-07-28 202.9.46.33

Даанч харамсалтай хар вирус хятадын залгидам болох алхмаа тэнэг монголын дарваасан авгай алхам алхмаар хийсээр даанч гашуун шорвог зовлон бэ вирус вакцинаар олон Монгол иргэнээ аллаа та нар хvний цусанд ханаагvй юу хогийн хятадын бегс долоосон дарваасан пиздаануудаа.ялзмаг МАН-ы хулгайч худалчид Монголыг сайн авч явах хорошо дутах байхаа.

Avatar

Zochin 2021-07-28 192.82.73.78

hujaa nartai yuch tohirood hereggui, suuld n bid l hohirood uldne! lalrin 76 eniig medej baigaa ch zogsoohgui! hugiin amia bodson novshiin lalruud! 76-g shorond hiivel taarna.

Avatar

Болор 2021-07-28 66.181.186.53

Аюултай л алхам хийж байна даа. Гадаад харилцааны мэдлэггүй гадаад хэргийн сайд, угаасаа " тогойтой ярьдаг " мэргэжилтэй ерөнхийлөгч нар Хятад улстай найзлаж эхлэх нь яав ч сайны ер биш.

Avatar

үйлдвэрлэгч 2021-07-28 66.181.161.112

Монгол-Хятад улсын хооронд чөлөөт худалдааны гэрээ байгуулах хэрэгтэй, бид 1.4 тэрбум хүнтэй асар том зах зээл рүү ХАА-н гаралтай бараа бүтээгдхүүнээ экспортлох хэрэгтэй,Хятад манай улсын хувьд импортын татвараа ТЭГ болгочихвол манайд тун хэрэгтэй. Манай улсын импортын татвар гэж бараг байхгүйтэй адил шүү дээ, НӨАТ 10%, дээр нь гаалийн 5%. Үүнийгээ ч тэглэж, мөн Хятадыг импортын татвараа ТЭГ болгохыг уриалъя.
Хятадын аварга том зах зээлд юу нийлүүлэх вэ гэж толгойгоо ажиллуулцгаая.

Avatar

Анхаар америкийн хоригт хятад сөхөрнө. 2021-07-28 59.153.113.39

Хятадтай худалдаа бүү хий. Америкийн нэгдсэн улс удахгүй хятадын юаныг гадаад худалдаанаас шахаж гаргана. Хятадууд монголоос доллараар түүхий эд худалдан авах ёстой. Хятадын юань бол хамгийн найдваргүй мөнгө. Байнга цаасаар хэвлэж гаргадаг юань гэж хятад мөнгөөр бүү худалдааа хий. Хятадын эсрэг эдийн засгийн хориг эхэлнэ. Иймд хятадыг худалдааны замаас зайлуул.

Avatar

Зочин 2021-07-28 64.119.16.114

Er ni bol bi emegtei gadaad hergiin saidaa unelj ehelj baigaa shuu uhaalag,zorigtoi baigaarai,huuchin komunistuudiin ugiig sonsood hereggui ted hulchgar,hunii ugeer ajlaa hiideg tom gurnuudees aidag.Gol ni uhaalag medlegtei medremjtei zorigtoi bh

Avatar

Зочин 2021-07-28 66.181.178.243

Хятадууд монголд цэрэг оруулах гэж их боддог. Энэ удаа хамтарсан хээрийн сургууль нэрийн доор цэрэг оруулж ирэх гэж байна. Монголчуудаа улсынхаа хилээр нэгч хятад оруулж болохгүй шүү. Монголчууд эрх чөлөө, тусгаар тогтнолоо хамгаалах цаг болсон. Хятадын цэрэг хилээр орж ирнэ гэж ёстой байхгүй шүү. Эрх чөлөө тусгаар тогтнолыг мөнгөөр сольдоггүй юм. Муу илжиг шиг хүүхэн гадаад хэргийн сайд хийж чадахгүй байвал жалганд хаях хэрэгтэй.

Avatar

иргэн 2021-07-28 66.181.161.112

Ийм иш үндэсгүй гүтгэлгийн чанартай мэдээ оруулах хэрэггүй, чинийхээр бол хятадууд цэрэг оруулах гэж шөнө нойр нь хүрэхгүй боддог уу, худлаа мэдээ бүү оруул.

Avatar

Зочин 2021-07-28 66.181.178.243

Хятадууд монголд цэрэг оруулах гэж их боддог. Энэ удаа хамтарсан хээрийн сургууль нэрийн доор цэрэг оруулж ирэх гэж байна. Монголчуудаа улсынхаа хилээр нэгч хятад оруулж болохгүй шүү.

Avatar

Зочин 2021-07-28 66.181.179.180

Хэвлэлийн газрын захирал гуай МАН дагаж томорсон до. ахмадуудын 1 сая төгрөгийн хэнд ч хэржггүй ваучер хэвлэх сурах бичгийн тендэр гэд…… бзх ажлыг энэ л авдаг АТГ юу хийдгийн бол

Avatar

Зочин 2021-07-28 64.119.18.48

Монголын төмөр хатагтай. Ажлын амжилт хүсье. Оросууд их үнэлсэн байна лээ дээ.

Avatar

Зочин 2021-07-28 66.181.178.243

Хятадууд монголд цэрэг оруулах гэж их боддог. Энэ удаа хамтарсан хээрийн сургууль нэрийн доор цэрэг оруулж ирэх гэж байна. Монголчуудаа улсынхаа хилээр нэгч хятад оруулж болохгүй шүү. Монголчууд эрх чөлөө, тусгаар тогтнолоо хамгаалах цаг болсон. Хятадын цэрэг хилээр орж ирнэ гэж ёстой байхгүй шүү.

Avatar

Zochin 2021-07-28 67.81.184.102

Battersea doing a good 👍

Avatar

Б 2021-07-28 202.55.191.130

МАНАЙ БАТЦЭЦЭГ САЙН. УЛСАА ТӨЛӨӨЛЖ ЧАДАЖ БАЙНА. ХАРИН ТЭР ЛАВРОВ ДУРАКТАЙ ХАМААГҮЙ ТЭГЖ ЯРЬЖ БОЛОХГҮЙ Л БАЙСАН ЮМ. ИВАНУУД Х У Ж А А НАРААСАА ДОЛООН ДОР НО ВШ НУУД ШҮҮ ДЭЭ. МАШ БОЛГООМЖТОЙ ХАРЬЦАХ ЁСТОЙ БАЙСАН ЮМ. ГЭХДЭЭ ХААЯА ТОМ ДУУГАРАХ ГОЁ ШҮҮ.

Avatar

Зочин 2021-07-28 202.21.109.77

ХАРИН ТИЙМ ЗӨВ

Avatar

Зочин 2021-07-28 64.119.16.114

cham shig hulchgaruud turiin bodlogod iimerhuu zuvlulguu uguud baival mongol uls hugjihgui hench toohgui bolno shuu erguu komunistaa

Avatar

Зочин 2021-07-28 66.181.178.243

Хятадууд монголд цэрэг оруулах гэж их боддог. Энэ удаа хамтарсан хээрийн сургууль нэрийн доор цэрэг оруулж ирэх гэж байна. Монголчуудаа улсынхаа хилээр нэгч хятад оруулж болохгүй шүү. Монголчууд эрх чөлөө, тусгаар тогтнолоо хамгаалах цаг болсон. Хятадын цэрэг хилээр орж ирнэ гэж ёстой байхгүй шүү.

Avatar

Зочин 2021-07-28 66.181.161.42

Бүхэл бүтэн монгол улсыг төлөөлж яваа сайддаа цаашдаа хийх их үйлсэд нь амжилт хүсье…

Avatar

К.К.К. 2021-07-28 202.72.242.139

Өөрсдөө сонгочихоод дараа нь бүү олон юм ярьж, уйлан донгод.

Avatar

зочин 2021-07-28 122.201.31.87

Аливаа юмыг муу талаас нь харах, шүүмжлэх өвчинд нэрвэгдсэн монголчууд хөгжихөд хэцүү болжээ. Байгаа юмандаа сэтгэл хангалуун байж хөгжинө шүү дээ. Гадаад хэргийн сайд та болсон ч таны тухай энэ юм бичдэг нөхдүүд тийм л юм бичнэ ярина. Хятадад айлчилж ажил хэрэг ярьж, хэлэлцээ хийнэ гэдэг өөрөө тун дэвшилттэй зүйл. Зүгээр л урагшаа хараад явцгаая л даа.

Avatar

Зочин 2021-07-28 66.181.161.43

ЯГ ҮНЭН!!!

Avatar

Хятадын Гадаад хэргийн сайд Ван И 2021-07-28 139.5.217.189

Хятадын Гадаад хэргийн сайд Ван И гоё хүн дээ. Олон жилийн туршлагатай мундаг сайд. Харин манай ГХ-ны сайд бол дэргэд нь ичиж үхмээр авгай. Хятадууд наанаа дипломат зан гаргавч цаанаа үл тоож шоолж байгаа. Монгол улсаа доош нь хийж ханахгүй юмаа энэ нов шн ууд. Хэзээ нэг төр шиг төртэй болох юм бол Монголчууд бид.

Лав Хятадын Гадаад хэргийн сайд Ван И-г батцэцэг шиг хувийн хэвлэлийн компанийн захирал, казиночин, тендерчин, бас бус явадлтай гэж сонсоогүй юм байна.

Avatar

Зочин 2021-07-28 66.181.178.243

Хятадууд монголд цэрэг оруулах гэж их боддог. Энэ удаа хамтарсан хээрийн сургууль нэрийн доор цэрэг оруулж ирэх гэж байна. Монголчуудаа улсынхаа хилээр нэгч хятад оруулж болохгүй шүү. Монголчууд эрх чөлөө, тусгаар тогтнолоо хамгаалах цаг болсон. Хятадын цэрэг хилээр орж ирнэ гэж ёстой байхгүй шүү.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж