АНУ "дэлхийн цагдаа"-гийн үүргээс чөлөөлөгдсөөр байна

Хуучирсан мэдээ: 2021.07.28-нд нийтлэгдсэн

АНУ "дэлхийн цагдаа"-гийн үүргээс чөлөөлөгдсөөр байна

АНУ "дэлхийн цагдаа"-гийн үүргээс чөлөөлөгдсөөр байна

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Иракийн Ерөнхий сайд Мустафа аль Кадхимийг Цагаан ордонд хүлээн авч уулзжээ. Тэрбээр уг уулзалтын дараа АНУ цэргээ Иракаас энэ оны сүүлээр гаргахаар болсныг зарласан байна.

Одоогоор АНУ-ын 2,500 орчим цэрэг Иракт байрлаж, Исламын улс зэвсэгт бүлэглэлтэй тэмцэхэд нь тусалж байгаа юм. Энэ тоо 2008 оны үед оргилдоо буюу 157 мянга хүрч байв.

Америкийн ихэнх цэргүүд оны сүүлээс Иракийг орхих бөгөөд Иракийн армийг сургах, зөвлөх зорилготой “бэлгэдлийн чанартай” цөөн хэсэг нь үлдэх юм байна.

Тус улс мөн Афганистан дахь ажиллагааг зогсоох шийдвэр гаргасан талаар АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден дөрөвдүгээр сарйн 14-нд мэдэгдсэн билээ. 2001 оны  аравдугаар сард эхэлсэн энэ ажиллагаа АНУ-ын түүхэнд хамгийн удаан үргэлжилсэн цэргийн ажиллагаа болсон юм. Есдүгээр сарын 11 гэхэд Афганистанаас АНУ-ын 3500 орчим цэрэг, НАТО-гийн 7000 орчим цэрэг гарч дуусахаар төлөвлөжээ. Цэргийн ажиллагааны оргил үед буюу 2010-2013 онд Афганистан дахь АНУ болон тус улсын холбоотнуудын цэргийн тоо 150 мянга давж байв. Цэргийн гол хүчийг 2014 онд татжээ.

Ийнхүү АНУ "дэлхийн цагдаа"-ийн үүргээсээ бага багаар чөлөөлөгдсөөр байна.

АНУ тэргүүтэй холбоотнууд 2003 онд бөөнөөр устгах зэвсэгтэй болсон Саддам Хуссейний дэглэмийг унагах зорилготой Иракийн дайныг эхлүүлж байв. Гэвч сүүлдээ ийм зэвсэг Саддамын дэглэмд байхгүй нь тодорхой болсон юм. Саддамын дэглэм унасны дараа Иракт шашны урсгал хоорондын цуст дайн эхэлжээ.

Иракт энх тайвныг тогтоох олон жилийн тэмцлийн дараа 2011 онд АНУ цэргээ тус улсаас гаргаж байв. Гэвч Исламын Улс бүлэглэл хүчирхэгжсэнтэй холбоотойгоор гурван жилийн дараа Иракийн Засгийн газрын хүсэлтээр дахин ирсэн юм. Улмаар 2017 оны сүүлээр Исламын улс бүлэглэлийн гол хүч устсан ч АНУ-ын цэрэг Иракийн армийг Исламын улс бүлэглэлийн үлдэгдэлтэй тэмцэхэд дэмжлэг үзүүлэх үүрэгтэй байрласаар  байгаа.

АНУ тус улсаас цэргээ гаргах болсон нь хэд хэдэн шалтгаантай. Тухайлбал, Ираны цэргийн удирдагч, жанжин Касем Солеймани болон Ираны дэмжлэгтэй шиит шашны лалын зэвсэгт бүлэглэлийн удирдагч нар өнгөрсөн жил нийслэл Багдад хотод АНУ-ын нисгэгчгүй онгоцны цохилтын улмаас амь үрэгдсэнээс хойш АНУ-ын Ирак дахь оршин тогтнол асуудалд орж эхэлсэн билээ.

Ирантай нэгдсэн улс төрийн намууд суннит жихадист бүлэглэлийн заналхийлэл үргэлжилсээр байгаа хэдий ч АНУ тэргүүтэй дэлхийн эвслүүдийг гарахыг шаардаж эхэлсэн юм. Үүний зэрэгцээ АНУ Иракын цэргийн баазууд руу олон зуун пуужин, миномет, нисгэгчгүй дайралт хийсэн гэж Шиа зэвсэгт бүлэглэлүүд буруутгаж, АНУ-ыг гарахыг удаа дараа шаардах болжээ.

АНУ-ын цэргээ Иракаас гаргах нь Иранд давуу тал болж магадгүй гэж судлаачид үзэж байна. Тегеран олон жилийн турш Ойрхи Дорнодын бүс нутагт нөлөөгөө тогтоохыг хичээж байгаа ба үүнд нь гол саад болж байсан хүчин зүйл нь АНУ-ын цэрэг байв. Ираны эрх баригчид иргэний дайныг ашиглан Сири улсад нөлөөгөө нэмэгдүүлж, өөрийн холбоотон Хезболлах бүлгийг Ливан дахь хамгийн хүчирхэг байгууллага болгосон юм.

Иран улс нь 1979 оны Исламын хувьсгалаас хойш АНУ-ын хүчнийг хөрш зэргэлдээх нутгаасаа хөөж, бүс нутгийн тэргүүн гүрэн болохыг хичээж ирсэн. Гэвч Арабын булангийн орнуудад Тегеранд үл итгэх байдал гүнзгийрч, АНУ-ын зэвсэгт ойролцоох хүчин зургаан оронд бүгдэд нь өөрсдийн хүчийг байрлуулсан учир Ираны санаархлыг мухардуулсан гэж хэлж болно.

Эх сурвалж: BBC, WSJ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж