Хятадуудыг зогсоох найдвар Томоказү Харимото хасагдлаа

Хуучирсан мэдээ: 2021.07.28-нд нийтлэгдсэн

Токио 2020

Хятадуудыг зогсоох найдвар Томоказү Харимото хасагдлаа

Хятадуудыг зогсоох найдвар Томоказү Харимото хасагдлаа

Ширээний теннисний спортод ноёрхлоо тогтоогоод буй Хятадуудыг зогсоох ганц найдвар гэгдэж байсан Японы Томоказү Харимото хасагдлаа. Өдгөө 18 настай тэрбээр өчигдөр/2021.07.27/ шөвгийн 16-д Словенийн Дарко Йоргичтой тоглож, долоон ээлжийн тоглолтонд 4-3 гэсэн харьцаатай ялагджээ.

Япончуудын итгэл хүлээлгэж байсан теннисний хоёр од нь толгой дараалан олимпоос хасагдлаа. Эхлээд талбайн теннисний супер од Наоми Осака хасагдсан бол дараа нь ширээний теннисний од Томоказү Харимото тэмцээнээ өндөрлүүллээ.

Харимото тоглолтын дараа “Мөрөөдлийн тэмцээндээ оролцоод жаргалтай байлаа. Гэвч ердийн үед хийдэг зүйлсээ энд хийж чадсангүй. Чадах бүхнээ хийсэн ч өрсөлдөгч маань надаас илүү байлаа. Йоргичийн зүүн цохилтуудыг би зогсоож чадсангүй. Миний баруун цохилтууд ч сайн болсонгүй. Энэ л миний оноо дутуу болсон шалтгаан” гэжээ.

Дэлхийн чансааны дөрөвт эрэмбэтэй, 18 настай Томоказү Харимото ийнхүү олимпийн ганцаарчилсан төрлийн тэмцээнээ өндөрлүүллээ.

Шөвгийн наймд хоёр Хятад тамирчин шалгарсан. Тодруулбал, олимп, дэлхийн аварга Ма Лонг, өдгөө дэлхийн чансааг тэргүүлж буй Фан Ценьдун нар үлдсэн. Гайхамшиг тохиохгүй л бол энэ хоёрын нэгийг олимпийн аварга болно гэж мэргэжилтнүүд таамаглаж байна. Угтаа Харимото энэ хоёр тамирчны эсрэг сайн тоглолтыг үзүүлдэг. Хоёуланг нь ялж үзсэн удаатай. Гэвч дэндүү эрт төсөөлөөгүй тамирчинд хожигдож, дахиад гурван жил хүлээх болов.

зүүн гар талаас дэлхийн чансааг тэргүүлэгч Фан Ценьдун, олимп, дэлхийн аварга Ма Лонг нар

Токио 2020 олимпийн ширээний теннисний аваргууд эхнээсээ тодорсон. Саяхан холимог хосын медалийн төлөөх тоглолтууд явагдаж, Япон болон Хятадын хосууд алтын төлөө тогложээ.

Олимпийн хөтөлбөрт анх удаагаа багтаж буй холимог хосын төрлийн тоглолт тун сонирхолтой явагдсан. Хятадын хос болох олимп, дэлхийн аварга Шу Шин, Лиу Шивэн нарын эсрэг Японы туршлагатай Жүн Мизүтани, залуухан Мима Ито нар учраа тааран тоглосон. Гал гарсан долоон ээлжийн тоглолтын эцэст Япон хос ялалт байгуулж, анх удаагаа олимпийн аварга болов.

Мима Итогийн хувьд мөн ганцаарчилсан төрөлд оролцож байгаа бөгөөд тэрбээр шөвгийн наймд шалгарчээ.

зүүн гар талаас Жүн Мизүтани, Мима Ито нар
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж